Tuesday, February 8, 2011

Дундговь аймгийн сүлд дууны үг

Үг: С.Батмөнх                        Ая: Г.Эрдэнэчулуун
Дуучин: МУГЖ Ц.Чулуунцэцэг, Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг
                Говь сайхан нутаг
Наран төөнөж илчээрээ ээсэн
Саран толиорч  гэрлээрээ гийгүүлсэн
Аагтай ургамалаа шимтэн налайсан
Арвин сүргүүд идээшлэн бэлчсэн
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Олон говийн дундаас тодорсон
Оргилон боргилон булгууд хоржгиносон
Омог сүртэй хадан халилууд
Уул тал устай сүртэй говь минь
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Адуу багширсан тал нутаг минь
Айрагбялхуулсан сөлтэй говь минь
Арвин баян ертөнцийн өлгий
Ажилсаг түмний одтой говь минь
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа
Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн
Өнөөгийн бидний нандин шүтээн
Үр ач нартаа үлдээж өвлүүлсэн
Үүрд мөнхийн жаргалтай өргөө
                Дундговь миний унасан газраа
                Дуу хуурын өлгий нутгаа

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com