Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Баянжаргал сумын тухай




Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны Их догшин отгыг Хан-хэнтий аймгийн оцол сансрын уулын хошуу Баянжаргалан уулын сум нэртэйгээр 1925 онд байгуулж тулгын чулуугаа тулж гал голомтоо бадраасан түүхтэй. Сум энх байгуулагдахад 200 гаруй өрх, 1000 шахам хүн амтай 40-д мянган толгой малтай, засаг захиргааны нэгж нь 5 багтайгаар зохион байгуулагдаж уулын жасын их усны дэргэд хашаа шийрлэж сумын захиргаа үйл ажиллагаагаа хэлжээ. Тус сум нь үе үеийн нийгмийн хөгжлөө дагаж өргөжин тэлж боржигон зан заншлаа өвлөн хадгалж ирсэн түүхэн уламжлалтай өвгөдийн өлгий билээ. Тус сум нь одоо 328.9 мян. км2 газар нутагтай, 2 баг, 385 өрх, 1250 хүн амтай. Жонш, чулуун нүүрс,төмрийн хүдрийн орд уурхайд ААН-д үйл ажиллагаа явуулж сумын хөгжил дэвшил ард түмний аж амьдралд нөлөөлж ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулж байна.
Боржигончууд өөрийн гэсэн өвөрмөц уртын дуу, урлахуйн ухаан түгэн дэлгэрсэн нутаг. Боржигон найр, боржигон хуур, боржигон байшин, боржигон эмээл гэсэн зан заншил соёлтой өв тэгш ард түмэн.
Боржигон уртын дууч Нэрэпунцаг, Ширчинжунай, Хандсүрэн, Шануу, Шинэбаяр, нар боржигон уртын дууг үе үеэсээ өртөөлөн өнөө үеийнхэндээ өвлүүлсэн билээ. Энэ сумын хүүхдүүд эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн түүх соёл урлаг уртын дуугаа өвлөн авч монголдоо төдийгүй тив дэлхийд дуурсгаж явна.
Өсвөрийн дуучин бүжигчин Б.Цогтбаяр, Б.Адьяадаш, Д.Эрдэнэтогтох, О.Цэрэнжаргал, Н.Гантөгс зэрэг олон арван авьяастан нутгийнхаа нэрийг дуурсгаж явна. 1940 онд байгуулагдсан сумын сургуулиас Монгол улсын шатрын 6 удаагийн аварга, шатрын олон улсын хэмжээний мастер Ж.Лхагваа, яруу найрагч агсан Р.Түмэнжаргал, ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дүгэрлхам, Б.Дандар, Л.Лоохууз гэсэн ахмад дунд үеийн төлөөлөгчид төрөн гарсан билээ. Өдгөө тус 9 жилийн сургууль нь 150 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж орчин үеийн компьютер, интернетээр дэлхий дахинаа харилцаж боржигоны хүүхдүүдэд эрдмийн түлхүүр атгуулах үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Тус суманд урлаг спорт хөгжиж залуу үеийн гоо зүйн болон бие бялдрын хөгжилтэй болгоход сумын засаг даргын зүгээс ихээхэн анхаарч жил бүр сумын цолгүй бөхчүүдийн барилдаан зохион байгуулж сумын заан цол олгож байгаагийн зэрэгцээ Боржигоны алдарт уяач Борнойн удамт уяачдаа жил бүр шалгаруулан алдаршуулдаг болсон айна. Сумандаа нутгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч спонсор байгууллага, ААН-тэй хамтран сургалтын төлбөрийг даан санхүүжүүлж сургууль төгсөөд ирэхэд нь орон сууц амьдрах орчинг нь хүртэл бэлтгэх таатай орчин бүрдүүллээ. Их догшин отгоос төрсөн ловон лам Агваанданзаннямын мэлмий гийсний 120 жилийн ойг өргөн дэлгэ ёслон тэмдэглэж түүний нэрэмжит суварга босгож нутгийн лам Чогсомын Ишдондонгийн санаачилгаар сумандаа хурал номын газартай болж сүсэгтэн олондоо 15 жил үйлчилж байна. Сумын соёлын төв 1945 онд шаваа тавьж өнөөдөр мэргэжлийн 4 орон тоотой, 20 гаруй ардын авьяастантай үйл ажиллагаагаа явуулж ард иргэддээ соёл урлагаар үйлчилж байна.
1938 онд 1 санитартай үүдээ нээсэн сумын эмнэлэг 20 гаруй орон тоотой орчин үеийн оношилгоо, чийрэгжүүлэлтийн техник хэрэгслээр зохих хэмжээнд хангагдаад ажиллахын зэрэгцээ эрүүл монгол хүн хөтөлбөр гэх мэт бусад олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж сум, аймгийн тэргүүний ажиллагааны хэмжээнд хүрч ажиллаж байна.
1930 оноос мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий мал эмнэлэг байгуулагдаж малын гоц халдварт олон төрлийн өвчнийг устгаж өнөөдөр хувьчлагдан 2 хувийн мал эмнэлэг мал сүргээ эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж явна.
1960 оноос үүдээ нээсэн хүүхдийн цэцэрлэг өнөөдөр Хүүхэд хөгжүүлэх төв болон өргөжиж цэцэрлэгийн шинэ байртай болж, 3 бүлэгт 60 хүүхэд хүмүүжиж байна.
Боржигончууд дээр үеэс айраг, цагаан идээ хийх талаараа гайхамшигтай ард түмэн билээ.
Түүний нэг тод илрэл нь аймгийн брэнд бүтээгдэхүүн Боржигон ааруул энэ сумаас шалгаран гэрчилгээ авч өнөөдөр Баянжаргаланчууд болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд боржигон ааруулаа амталж байна.
Сум газар нутгийнхаа 40 орчим хувийг тусгай хамгаалал тандаа авч онгон дагшин байгалиа хамгаалах ард иргэдийн хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдон гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдан ХААН банк онлайн сүлжээнд холбогдон сумын засаг даргын тамгын газрын бүх албан хаагчид компьютераар хангагдан мужаан цех, авто засварын цех, оёдлын цех зэрэг хүн рүү хандсан үйлчилгээ өргөжсөөр байна.
Говь хээр талын бүсэд багтах өгөөд Их залаа, Хараат, Баянцогт, Баянгийн уулс,
Араг бичигтийн боржин цохио зэрэг нутагтаа нэртэй өндөрлөг, Нэмнээ, Хөөт, Энгэрийн улааны зэрэг говиудтай, Мөрт, Булаг элгэн, Хар толгой, бүрд, Сэрвэн, Аргатай гээд 40 шахам урсгал булагтай.
Өвдөг худаг, Хөөтэйн чанар сайтай чулуун нүүрс, Хараатын уран, Шилийн хар өндрийн Төмөрийн хүдэр, оюутны цагаан тугалга, Мануулт, Сүүл өндрийн жонш, Хөөтийн занар гээд газрын арвин баялагтай билээ.

