Friday, April 27, 2012

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр

ЖИЛИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ТАЛААР

ЗЭЭЛИЙН ШАЛГУУР

     -Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол улсын иргэн байна.
     -Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
   -Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
      -Хөтөлбөрт оролцогч арилжааны банкнаас тавих бусад шалгуурыг хангасан байна.

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, НӨХЦӨЛ
   -Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулагдана.
     -Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2-аас дээшгүй.
     -Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл.
     -Зээлийн хүү: Тогтмол бөгөөд жилийн 6 хувь.
     -Зээлийн хугацаа: 20 хүртэл жил.
    -Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь.       

    -Барьцаа: Зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц.

ЗЭЭЛ ОЛГОХ ҮЕ ШАТ

     Нэгдүгээр үе шат:

 Зээл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлж Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргана:

       1. Хүсэлт (ОССК-ийн www.ossk.mn вэб хаягаар орж татаж авна)
    2.Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
       3. 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ ОССК нь дээрх материалуудыг хянаж үзээд анх удаа орон сууц авч байгаа болон ‘100 мянган айлын орон сууцны жагсаалт”-д багтсан, 55м2-аас дээшгүй талбайтай орон сууц захиалах буюу худалдан авахаар гэрээ байгуулсан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.

     Хоёрдугаар үе шат:

      • Зээл хүсэгч иргэн нэр, материал нь хуваарилагдсан банкин дээр очиж зээлийн судалгаанд хамрагдана.
     • Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны шаардсан материалуудыг бүрдүүлэх ба банк нь иргэдийн материалыг судлаж, зээлийн шалгуур хангаж буй эсэхээс хамааран зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЛИНКҮҮД ДЭЭР ДАРАХ БУЮУ 1907, 98771907 УТСАНД ХОЛБОГДОЖ АВНА УУ.
 Эх сурвалж: http://www.ossk.mn

Иргэн бүрт 1072 хувьцааны талаархи мэдээлэл

Өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас шийдвэр гаргаж, засгийн газрын тогтоол батлагдан Эрдэс таван толгой төрийн өмчит компани байгуулагдсан. Тус компанийн нийт хувьцааны 10 хувийг ард иргэдэд эзэмшүүлэхээр болсон билээ. Эрдэс таван толгой төрийн өмчит компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 1,5 тэрбум ширхэг хувьцааг иргэд үнэгүй эзэмших юм. 1,5 тэр бум хувьцааг 2, сая 700 мянган иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдогдоно. Харин УИХ-аас тодотгол хийснээр монгол улсын нэг иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр боллоо. Гэвч үүнтэй холбоотой журмууд батлагдаагүй учир одоогоор иргэн та брокер деллерийн компани дээр очиж хувьцаа эзэмших дансаа нээлгэхэд 536 ширхэг эрдэс таван толгойн хувьцаа эзэмших эрх үүснэ. Ингэхдээ 2011 оны гуравдугаар сарын 31 –ээс өмнө төрсөн монгол улсын иргэн эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцааг үнэгүй эзэмших юм. Харин 2011 оны дөрөвдүгэр сарын нэгээс хойш төрсөн хүүхдүүд монголын баялагаас үнэгүй хүртэж чадахгүй бололтой. Эрдэс таван толгойн хувьцааг эзэмших хүсэлтэй бол өөрийн мөнгөөрөө худалдан авч болно гэсэн үг. Өнөөдрийн хүртэл олон хүн эрдэс таван толгойн хувьцаа эзэмших данс нээлгэснээрээ нь чухам мөнгө авах юмуу төрийн өмчит компаниас ашиг хүртэх хэрэг үү гэдгээ сайтар ойлгоогүй явж байна. Манай улсын иргэд ингэж ТӨК-ийн хувьцаа эзэмших эрхтэй болно гэдэг бол төр ардуудаа хөрөнгөжүүлж байна гэсэн үг. Гэтэл бид өнөөдрийн хүртэл хэдэн төгрөгний үнэтэй, ямар хэмжээнйи хөрөнгөтэй болж байгаагаа мэдэхгүй явна. УИХ, Засгийн газраас эрдэс таван толгой компанийн нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөгний үнэтэйг тоогтоож байж дараа нь зах зээлийн үнэ гардаг аж. Гэтэл монгол улсын төр байгалийн баялагаа хэдээр үнэлж байгаагаа мэдэхгүй ард иргэддээ өгөөд байдаг нь учир битүүлэг л юм. Одоо эзэмших гэж байгаа 1072 ширхэг хувьцаанаасаа ашиг хүртээд суух, хэрэгтэй үедээ арилжиж хэрэглэх гээд али ч эрх бидэнд алга. Төр ямархан хэмжээний хишиг түгээж байгаагаа тодорхой болгочих л хэрэгтэй. Манай аймгийн 76 мянган хүн амын 30 гаруй мянга нь Монсек брокер диллерийн компанид дансаа нээлгэн хувьцаагаа эзэмшээд байна. Үүнд Ажил орлоготой иргэд ирж данс нээлгэх нь бага байна. Харин өндөр настан, нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эрдэс таван толгойн хувьцаа эзэмших дансаа идэхитэй нээлгэж байгаа гэнэ лээ. Эрдэс таван толгойн данс нээлгэхэд иргэний үнэмлэх дансны хураамж 5000 төгрөгтэй байхад өөр ямар нэгэн хүндрэл учрахгүй. Мөн албан байгууллагууд хүсэлт гаргавал Монсек Брокер диллерийн компани байгууллага дээр нь очиж үйлчилж болох юм гэж байв

