Wednesday, November 14, 2012

ДУНДГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

ДУНДГОВЬ МСҮТ - ТҮҮХЭН ЗАМНАЛ
БСШУЯ-ны харьяа Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн ажилтан бэлтгэх сургууль ТМС-үүд анх үүд хаалгаа нээснээс 10-жилийн дараа буюу 1974 оны 3-р сарын 24-нд байгуулагдсан.
1974- 1984 он. Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангагдах, элсэлтийн төлөвлөгөөг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн он жилүүд байв. Хичээлийн байр гуанз, дотуур байртай, болж анги танхимаа тохижуулан байгуулсан юм.
1984-1990 он. Ажлын туршлага хуримтлуулсан, материаллаг баазын нөөц улам бэхэжсэн хийгээд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарсан он жилүүд байв. Эдгээр жилүүдэд дадлагын байртай болж, машин тоног төхөөрөмж олноор суурилуулж байсан үе юм.
1990-2000 он. Энэ 10 жил өвөрмөц онцлогтой юм. Нийгмийн хөгжлийн явцтай уялдуулан зах зээлийн харилцааны үеийн мэргэжлийн анхан шатны сургуулийн хэв шинжийг олж үйлдвэрлэл үйлчилгээ, гар урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж “МСҮТ” болон өргөжиж оройн сургуулийг нээж хичээллүүлсэн, “Алтан жолоо” авто жолооны сургуулийг тогтмол хичээллүүлж эхэлсэн.
2000 оноос өнөөг хүртэл. Мэргэжлийн анхан шатны боловсрол, бүрэн дунд боловсролыг хамтад нь олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

ТУС СУРГУУЛИЙГ УДИРДАЖ ИРСЭН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУД

Овог нэр
Огноо
Харъяалал
Мэргэжил
1
Б.Халтар
1974-1990 он
Дундговь аймаг Дэрэн сум
Түүх газар зүйн багш
2
С.Шагдарсүрэн
1990-1997 он
Дундговь аймаг Дэрэн сум
Инженер-багш
3
Ч.Бататгах
1977-1998 он
Өмнөговь аймаг Цогт-овоо сулма
Инженер-багш
4
П.Өлзийбат
1998-2006 он
Дундговь аймаг Эрдэнэдалай сум
Зураг хөдөлмөр
багш
5
Ц.Бумангэрэл
2006 оноос хойш
Дундговь аймаг Сайнцагаан сум
Монгол хэл уран
зохиолын багш

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага захиалгыг хангахуйц үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, иргэдийг насны хязгаар үл харгалзан хүсэл сонирхлын дагуу мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хамруулах “Нээлттэй сургууль” болох нь манай хамт олны эрхэм зорилго юм.
ӨНӨӨГИЙН ӨНГӨ
Сүүлийн жилүүдэд элсэгчдийн тоо эрс өссөн ба эдүгээ 828 суралцагч , 60 гаруй багш ажиллагсадтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Багшлах боловсон хүчний 92% нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй. Тус сургуульд :
* Монгол улсын мастер тогооч 1
* БТА - 9
* Магистр - 11
* Магистрант – 2
* Докторант - 2
* Арга зүйч багш - 14
* Тэргүүлэх зэрэгтэй багш - 3
* Бусад салбарын тэргүүний ажилтан - 3
* Спортын дэд мастер-1 багш тус тус ажиллаж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com