Monday, February 21, 2011

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМ

Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр нь 1920-иод оныг хүртэл Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу болон Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдаж байгаад 1921 оны ардын хувьсгал ялсны дараа засгийн газраас Орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчилэн зохион байгуулж Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар одоогийн Хулд сумаас баруун урд байдаг Гүн ус гэдэг газар 2 гэртэйгээр байгуулсан. Анхны сумын засаг дарга нь тус сумын харьяат М.Самдан болж байсан. 1931 оноос Өмнөговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдах болсноор Дундговь аймгийн Хулд сум гэж нэрлэгдэх болсон. Хулд сум нь үүсэн байгуулагдснаасаа хойш цаг уурын хүнд нөхцлөөс болж 1923-1930 онд Гүн усанд, 1930-1939 Довд, 1939-1940 онд Олдохын хийдэд, 1942-1948 онд Довд, 1948-1957 онд Могойтод, 1957-1958 онд Луусын Зодоход тус тус нүүдэллэн төвлөрсөөр 1958 онд татан буугдаж нэг жил болоод нэгдэлжих хөдөлгөөн үүссэнтэй холбогдон 1960 оноос одоогийн Улаанжирэмд төвтэйгээр шинэчилэн зохион байгуулагдсан,
эх сурвалжийг: http://www.mongoldoo.net

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМ

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМ
          Адаацаг сум “Тавин жас” байсан газарт оршдог. 1955 онд малчин ард иргэд хөрөнгө хоршин Төв аймгийн Өнжүүл сумын “Амьдралын туг”, “Мөнх амьдрал”, “Саруул зам”, Дундговь аймгийн Хонгор сумын “Үүрийн туяа”, Дэлгэрцогт сумын “Саруул туяа” зэрэг ХАА-н нэгдэл байгуулцгааж, аж ахуй зохион байгуулалт, нийгэм эдийн засгийн талаар бэхжүүлж байх үес 1959 оны 8-р сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129-р зарлигаар дээрх нэгдлүүдийг нэгтгэн Адаацаг сумыг байгуулж, Дундговь аймгийн сум болгон шилжүүлж, 1960 онд Хонгор сумыг нийлүүлсэн байна. Сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилжээ.Тус сум нь Монгол улсын төв хэсэгт Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 104 км зайд байрладаг.Манай сум далайн түвшнээс дээш 1768-1803 м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг эрс тэс уур амьсгалтай, тал хээр, говь хосолсон 285780,0 га хавтгай дөрвөлжин километр нутагтай. Ар, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхи, Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.Манай нутаг баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд, усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу, зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг, хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн ард түмний зүй ёсны бахархал юм.Манай сум 1968-1969 онуудад аймагтаа “Мэнд сүрэгтэн-100 хувьтан” сумаар шалгарч байсан бөгөөд ажилч, хичээнгүй хөдөлмөр бүтээлээрээ эх орныхоо хөгжил, цэцэглэлт бүтээн байгуулалтад Адаацаг нутгийнхан идэвх зүтгэлтэй оролцож, улс, аймгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн уламжлалтай.Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, улс, аймгийн олон аварга, сайн малчин олноор төрөн гарч нэр, алдар нь цуурайтан алдаршсаар байна.

Tuesday, February 8, 2011

Windows 8 үйлдлийн систем шинээр гарлаа

 Шинээр windows 8 үйлдлийн систем худалдаан удахгүй гарахад бэлэн болж байна. Ерөнхийдөө 7 theme гэж хэлэхд илүүдэхгүй юм байна лээ. Танилцуулсан видео та бүхэндээ хүргэж байна. Өөрсдөө ч гэсэн trail хуулбарыг нь татаж аваад үзээрэй.

Windows 8 mit 3D

Үлгэрийн хайр МУСК шууд үзэх



Үлгэрийн хайр уран сайхныг киног шууд үзэхээр

Дундговь аймгийн сүлд дууны үг

Үг: С.Батмөнх                        Ая: Г.Эрдэнэчулуун
Дуучин: МУГЖ Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг
                Говь сайхан нутаг
Наран төөнөж илчээрээ ээсэн
Саран толиорч  гэрлээрээ гийгүүлсэн
Аагтай ургамалаа шимтэн налайсан
Арвин сүргүүд идээшлэн бэлчсэн
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Олон говийн дундаас тодорсон
Оргилон боргилон булгууд хоржгиносон
Омог сүртэй хадан халилууд
Уул тал устай сүртэй говь минь
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Адуу багширсан тал нутаг минь
Айрагбялхуулсан сөлтэй говь минь
Арвин баян ертөнцийн өлгий
Ажилсаг түмний одтой говь минь
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн
Өнөөгийн бидний нандин шүтээн
Үр ач нартаа үлдээж өвлүүлсэн
Үүрд мөнхийн жаргалтай өргөө
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа

