Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Сайнцагаан сум


Дундговь аймгийн Сайнцагаан сум нь 1924 оны 5-р сарын 3-нд Дайчин Бэйсийн Тогосын Намсрай зангитай Баруун сумын нутагт 150 өрх, 500 орчим хүн ам, 15 мянган малтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй.

1999 онд тус аймгийн төв Мандалговь сумтай нэгтгэж одоогийн Сайнцагаан сум бий болсон. 340.6 мянган км-кв нутагтай. Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өлзийт, Луус сумтай залгаа оршдог.
13365 хүн амтай, нийт хүн амын 55.2, нь эмэгтэй, 33.2,% нь 16-аас доош насны залуучууд эзэлдэг. Засаг захиргааны үндсэн нэгж 9 багтай үүнээс 4 нь хөдөөгийн баг, 213886 толгой малтай. Нийт малын тоогоор аймагтаа 2-рт ордог сум юм.
Сумын хэмжээнд төсвийн 42 байгууллага, 145 аж ахуйн нэгжтэй, Сумын төвд нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг 3, Театр киноны хүрээлэн, музей, номын сантай ба 53 мянган номын фондтой, жилд дунджаар 11 мянга гаруй иргэдэд 40 шахам мянган ном, хэвлэл олгон үйлчилдэг.
Улаанбаатар хотоос 270 км зайд оршдог ба Сайнцагаан сумын бүтэцэд айм аймгийн төв Мандалговь хот харьяалагддаг учир нийгэм улс төр, соёл боловсрол, нийтийн ахуй, худалдаа үйлчилгээний томоохон төв, ХАА-н цогцолбор болон хөгжиж байгаа.
Хаалганы хад, Хөрхийн хад, Алтатын цохио, мөхийн хар хад гэхчилэн хад цохиотой. Хан суман, Тогоо, Бүрэн, Баян, Борогчин гэх зэрэг цэрдийн галвын сөнөсөн галт уултай. Хаалга, Зараа, Хөрхийн хад цохио, Хонгор бэрх, Мөх, Ганжуур, Үйзэнгийн хэц, Бор өндөр гэх мэт өндөрлөгүүдтэй. Суман тогоо, Тэвш, Ихэр, Мандалын говь хөндийтэй, Наран, Даргиат, Их булаг, Хүйтэн булаг, хар нуурын зэрэг булаг даацтай. Нүүрс, өнгөт, төмөрлөг, төмрийн хүдэр гэх мэт байгалийн баялагтай. Говь хээрийн ургамалтай Говь цагаалж, таана, хүмэл, зэрэг төрөл бүрийн ургамалтай. Аргаль, янгир, үнэг, хярс, тарвага, өмхий хүрэн, мануул зэрэг ан амьтантай.
Орон нутгийн хотын амьдралыг, 893 гаруй малчин өрхийн МАА-н үйлдвэрлэлтэй зөв хослон удирдаж зохион байгуулах нь нутгийн захиргааны үйл ажиллагаа, өвөрмөц байдлын нэг онцлог юм. Мандалговь хотын төвд талх, нарийн боов, архи ундааны “Мандалговь-хүнс”” Говийн тэнгэр” гэсэн 2 томоохон үйлдвэр ажилладаг. Сумын төвөөс 28 км зайд хүрэн нүүрсний Тэвшийн говийн уурхай ажиллаж сумын хэрэгцээг бүрэн хангаж улмаар хөрш зэргэлдээ аймаг суманд үйлчилдэг. Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний гол төв.
Сумын бахархал: Сайнцагаан сум нь сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгийн 27 бүлэгт 921 хүүхэд, Ерөнхий боловсролын 5 сургуулийн 142 бүлэгт 4364 хүүхэд суралцаж боловсрол олгож байгаа нь ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх, аймаг, орон нутгийнхаа ирээдүйгээ бэлтгэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Багшлах бүрэлдэхүүнд монгол улсын гавьяат багш 2, ардын боловсролын тэргүүний ажилтан 38, хүн ажилладаг нь сурган хүмүүжүүлэх ухааны ур чадвартай шилдэг хүмүүс ажилладгийг илтгэж байна. Манай суманд дэд боловсролтой 874 иргэн байдаг.
Мана иргэд хөдөлмөрчдийн дундаас улсын сайн малчин Б.Сугар, Ш.Нармандах, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Б.Даринчулуун, С.Цээдорж, гавьяат багш А.Доржсүрэн, Н.Өлзий, З.Цэвээнравдан, гавьяат уурхайчин Н.Бадрах, гавьяат мал зүйч Л.Батсүх нарын зэрэг олон түмний бахархал болсон 100 гаруй алдартан гавьяатан төрж гарсан.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com