Tuesday, September 6, 2011

Л.Болдбаатар-Босоо хийморьтой эр хүн


Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан
Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Танан цагаан гэртээ хойморь дүүргэн налайсан
Тагнайд уусам айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо
Өнийн цэнхэр говио уртын дуугаараа аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Сонсох:

Р.Чойном Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Thursday, August 4, 2011

Дундговь аймгийн 70 жилийн ойн их баяр наадамд Аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлэв.

Ардын хувьсгалын 90 жил, дуу хуурын өлгий Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт  70 жилийн ой, Амгалан төрийн ажнай шарга азаргын их ёслол, наран доторх наадам 3 хоног үргэлжилж, өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ, Монгол улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Ц.Улаанхүү, Г.Олзгэрэл, Х.Түвшинсанаа нарын тэргүүтэй  улс аймгийн алдар цолтой болон залуу 256 хүчтэн зодоглон барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг түрүүлж хурц арслан боллоо. Нутгийнхаа дэвжээнд түрүү бөхөөр тодорсон А.Алтанхуяг арсланд "Алтай халиун групп"-ээс хоёр өрөө байр, "Мон уран ХХК"-ийн захирал Б.Наранхүү Land criuser 200 маркийн авто машинийг тус тус бэлэглэв.

Хүчит бөхийн барилдааны үзүүрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав шалгарав.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн заан Бадамсүрэн, Өмнөговь аймгийн харъяат залуу бөх Э.Нямаа нар шалгаран үлдэж, залуу бөх  Э.Нямаа аймгийн харцага болсон бол Дэрэн сумын харъяат Г.Баяржавхлан тав давж аймгийн начин цол хүртлээ.

Мөн Сайхан-Овоо сумын харъяат МУ-ын начин Улаанхүү нутгийнхаа түүхт ойгоор зодог тайллаа. Улаанхүү начинд нутгийн зөвлөлөөс 5 сая төгрөг гардуулав.