Засаг дарга


Дундговь аймгийн цахим хуудсаар зочлон буй эрхэм ноёд хатагтай та бүхэнд нутгийн ард иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Төр засгийн байгууллагын үйл ажиллагааг түмэн олондоо нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг зарчим болгон мөрдүүлж хуулиа дээдэлсэн төрийн үйлчилгээг бий болгож аймаг орон нутагтаа сайхан амьдрах нийгмийг цогцлооход эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.
Мэдээллийн технологийн дэвшилтэт талыг ашиглан орон нутгийнхаа мэдээ мэдээллийг эх орны өнцөг булан бүрт түгээх болно. Цахим ертөнцөөр гарсан мэдээлэл хурдтай, өргөн далайцтай тархдаг учраас бодит мэдээ мэдээллээр аймгийнхаа цахим хуудсыг шинэчлэн баяжуулах юм. олон нийттэй харилцах, ил тод нээлттэй мэдээллийн урсгалыг бий болгон мэдээллийн эргэх холбоотой байж хамтдаа сайн сайхны төлөө тэмүүлцгээе. 
Цахим ертөнцөөр аялагчид болон Дундговьчууддаа нутаг орны маань үйлс өөдрөг, айл гэр бүлийн амьдралд аз жаргал бялхан байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.
                   

ДУНДГОВЬ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГА         О.БАТ-ЭРДЭНЭ

Засаг дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв




Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ,

"Эрхэм хүндэтгэлт  азай буурлууд аа, энхрий ялдам бяцхан үрс, хүүхэд багачууд аа, Миний Дундговийн иргэд, малчид аа , Та нартаа ирж байгаа “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлж алд цагаан хадгаа дэлгэн мэндчилье, Өнгөрч байгаа барс жил манай Дундговьчуудын хувьд 2,4 тэр бум төгрөгийн ихээхэн ажлыг амжууллаа. Аймгийн төвдөө хүүхдийн парк шинээр байгуулан ирэх зургадугаар сарын нэгэнд нээлтийг хийхээр бэлдэж байна. Өнгөрсөн 2010 оны эхээр  манай аймагт хатуухан өвөл хавар болж мал аж ахуйд ихээхэн хохирол амссан боловч малдын гайхамшигт хөдөлмөрийн дүнд сар шинийн босгон дээр Улсын сайн малчин гурав, аймгийн сайн малчин найм төрж шагналаа хүлээн авлаа.

     Хоёр хамт олон тэргүүний хамт олноор шалгарч зуун гуч гаруй хүн аймгийнхаа шагналыг хүлээн авлаа,
     Манай аймаг ирж байгаа цагаагчин туулай жилд  зургаан үндсэн зорилт дэвшүүлсний дотор “Ногоон хөгжил-Дундговь”  хөтөлбөр хэрэгжүүлэх, Оюунтай толгойгоор хөгжих, үүний тул аймагтаа техник технологийн улсын олимпиадыг аймагтаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг олшруулах, аймгийн 70 жилийн ойгоо угтаж далан бүтээлч ажлыг сум, байгууллага, айл өрх, иргэн бүр хийх зорилттой ажилдаа ороод байна.

          Туулай жил Дундговийн хувьд их ойн жил, өрнүүн ажлын жил байх болно,  Ингээд айл өрх бүр ажилтай амьдралтай,  иргэн бүр олзтой омогтой байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

     Даага далантай,  бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй “ гэж Дундговь  аймгийн Засаг дарга Д.Чандмань ард түмэндээ хандсан мэндчилгээндээ онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.news.mn

Monday, February 7, 2011

Санамж бичигт гарын үсэг зурлаа

      Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань, Өмнөд Солонгос улсын “Ора Мон глобаль” компаны ерөнхий захирал  Ким юм жү нар Мандалговь хотноо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Газрын гүний усны усны судалгаа, шинжилгээний автомат тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн нутаг дэвсгэрт суурилуулснаар мэргэжлийн байгууллага аймгийнхаа хүн амын ундны усны бохирдол, хатуулаг,  эрүүл ахуйн  шаардлага хангалт зэрэг арав гаруй үзүүлэлтийг Байгаль орчны алба дээр байрлуулсан хянах самбараас хянаж байх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ төхөөрөмжийг  Солонгосын талаас нийлүүлэх  асуудлыг уул санамж бичигт тусгасан юм.  Ирэх гуравдугаар сард тус аймгийн төлөөлөгчид Солонгос улсад айлчилснаар уул санамж бичгийг хэрэгжүүлэх ажил баталгаажих юм,  Ингэснээр газрын гүний усыг анх удаа автоматаар шинжлэх төхөөрөмж  Монгол орны хэмжээнд ашиглагдаж эхлэх бөгөөд газрын гүний ундны усны хаөтуулаг, бохирдол ихтэй Дундговь аймгийн хувьд нэн чухал ажил болно гэдгийг гарын үсэг зурах үеэр хоёр тал онцлон тэмдэглэлээ,