"Эрдэс Тавантолгой"-н хувьцаатай эсэхээ мэдэх арга


Add caption

Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэхээр түүхэн шийдвэр гаргасан билээ.


Тэгвэл өнөөдөр “Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК нь Монгол улсын иргэн бүрийн нэр дээр  “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгасан.
Иймээс иргэд Та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо http://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, өөрийн регистрийн дугаарыг шивж оруулан шалгах боломжтой боллоо.
Хэрэв та хараахан эзэмшиж амжаагүй байгаа бол доорх брокер, дилерийн компаниудаас  хамгийн ойр орших салбарыг сонгоод 5000 төгрөгөөр данс нээлгэн эзэмших боломжтой. Иргэн болгон хүртэх эрхтэй.
Брокер Дилерийн Компанийн хаяг утасны жагсаалт
Код Байгууллагын нэр Хаяг Холбоо барих утас
2 Масдак СБДүүрэг, 1-р хороо, “Сарны титэм” ХХК-ийн арын хүзүүвчинд 313327, 99881008
4 Санар БЗДүүрэг, 3-р хороо, Засаг Даргын Тамгын Газрын дэргэд 99114027,  96669730, 95878866
5 Зэргэд БГДүүрэг, 4-р хороо, 5-р байр 24 тоот 367609, 99297779
6 Мэргэн санаа БЗДүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30-р байр 67 тоот 451626, 99193878
7 Би Ди Сек СБДүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 /Сансарын тунел рүү өгсдөг зам дагуу, Орчлон дунд сургуулийн харалдаа, замын урд дагуу байрлах 6 давхар барилга/ 70112845, 321763, 313108
9 Өндөр хаан ЧДүүрэг, 1-р хороо, Бага тойруу “Аэрогеодези” ХК-ийн 3 давхар 301 тоот 98186440, 329292, 99081660
10 Алтанхоромсог ХХАЯ-ны хойд талд Хоршоологчдын холбооны байр 3 давхар 320 тоот 323871, 450899
13 Булган брокер СБДүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 9-р байр 33 тоот 99195114, 96655849
15 Дархан брокер ЧДүүрэг, Сүхбаатарын талбай – 2, МҮЭХолбооны байр, 2 давхар 202 тоот 99083719
18 Монсек ХХАЯамны хойд талд Хоршоологчдын холбооны байр 5 давхар 501 тоот 70153090, 91918840, 99189270
19 Тулгат Чандмань Баян БГДүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, УБТЗ-ын эмнэлэгийн захиргаа 208 тоот 50053322, 99193322
21 Бумбат алтай ЧДүүрэг, Сүхбаатарын талбай – 2, МҮЭХолбооны байр, 2 давхар 202 тоот 99968989, 98999995, 99022166
22 Азиа пасифик секюритиес СБДүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 16/1 дүгээр байр 2 давхар 77300660, 99071772, 99061467
25 Таванбогд СБДүүрэг, Сүхбаатарын талбай – 2, МҮЭХолбооны байр, 2 давхар 202 тоот 99089224
27 Аргай бест ЧДүүрэг, 2-р 40 мянгат, 1-р байр 33 тоот/Их дэлгүүрийн ард талд/ 327026, 50008777
29 Дэлгэрхангай секюритиес БГДүүрэг, 5-р хороо,10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө-89 /DH зочид буудлын 207 тоот/ 99093482, 70181800, 99009803/Багануур/, 99281989/Говьсүмбэр/
30 Ники СБДүүрэг, 1-р хороо, Жамьянгүний гудамжны 9-д байрлах “Бэст Колор интернэшнл” ХХК-ийн байр 302 тоот 324790, 88027272, 99103351
31 Гендекс СБД, 5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1, 401 тоот 77224777
32 Монет Капитал СБДүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, “Үнэн Сонин”-ы байр 4 давхар 321899, 88096155,       Факс:976-11-324879
42 Ханш инвест СБДүүрэг 1-р 40 мянгат, 4-р хороо, 53-р байр, 1-р орц, 1 тоот 99875387, 96750925, 96672222
43 Монгол секюритиес БЗДүүрэг, 8-р хороо, 22-р авто бааз 462130, 99116215
44 АСЕ энд Т капитал УБ хот, СБДүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 11/1, Баянгол зочид буудлын ард, “Болор” төв, 303, 305 тоот 70101044, 99114220, 88850511
