Monday, February 7, 2011

Дундговь аймгийн тухай


Дундговь аймаг 1942 онд Ембүү дэрсэнэ ус гэдэг газар байгуулагдсан. Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ нь 74,7 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд хойт цэг Хар толгойгоос урд цэг Өвөрцагаан дэрс хүртэл 280 км, баруун цэг Дулааны уулаас зүүн цэг Хөх дэл хүртэл 425 км юм. Аймгийн төв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 км зайд оршдог.

Аймгийн нутаг дэвсгэрийн хойт хэсэг хуурай хээрийн бүсэд, урд хэсэг цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг. Аймгийн нутагт дулааны хангамж сайн боловч чийгийн хангамж бага, жилд орох хур тунадасны хэмжээ нутгийн хойт хэсэгт 200-250 км, төв хэсэгт 150-200 мм, өмнөд хэсэгт 100-150 мм байдаг. Жилийн салхины дундаж хурд 4-6 м/с, хамгийн их хурд 38-40 м/с хүрдэг. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.7 хувь буюу 73.8 мянган га нь бэлчээр, үлдсэн 1.3 хувь нь хот суурин, зам, шугам сүлжээний газар бөгөөд хадлангийн зориулалттай газар байхгүй. Газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа газар бүх газар нутгийн 0.001 хувийг эзэлдэг.

Тус аймагт Дэлгэрхангай, Адаацаг, Их, Бага газрын чулуу зэрэг үзэсгэлэнт ховор сонин тогтоцтой уулууд, Эргэнэг, Нэмнээ, Хайрхан, Загийн усны хоолой зэрэг өргөн уудам говиуд, Өөш манхан, Цагаан суварга, Хүрэн дух, Дэлгэрийн Чойр, Сангийн далай, Үнэстэй, Зуут, Онгийн хийдийн туурь, зарим сүм дуган, Шарангадын Монгол бичигт агуй, Зараа бугын хөшөө зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгал олон арван газар байдаг.

Говийн мод, заган ой бүхий Загийн усны хоолойг улсын тусгай хамгаалалтад, байгалийн үзэсгэлэнт, ховор ан амьтантай Их газрын чулуу, Бага газрын чулуу, Дэлгэрхангай уул, өвөрмөц сонин тогтоцтой Өөш манхан, Цагаан суварга, түүх соёлын дурсгалт Сүм хөх бүрд, Хүрэн дух, Онгийн хийд зэрэг 10 гаруй газрыг аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна.
Ашигт малтмалын арвин их нөөцтэй. Тухайлбал чулуун ба хүрэн нүүрс, хайлуур жонш, цагаан тугалга, цайр, гөлтгөнө, төмөр, алт, мөнгө, уран, байгалийн будаг зэрэг 33 нэр төрлийн ашигт малтмалын 81 орд, 149 илэрц олдож судлагдсан. Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц Хараат, Буянтын ураны, Эрээний төмрийн хүдрийн, Хөөт, Их-улаан нуур, Тэвш, Өвдөг худгийн нүүрс, шатдаг занарын, Шар шороот, Булаг хөөтийн эрдэс будгийн, Тарагт, Ширээ уулын гөлтгөний болон барилгын материалын ихээхэн нөөц орд байна. Одоо ашигт малтмалын лиценз авсан 90 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараахи хүмүүс аймгийн засаг даргаар алба  хашиж ирлээ.