ТАВЫН ДАВАА

    
у.г Ж.Бат-Эрдэнэ ( ГА.Цээл сум )
а.н Ч.Цогтбаатар ( . )
    
у.з Д.Амгаланбаатар ( ТӨ.Аргалант сум )
с.з Г.Баяржавхлан ( ДУ.Дэрэн сум )
    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
с.з С.Дашдондов ( . )
    
у.н Ц.Цогтжаргал ( БУ.Гурванбулаг сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
у.н Г.Олзгэрэл ( ДУ.Цагаандэлгэр сум )
а.х Б.Бат-Эрдэнэ ( ДУ.Сайнцагаан сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.з Ц.Бямбадорж ( .Хөвсгөл аймаг )
    
а.а Т.Энх-Амгалан ( .Дундговь аймаг )
а.а Д.Дэлгэрбат ( ДУ.Эрдэнэдалай сум )
    
а.з Т.Занданбат ( ДУ.Говь - Угтаал сум )
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )





ЗУРГААГИЙН ДАВАА

    
у.г Ж.Бат-Эрдэнэ ( ГА.Цээл сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
а.х Б.Бат-Эрдэнэ ( ДУ.Сайнцагаан сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.а Т.Энх-Амгалан ( .Дундговь аймаг )
    
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )
с.з Г.Баяржавхлан ( ДУ.Дэрэн сум )





ДОЛООГИЙН ДАВАА

    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )





НАЙМЫН ДАВАА

    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )

Дундговь аймгийн баяр наадам

    Мэдээ нийтлэх    Дуу хуурын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Монгол төрийн наадамд зургаантаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азарганы их ёслол, наран доторх наадам 7-р сарын 28-30-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Наадмын өглөө буюу 28-ний 6 цаг 30 минутаас нутгийн удирлагын ордныхоо өмнө босгосон Г.Чагдаржавын хөшөөний нээлтийг хийснээр баяр наадам эхэлсэн бөгөөд түүний дараагаар алдарт Амгалан төрийн ажнай шарга азарганы хөшөөний нээлтийг хийж, Улаанбаатар хотоос 600 морин хуурч, 600 лам залж очсон нь сүр дуулиантай болсны томоохон илрэл байлаа. Шарга азарганыхаа гэрэлт хөшөөг наран ургах зүгрүү харуулан морь барианы газрынхаа хойморь талд нь сүндэрлүүлсэн бөгөөд Амгалан төрийн ажнай шарга азарга маань хөшөөнийхөө нээлтэнд очиж олныг хошууруулж байлаа. Тэнд цугларсан хүмүүс ёстой л амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг "шарга азаргыг амьдаар нь хардаг юм байжээ", "аргагүй л тэнгэрийн хүлэг юм даа" гэхчилэн дор бүрнээ гайхан шагшиж байсан бөгөөд Б.Наранхүү уяач шарга азаргандаа зориулж "Амгалан төрийн ажнай шарга" хэмээх дуу бүтээлгэж нутгийнхаа залуу дуучин Э.Төрмандахаар дуулуулж олны хүртээл болгов. Шарга азарганы хөшөөг тойруулаад зургаан насны түрүү морины бай болох цагаан өнгийн "Ланд 200" машиныг байрлуулсан нь бүр ч ихээр сүр нэмж байв. Ийнхүү шарга азарганы хөшөөний нээлтийг хийсний дараагаар адуун сүргийн манлай азарга гарааны зурхайруу хөдөлсөн юм.

Азарга: Нийт 155 бүртгүүлснээс 150 азарга гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Д.Сүхбаатарын буурал азарга тод магнай торгон жолоо өргүүлэв. Буурал азарга нь Адаацаг сумын ААУяач Д.Хуягбаатарын хурдан буурал азарганы төл бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж өнөө жил наадмын өмнө сумынхаа наадамд түрүүлчихээд иржээ.

2. Дундговь аймгийн Өндөршил сумын уяач С.Дашнямын хүрэн азарга. Хүрэн азарга нь өөрийн унаган адуу бөгөөд сумынхаа наадамд түрүүлчихээд иржээ.

3. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран ХХК"-ийн захирал, ААУяач Б.Наранхүүгийн хээр азарга. Хээр азаргыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр уясан бөгөөд өнгөрсөн жил Хотгойдын хурд хангайн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилд зургаад хурдлаад байсан билээ.

4. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран ХХК"-ийн захирал, ААУяач Б.Наранхүүгийн ембүү зээрд. Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Түмэнцогт сумын наадамд түрүүлж, өнөө жил Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаан болон АХ-ын түүхт 90 жилийн ойд тус тус түрүүлээд байсан билээ.