45 Батс УБ хот, СБДүүрэг, 1-р хороо Баянгол зочид буудлын баруун урд, 220 мянгатын 23-р байр 76 тоот 321013, 99118082, 88000055
46 Глобал ассет СБДүүрэг, Энхтайвны өргөн чөлөө – 12, Ориент плаза 202 тоот 320889, 91999292
47 Нэйшнл секюритиес СБД, 3-р хороо, Улсын циркийн урд, ҮХОБ-ны төв байр,  Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Галакси синема төвийн 1-р давхарт. 11-331754, 01532-23088
48 Фронтиер ХУДүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нарлаг хотхон 4А байр 26 тоот 70119999, 99005910
49 Блүмсбюри ЧДүүрэг, 5-р хороо , Тэнгис кино театр 1 давхар 105 тоот 70118188, 91101066
50 Ди Си Эф ЧДүүрэг, 4-р хороо, Хүнсний нэгийн ард 12а-14 тоот 70110138
51 Эм Ай Си Си Сүхбаатарын талбай, Сентрал Таур, 9 давхар 912 тоот 70112023, 70112024
52 Арта инвест СБДүүрэг, 1 хороо Сөүлийн гудамж –6/2  Од плаза төв 404 тоот 70110637, 99098637, 88018189
53 Санхүүгийн хөгжил инвест 1.ЧД 1 хороо,бага тойруу -3/9. G-Mobile ХХК-ийн байр, 2 давхарт “FDI”ХХК  2.БГД, 13-р хороо, Ард Аюушийн ө/ч-13 “Жүр үр” ХХК-ийн 6 давхар. 70111335,  88113991, 99909393
54 Эф Си Икс УБхот,БГД 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, “Монгол Дизель” ХК-н байр 1 давхарт 70100323, 99085490
55 ТТСек Улаанбаатар 44, Их тойруу-15, ЧД 2-р хороо, Баруун 4 зам  “Аэрогеодези” ХХК-ийн байр210 тоот 329687,91913123, 99183455
56 Зюс капитал СБДүүрэг, 2-хороо, 220-н мянгат “Болор Бизнес” төв 206 тоот 331436, 99111183
57 Нортенсек ЧДүүрэг, 1-р хороо, Жуулчин – 35, Дельта Төв 503 тоот 99103838, 88832337
58 Эм Ай Би Жи БГДүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12-1, Колорадо Бизнес төвийн 307 тоот 362620, 99118770
59 Гаүли СБДүүрэг 8-р хороо, Оюутны гудамж, “Сонор” плаза 602 тоот 70153300, 99045961, Факс: 70153302
61 Лайф Тайм инвестмент СБДүүрэг, 3-р хороо Усны гудамж-1, Монголын Циркийн байр 3 тоот 70121418, 96666601
62 Евроазиа капитал монголиа СБДүүрэг, Жамъянгүний гудамж – 12, Гадаад Хэргийн Яамны баруун талд “Grand Office” 65 тоот 70130078, 99094422,99033849, 99044549
63 Финанслинк групп БГДүүрэг, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 38, “Old Czech” ХХК-н байр 4давхар 70177008, 99117679
64 Гүүдсек СБДүүрэг, 1-р хороо, Жамъяан гүний гудамж-3,”Баттрейд Си”ХХК-ийн байрны  1 давхарт 331878, 99195818, 88114876
65 Монхан трейд БЗДүүрэг, 1-р хороо, МХААХҮХ-ны байр 216, 404, 508 тоот 70160000, 452489
66 Лондон азиа капитал монголиа ЧДүүрэг, Жигжиджавын гудамжны Бодь Цамхагийн 403 тоот 312307, 311530, 99111279
67 Тэнгри секюритиес БЗДүүрэг, 1-р хороо, Залуучуудын гудамж 26, Сөүл Бизнес центр 6-р давхар 70160699, 99103979
68 Превалент СБДүүрэг, 6-р хороо, Их Тойруу, Залуучуудын өргөн чөлөө 2Б-01 99037926, 91992686, 329813,
69 Эм Даблью Ти Эс СБДүүрэг, Бага тойруу-2, 6-р хороо, 1/20 тоот /Засгийн газрын хойно/ 70116030, 99106030
70 Рескап секюритиес СБДүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 15, Моннис цамхагийн 3 давхар 70100095, 88114647
71 Ти Ди Би капитал ЧДүүрэг, Бага тойруу 12, Жуулчны гудамж 7, Худалдаа, хөгжлийн банкны төв байр. 311944, 311914 Факс:(976-11)311944
72 Эс Жи Капитал БЗДүүрэг, 12-р хороо, Энхтайвны өргөн чөлөө,  107/71 тоот 70119568
73 Юу Би Би Ди ЧД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Express Tower  14-406 тоот 70116677
74 Юу Жи Эс ЧД, 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө,  Экспресс тауэр 401 тоот 320922, 95092209