Чимидийн Мижид: Дундговь аймгийн анхны даргаар 1942 оны 1-р сарын 9 нд томилогдож, 1942 оны 2-р сарын 9 нд өөр ажилд томилогдсон Ч.Мижид Түшээт ваны хошуу, одоогийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд 1905 онд төржээ.
Дооровын Дашзэгвэ: Дундговь аймгийн 2 дэхь дарга 1942 оны 2-р сарын 9 нөөс 1942 оны 7-р сард Түшээт ваны хошуу, одоогийн Луус сумын нутагт Үйзэн суварга гэдэг газар малчны гэр бүлд 1893 онд мэндэлжээ.
Маналжавын Дамднсүрэн: Тус аймгийн 3 дахь дарга 1942 оны 7-р сараас, 1948 оны 11-р сард 1901 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг төржээ
Долгорын Чогсом: Дундговь аймгийн 4 дэхь дарга1948 оны 11-р сараас 1954 оны 7-р сар хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын сумын уугуул иргэн.
Цэндийн Адьяа: Дундговь аймгийн 5 дахь дарга1954 оны 7-р сараас 1957 оны 5-р сард тус аймгийн даргаар ажилласан. 1922 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Таван хөөвөр гэдэг газар малчны гэр бүлд төрсөн.

Занданбалын Жигжид: Тус  аймгийн 6 дахь дарга 1957 оны 5-р сараас 1962 оны 5-р сард ажилласан энэ хүн 1917 онд Өмнөговь амйгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Тойвгоогийн Наранхүү: Тус аймгийн 7 дахь даргаар 1962 оны 5-р сараас 1966 оны 5-р сарын хооронд ажилласан. 1934 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Ваанжилын Жигмэд: Тус аймгийн 8 дахь даргаар1966 оны 5-р сараас 1970 оны 10-р сард ажилласан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1919 онд малчны гэр бүлд төрсөн.
Дэндэвийн Ойдов: Тус аймгийн 9 дэхь даргаар1970 оны 11-р сараас 1977 оны 5-р сард ажилласан. Сэцэн ваны хошуу, Цагаандэлгэр сумын нутагт Хүрээтийн гурван шовх гэдэг газар малчны гэр бүлд 1922 онд төрсөн.
Готовын Чингэл: Тус аймгийн  10 дахь  даргаар 1977 оны 5-р сараас 1979 оны 7-р сарын ажилласан. Увс аймгийн Туруун суманд малчны гэр бүлд 1940 онд төржээ.
Дамдины Гомбожав: Тус аймгийн  11 дэхь даргаар 1979 оны 7-р сараас 1980 12-р сард ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Боорж гэдэг газар 1926 онд малчны гэр бүлд төржээ.
Балжинхүүгийн Дамдинсүрэн: Тус аймгийн 12 дахь даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 4-р сард ажилласан. Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд 1944 онд төржээ.
Зундуйн Жанжаадорж: Тус аймгийн 13 дахь даргаар 1990 оны 4-р сараас 1992 оны 9-р сард ажилласан. 1940 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төрсөн.
Норпилийн Чагнаа: Тус аймгийн 14 дахь  даргаар 1992-1996 онд ажилласан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт малчны гэр бүлд 1939 онд төрсөн.
Жамбын Хүүхэнбаатар: Тус аймгийн 15 дахь даргаар 1996 оны 11-р сараас 2000 оны 10-р сард ажилласан. Мандалговь хотод 1949 онд ажилчны гэр бүлд төрсөн.
Жанчивдоржийн Адьяа: Тус аймгийн 16 даргаар 2000 оны 10-р сараас 2004 оны 10-р сад ажилласан. Дундговь аймгийн Өндөршил суманд 1948 онд төрсөн.
Шоотонгийн Төрбат: Тус аймгийн 17  дахь даргаар 2004 оны 10-р сараас 2010 онд ажилласан. Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн.
Дамбабазарын Чандмань: Тус аймгийн 18 дахь даргаар 2010-2012 онд
Сумъяагийн Сүхбаатар: 2012-214 онд
Сандагийн Од-Эрдэнэ: 2014-2016 онд 
Оргын Бат-Эрдэнэ: 2016 - 2020 онд
Цагаанхүүгийн Мөнхбат: 2020 оны 12 сарын 1-ээс аймгийн Засаг даргаар ажиллаж байна.  

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com