Монголын кикбоксчид Дэлхийн цомд





2010 оны 4 дүгээр сарын 12-18 нд Австри улсын Инсбрук хотноо Дэлхийн цомын төлөө кикбоксын тэмцээн зохиогдох бөгөөд Монголын кикбоксчид дараах бүрэлдэхүүнтэй европыг зорихоор төлөвлөөд байгаа аж.

Багийн  дасгалжуулагч       О.Алтанпүрэв (Мишээл кикбокс төв)



Тамирчид 54кгд Б.Мягмарсүрэн ,57кгд Б.Амартүвшин, 60кгд Ч.Шижир-эрдэнэ(Дундговь),63,5 кгд Лхасүрэн (Дундговь),67кгд Г.Жавхлан, 71кгд Б.Наадам нар олон орны кикбоксчиддтой хүч сорин өрсөлдөх юм байна.

       1964 онд Өвлийн олимпийн наадам Инсбрук хотноо зохиогдож байсан түүхтэй, энэ удаа олимпийн наадам зохиогдож байсан цэнгэлдэх хүрээлэнд кикбоксчид Монгол улсынхаа нэрийг дуудуулан туг далбаагаа мандууланоролцох юм байна. Дундговь аймгийн залуу тамирчин Ч.Шижир-Эрдэнэдээ болон Монголын кикбоксынхдоо цаашдын тэмцээн уралдаанд чинь өндрөөс өндөр амжилт хүсье.
Эх сурвалжийг http://www.inet.mn

Дундговь аймгийн тухай


Дундговь аймаг 1942 онд Ембүү дэрсэнэ ус гэдэг газар байгуулагдсан. Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ нь 74,7 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд хойт цэг Хар толгойгоос урд цэг Өвөрцагаан дэрс хүртэл 280 км, баруун цэг Дулааны уулаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км юм. Аймгийн төв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 км зайд оршдог.

Аймгийн нутаг дэвсгэрийн хойт хэсэг хуурай хээрийн бүсэд, урд хэсэг цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг. Аймгийн нутагт дулааны хангамж сайн боловч чийгийн хангамж бага, жилд орох хур тунадасны хэмжээ нутгийн хойт хэсэгт 200-250 км, төв хэсэгт 150-200 мм, өмнөд хэсэгт 100-150 мм байдаг. Жилийн салхины дундаж хурд 4-6 м/с, хамгийн их хурд 38-40 м/с хүрдэг. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.7 хувь буюу 73.8 мянган га нь бэлчээр, үлдсэн 1.3 хувь нь хот суурин, зам, шугам сүлжээний газар бөгөөд хадлангийн зориулалттай газар байхгүй. Газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа газар бүх газар нутгийн 0.001 хувийг эзэлдэг.

Тус аймагт Дэлгэрхангай, Адаацаг, Их, Бага газрын чулуу зэрэг үзэсгэлэнт ховор сонин тогтоцтой уулууд, Эргэнэг, Нэмнээ, Хайрхан, Загийн усны хоолой зэрэг өргөн уудам говиуд, Өөш манхан, Цагаан суварга, Хүрэн дух, Дэлгэрийн Чойр, Сангийн далай, Үнэстэй, Зуут, Онгийн хийдийн туурь, зарим сүм дуган, Шарангадын Монгол бичигт агуй, Зараа бугын хөшөө зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгал олон арван газар байдаг.

Говийн мод, заган ой бүхий Загийн усны хоолойг улсын тусгай хамгаалалтад, байгалийн үзэсгэлэнт, ховор ан амьтантай Их газрын чулуу, Бага газрын чулуу, Дэлгэрхангай уул, өвөрмөц сонин тогтоцтой Өөш манхан, Цагаан суварга, түүх соёлын дурсгалт Сүм хөх бүрд, Хүрэн дух, Онгийн хийд зэрэг 10 гаруй газрыг аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна.
Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Тухайлбал чулуун ба хүрэн нүүрс, хайлуур жонш, цагаан тугалга, цайр, гөлтгөнө, төмөр, алт, мөнгө, уран, байгалийн будаг зэрэг 33 нэр төрлийн ашигт малтмалын 81 орд, 149 илэрц олдож судлагдсан. Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц Хараат, Буянтын ураны, Эрээний төмрийн хүдрийн, Хөөт, Их-улаан нуур, Тэвш, Өвдөг худгийн нүүрс, шатдаг занарын, Шар шороот, Булаг хөөтийн эрдэс будгийн, Тарагт, Ширээ уулын гөлтгөний болон барилгын материалын ихээхэн нөөц орд байна. Одоо ашигт малтмалын лиценз авсан 90 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараахи хүмүүс аймгийн засаг даргаар алба  хашиж ирлээ.