75 Новел инвестмент УБхот, БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12-1 “Колорадо” бизнес төв 303 тоот 70111339
76 Ай Трейд УБ-210646, Бага тойруу, Нэгдсэн Үндэсний гудамж-3, 20-р байр, АБТС-н байр, 101 тоот 99110292
77 Капитал маркет корпораци ЧД, Төмөрчний гудамж, Капитал банкны төв байрны баруун тал 330896
100 Стандарт Инвестмент УБхот, ЧД, 1-р хороо, Жигжиджавынгудамж, 5/3  (СБ-н талбайнбаруунталд, МҮЭХ-ныбайрныардбуюубаруунталд 2 давхарногоонбайр) 70114433, 99072694, 99072783
101 Гранддевелопмент УБхот, БГД, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө- 92,  Юу Би Платинюм оффис 403 тоот 70140988
102 Туушин инвест СБ дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 2, Туушин ХХК  байр 316546
103 Блэкстоун интернэйшнл УБхот, ЧД, 6-р хороо, 6-р хороолол, 60-3-р байр 65 тоот 99102295, 99114070
104 АБЖЯ ЧД, 4-р хороо, Бага тойруу, 13-33 тоот 91913743, 99868041,           976-11-321823
105 Соёмбо инвестмент корпора СБ дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Гранд оффис 2 давхарт 77107709, 99008615
106 Гацуурт трейд СБ дүүрэг, 4-р хороо,  Түшиг төв  207 тоот 70113377, 99123777
107 Очир-Эрдэнэ инвест УБхот, БЗД, 16-р хороо, 16-р хороолол, “Саруул Тэнгэр” цогцолбор 103 тоот 99087942
108 Би Би Эс Эс СБДүүрэг, 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 18-12 тоот 329713
109 Бага Хээр Хэнтий, Хэрлэн, 4-р баг, Монгол банкны байр 2-р давхарт 70562017, 99988739
110 Зэт Жи Би ЧД, 4-р хороо, Сүхбаатарын гудамж-2, Төв музейн ард 324099,  88116031
111 Грийт Секьюритис УБхот,СБД, 10-р хороо, Их тойруу 22-301 тоот 91918118
112 Грандлайн УБхот, БЗД, Токиогийн гудамж-2, “СЭРЖ” Эксклюсив Бюльдинг 4-р давхарт 70159880, 88002006
113 Тень Ди Сек УБхот, СХД, 18-р хороо, 21-р хороолол, 68 тоот байр 99545599
115 Мөнх-Огторгуй УБхот, БЗД, 5-р хороо, Энхтайвны Өргөн чөлөө, Хатантулга ХХК-ны байрны 201 тоот 453563,99107997, 00-976-480103
116 Скайхан капитал УБ хот, ЧД, 1-р хороо, Express Tower, 3 давхар 302, 303 тоот 976-11321737
117 Зууны гарц секьюритис УБхот, ЧД, 1-р хороо, 2-р 40 мянгат, 8-р байр 2 тоот 70115152, 99119454
118 Юнайтэдсекьюритс ЧД, 1-р хороо, Сүхбаатарын гудамж, Улаанбаатар хотын банкны байр, 403 тоот 312829, 99116130, 99993830
119 Эм Жэй Ай Эйч УБхот, БГД, 1-р хороо, 2-р хороолол, “Газар бизнес төв” 1 давхарт 305167, 99100550
120 Голомт секюритиз УБхот, ЧД, 1-р хороо, М-100 байр, 1-111 тоот 70110549

Бага газрын чулуу

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн юм. Дундговь аймгийн төвд Улаанбаатар хотоос 230 км кайд оршдог. Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгын Хавцал. Өрж тавьсан мэт харагдах боржин чулуугаар бүрхэгдсэн уулуудын дундуур хөндий тал, хөндийд уулаас эх авсан булаг, рашаан урсдаг байжээ. Аргаль, янгирын томоохон сүрэг, уулын арын тал газарт зээрийн сүрэг бэлчдэг. Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог. Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгалууд Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэдэг.

Их газрын чулуу



Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговь-иос зүүн урагш 80 километрт оршдог.
Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай. Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу 2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.
Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт ургамалтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм.

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com