Friday, October 31, 2014

Цагаан суварга




Цагаан суварга Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. Үүнийг Цагаан Суварга хэмээн Монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэж ирсэн.

Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д метр бөгөөд мөргөцөг нь нийтдээ 400-д метр үргэлжилнэ. Баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар Цагаан Суваргын орой дээр гарч ирнэ. Орой дээр нь овоо босгосон байдаг.
Эрэг мөргөцөг сул шороотой тул унах аюултай. Тийм учир эрэг мөрөгцөгийн зах ирмэгээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эрт цагт хүмүүс зээр гөрөөс гэх мэт амьтдыг мөрөгцөг рүү шахаж агнах явдал нилээд байдаг байжээ.
Өлзийт сум талаас буюу гурван төгрөгийн худаг талаас орж ирвэл Цагаан Суваргын байгалийн үзэсгэлэнг холоос тодорхой харах боломжтой. Сүүлийн жилүүдэд Цагаан Суваргыг үзэхээр зорин очих жуулчдын тоо нилээд нэмэгдэж байгаа бөгөөд ойр орчимд нь жуулчны хоёр ч бааз ажиллах болсон. Цагаан Суварга жуулчны бааз Цагаан Суваргаас зүүн тийш 8 км-т байрлана.


Эх сурвалж: http://altai-expeditions.blogspot.com

2 Сэтгэгдэл:

Munkhuu said...

Google maps дээрхи зураг эсвэл ядаж координат тависан бол сайхан мэдээллээ бүрэн авахаар байна.

Unknown said...

Эхний зураг нь Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийн манай аавын авсан зураг байна аа

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com