5. Дундговь аймгийн Адаацаг сумын ААУяач Г.Бүдсүрэнгийн хонгор. Хонгор азарга аймгийнхаа баяр наадамд 2 түрүүлж, 2 айрагдаад байгаа бөгөөд өнөө жил Дундговь аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил ИХ ХУРД уралдаанд 14-т хурдалсан хурдан хүлэг билээ.

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул УИХ-ын гишүүн, ААУяач Р.Рашийн буурал. Буурал азарга нь хүүхэдгүй түрүүлсэн бөгөөд хуулийн дагуу 5 ухарч 6-д баригдсан. Улсын их баяр наадамд 6, 7-оор хоёр удаа хурдалж, өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Өнөө жил улсын их баяр наадамд 12-т хурдалсан энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг билээ.

7. Дундговь аймгийн Адаацаг сумын ААУяач Д.Хуягбаатарын саарал. Саарал азарга нь өөрийн унаган адуу бөгөөд энэ жил 6 настай хавчиг азарга. Д.Хуягбаатар уяачийн унаган буурал азарга энэ наадамд түрүүлсэн.

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Н.Бямбасүрэнгийн зээрд халзан. Халзан азарга нь Сүхбаатар аймгийн Асгат сумын ААУяач Шаравжамцын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадамд соёолон насандаа түрүүлсэн.

9. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Доржхоролын хээр. Хээр азарга нь өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд айрагдаж байсан хурдан хүлэг билээ.

10. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, аймгийн засаг дарга Д.Чандманийн хонгор. Хонгор азарганы уяа сойлгыг Луус сумын МУМУяач Д.Эрдэнэчулуун тааруулжээ.

Их нас:  215 их нас бүртгүүлснээс 207 их нас гараанд гарлаа
1. Төв аймгийн Бүрэн сумын уугуул, TV5 телевизийн захирал Х.Улам-Өрнөхийн бор морь. Бор морь нь МУТМУяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд Д.Онон манлай уяа сойлгыг нь тааруулжээ.

2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, "Инэл ХХК"-ийн захирал С.Мөнхбатын хүрэн. Хүрэн морь нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу бөгөөд 2010 онд улсын наадамд 10-т хурдалсан билээ. Луус сумын МУМУяач Д.Эрдэнэчулуун уяа сойлгыг нь тааруулжээ.

3. Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Б.Эрдэнэтогтохын хонгор ухаа. Ухаа морь нь өөрийн унаган адуу бөгөөд бэсрэг уралдаануудад олон түрүүлж, айрагдсан хурдан хүлэг билээ.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны хээр. Хээр морь нь 2009 онд Атрын 50 жилд айрагдаж байсан бөгөөд өнөө жил АХ-ын 90 жилд 555 морьноос магнайдаа тоосгүй хурдалж, түмэн эхээр цоллуулсан хурдан хүлэг билээ.

5. Ховд аймгийн Алтай сумын уугуул, "Торгоны зам ХХК"-ийн захирал Ц.Гантөмөрийн бор. Бор нь өнөө жил Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдээд байсан билээ. Бор морины уяа сойлгыг Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраа тааруулжээ.

6. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач С.Энхжаргалын хонгор. Хонгор морь нь өнөө жил Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн.

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач С.Цэнбэлийн хээр. хээр морь нь 2007 онд шүдлэн насандаа "Боржигон 2007" төвийн бүсийн уралдаанд айрагдаж байсан билээ.

8. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Б.Хадбаатарын хонгор. Хонгор морины уяа сойлгийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулга тааруулжээ.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач О.Мөнхтулгын зээрд. Зээрд морь нь 2007 онд Говь шанхын хурдад айрагдаж байсан хурдан хүлэг билээ.

10. Төв аймгийн Баянцогт сумын уяач Цэвээнжавын халтар



Соёолон: 140 соёолон бүртгүүлснээс 140 соёолон гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Хулд сумын уяач Ш.Батбаатарын ягаан халзан. Халзан үрээ нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ААУяач Энхтүвшингийн унаган адуу бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр уяжээ.

2. Ховд аймгийн Алтай сумын уугуул, "Торгоны зам ХХК"-ийн захирал Ц.Гантөмөрийн хомоол хүрэн. Хүрэн үрээ нь 2008 онд даагандаа Алтан овооны наадамд аман хүзүүдэж, 2009 онд Очирвааний хурдад түрүүлж, өнгөрсөн жил Эрдэнэтийн төвийн бүсд зургаад хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилээр айрагдаад байсан билээ. энэ цагийн идэрхэн хурдуудын нэг.

3. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уяач М.Алтанхуягийн зээрд. Зээрд үрээний уяа сойлгыг МУТМУяач Э.Эрдэнэчулуун тааруулжээ.

4. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Г.Мөнхбаярын хул.

5. Ховд аймгийн Дуут сумын уяач Б.Даваанямын халтар.

6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын МУМУяач Ж.Содномпилийн хар.

7. Улаанбаатар хот БГД-ийн уяач Д.Гантулгын бор

8. Улаанбаатар хот БГД-ийн уяач Д.Гантулгын хонгор

9. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Ц.Чулууны хээр

10. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ө.Адъяагийн сартай хүрэн

Тод: Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Б.Хадбаатарын шарга соёолон түрүүлсэн ч шүдээр хасагдсан.

Хязаалан: нийт 111 бүртгүүлснээс 100 хязаалан гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Доржхоролын зээрд халзан. Эцэг тал нь Говь-Угтаал сумын ААУяач тэрлэг хэмээх Баяраагийн унаган адуу бөгөөд эх нь өөрийн унаган адуу. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж улмаар 2 түрүүлж, 2 аман хүзүүдсэн бол өнөө жил Төв аймгийн Бүрэн бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын наадамд тус тус түрүүлээд байсан билээ.

2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул УИХ-ын гишүүн, ААУяач Р.Рашийн хүрэн

3. Төв аймгийн Сэргэлэн сумын МУМУяач А.Батсүхийн хул. Хул үрээ нь өнгөрсөн жил өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жил АХ-ын 90 жилд 10-т хурдалсан билээ.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач П.Одонбаатарын зээрд. Зээрд үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

5. Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Мөнхнасангийн халтар

6. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Батсүхийн бор

7. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Б.Шатарын цэгээн

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Баяраагийн будан

9. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Ш.Гантөмөрийн бор халзан

10. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Баатарчулууны хул

Тод: Төв аймгийн Баянцагаан сумын ААУяач Ш.Төмөрхуягийн уясан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говийн багш О.Тагарваа хувилгааны хээр үрээ аман хүзүүдсэн хэдий ч баяр наадмын дүрэм зөрчсөн гэсэн шалтгаанаар хасагдсан.

Шүдлэн:  нийт 140 бүртгүүлснээс 140 шүдлэн гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Баяраагийн зээрд халзан.

2. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач С.Лувсанбалдангийн зээрд. Зээрд үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд 7-д хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилд айрагдсан хурдан үрээ.

3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул "Одкон холдинг ХХК"-ийн захирал Л.Мөнхбатын буурал. Буурал үрээний уяа сойлгийн Сүхбаатар аймгийн Халзан сумын МУАУяач У.Эрдэнэбилэг тааруулдаг бөгөөд өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жил Дархан-Уул аймгийн 50 жилд түрүүлчихээд иржээ.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны борлог.

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Ганболдын хонгор. Үрээ нь битүү үрээ бөгөөд МУТМУяач Д.Онон уяжээ. Д.Онон манлайгийн унаган адуу.

6. Дундговь аймгийн Хулд сумын уяач Н.Батжаргалын хонгор халзан

7. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ц.Базаррагчаагийн сартай хүрэн

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Адъяабазарын хул. Хул үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Б.Өлзийбарярын хонгор. Хонгор үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ц.Онолбатын зээд. Зээрд үрээ нь өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадамд түрүүлсэн Ц.Онолбатын цагаан азарганы төл бөгөөд О.Тагарваа хувилгааны унаган адуу.

Даага: нийт 135 бүртгүүлснээс 129 даага гараанд гарлаа

1. Булган аймгийн Гурванбулаг сумын МУАУяач Д.Хишигжаргалын шарга. Шарга даага нь МУТМУяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд энэ жил АХ-ын 90 жилд аман хүзүүдсэн билээ.

2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Г.Гансүхийн хээр. Хээр даага нь Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд Сэлэнгэ аймгийн 80 жилд зургаад хурдалсан билээ.

3. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Төрмөнхийн бор халзан.  Халзан даага нь энэ жил АХ-ын 90 жилд 9-өөр хурдалсан бөгөөд бэсрэг уралдаанд хоёр түрүүлсэн.

4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Амарсанаагийн бор. Бор даага нь энэ жил АХ-ын 90 жилд 9-өөр хурдалсан 30 хэдээр хурдалсан.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Батжаргалын хээр

6. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уяач ............. бор


 Эх сурвалж: www.hiimori.mn

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com