Чимидийн Мижид: Дундговь аймгийн анхны даргаар 1942 оны 1-р сарын 9 нд томилогдож, 1942 оны 2-р сарын 9 нд өөр ажилд томилогдсон Ч.Мижид Түшээт ваны хошуу, одоогийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд 1905 онд төржээ.
Дооровын Дашзэгвэ: Дундговь аймгийн 2 дэхь дарга 1942 оны 2-р сарын 9 нөөс 1942 оны 7-р сард Түшээт ваны хошуу, одоогийн Луус сумын нутагт Үйзэн суварга гэдэг газар малчны гэр бүлд 1893 онд мэндэлжээ.
Маналжавын Дамднсүрэн: Тус аймгийн 3 дахь дарга 1942 оны 7-р сараас, 1948 оны 11-р сард 1901 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг төржээ
Долгорын Чогсом: Дундговь аймгийн 4 дэхь дарга1948 оны 11-р сараас 1954 оны 7-р сар хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын сумын уугуул иргэн.
Цэндийн Адьяа: Дундговь аймгийн 5 дахь дарга1954 оны 7-р сараас 1957 оны 5-р сард тус аймгийн даргаар ажилласан. 1922 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Таван хөөвөр гэдэг газар малчны гэр бүлд төрсөн.

Занданбалын Жигжид: Тус  аймгийн 6 дахь дарга 1957 оны 5-р сараас 1962 оны 5-р сард ажилласан энэ хүн 1917 онд Өмнөговь амйгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Тойвгоогийн Наранхүү: Тус аймгийн 7 дахь даргаар 1962 оны 5-р сараас 1966 оны 5-р сарын хооронд ажилласан. 1934 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Ваанжилын Жигмэд: Тус аймгийн 8 дахь даргаар1966 оны 5-р сараас 1970 оны 10-р сард ажилласан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1919 онд малчны гэр бүлд төрсөн.
Дэндэвийн Ойдов: Тус аймгийн 9 дэхь даргаар1970 оны 11-р сараас 1977 оны 5-р сард ажилласан. Сэцэн ваны хошуу, Цагаандэлгэр сумын нутагт Хүрээтийн гурван шовх гэдэг газар малчны гэр бүлд 1922 онд төрсөн.
Готовын Чингэл: Тус аймгийн  10 дахь  даргаар 1977 оны 5-р сараас 1979 оны 7-р сарын ажилласан. Увс аймгийн Туруун суманд малчны гэр бүлд 1940 онд төржээ.
Дамдины Гомбожав: Тус аймгийн  11 дэхь даргаар 1979 оны 7-р сараас 1980 12-р сард ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Боорж гэдэг газар 1926 онд малчны гэр бүлд төржээ.
Балжинхүүгийн Дамдинсүрэн: Тус аймгийн 12 дахь даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 4-р сард ажилласан. Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд 1944 онд төржээ.
Зундуйн Жанжаадорж: Тус аймгийн 13 дахь даргаар 1990 оны 4-р сараас 1992 оны 9-р сард ажилласан. 1940 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төрсөн.
Норпилийн Чагнаа: Тус аймгийн 14 дахь  даргаар 1992-1996 онд ажилласан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт малчны гэр бүлд 1939 онд төрсөн.
Жамбын Хүүхэнбаатар: Тус аймгийн 15 дахь даргаар 1996 оны 11-р сараас 2000 оны 10-р сард ажилласан. Мандалговь хотод 1949 онд ажилчны гэр бүлд төрсөн.
Жанчивдоржийн Адьяа: Тус аймгийн 16 даргаар 2000 оны 10-р сараас 2004 оны 10-р сад ажилласан. Дундговь аймгийн Өндөршил суманд 1948 онд төрсөн.
Шоотонгийн Төрбат: Тус аймгийн 17  дахь даргаар 2004 оны 10-р сараас 2010 онд ажилласан. Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн.
Дамбабазарын Чандмань: Тус аймгийн 18 дахь даргаар 2010-2012 онд
Сумъяагийн Сүхбаатар: 2012-214 онд
Сандагийн Од-Эрдэнэ: 2014-2016 онд 
Оргын Бат-Эрдэнэ: 2016 - 2020 онд
Цагаанхүүгийн Мөнхбат: 2020 оны 12 сарын 1-ээс аймгийн Засаг даргаар ажиллаж байна.  

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com