Monday, May 9, 2011

Дундговь аймгийн ирээдүй бүрхэг байна

      Улаанбаатар хотоос 280 км-т оршдог хэдий ч хөгжлөөрөө Монгол улсын 21 аймгийн хаахна байгаа бол хэмээн нутгийн иргэдээс асуулаа. Тэд зовлон бэрхшээлээ ярьж байна. Аймгийн хэмжээнд хот суурин бараадаж, шилжсэн иргэдийн тоо 13 орчим мянгад хүрч, энэ нутаг эзгүйрэх дөхөөд байгаа болон ажлын байрны хомсдолоос болж хөдөлмөрийн насны иргэдийн ажил эрхлэлт бага, хүн амын амьжиргааны түвшин улсын дунджаас дээгүүрт орж, нийт хүн амын 19,6 хувьд хүрсэн гээд энэ аймагт асуудал олон байгааг өнгөрөгч амралтын өдрөөр Мандалговь хотноо зохион байгуулагдсан  “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэгт оролцсон 15 сумын 300 орчим төлөөлөгчид хэлж байна.

    Хэлэлцүүлэгт АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар оролцлоо.

Өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ аймаг татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзэлдэг аж. Гэтэл гадаргын усны нөөцгүйгээс гүний усыг татаж, ахуй амьдралдаа хэрэглэдэг тус аймгийнхны хувьд энэ нь цаашид нутаг орондоо ажиллаж, амьдрах боломж нөхцлийг хааж, эзлэх хүрээгээ өдөр ирэх тусам тэлсээр байгаа цөлжилийн аюулыг улам ойртуулж байгаа гэнэ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Дундговь аймаг өнөөдөр байгаль, түүхий эдийн чамгүй нөөцтэйн дотор улсын хэмжээнд судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58 хувь, гөлтгөний 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувийг газрын хөрсөн доор нуусан аймагт иргэд нь ядуу, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг ундны усны байдал муу, эмнэлэгийн тусламж үйлчилгээ тааруу амьдрах ёсгүй. Дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь ганц дуулж, хуурдсанаараа сайхан амьдрахгүй ээ. Харин дуу хуураар популизм хийдэг цаг өнгөрсөн гэдгийг хатуухан хэлье” гэсэн юм.

Мөн тус аймгийн сумдаас ирсэн төлөөлөгчид Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, аюулгүй орчинтой Монгол хүн гэсэн таван салбарт хуваагдан,  хэлэлцүүлэг өрнүүллөө. Мөн салбар тус бүрийнхээ онцлогийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээр очиж, мэргэжлийн хүний үгийг сонсож, мэдээлэл авсан. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн суманд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж, тавьсанаас гадна аймаг орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг илүүтэйгээр гаргаж ярьсан юм. Тухайлбал, “Эрх чөлөөтэй -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт төсөвөө захиран зарцуулах эрхийг сум, орон нутагт нь өгөх нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөж байсан бол “Эрүүл чийрэг -Монгол хүн” хэлэлцүүлэгт говь нутагт тулгамдсан асуудал болоод байгаа ундны усны асуудал хурцаар тавигдаж, үүнээс улбааатай бөөр шээсний замын эмгэгээр улсад тэргүүлэх болоод байгаагаа энэ үеэр хэлж байсан. Мөн Дундговь аймгийн ундны усны асуудал хэдэн засаг дарга дамжиж яригдаж байгаа хэдий ч олигтой үр дүнд хүрдэггүй. Харин ч ийм байсан, ийм байгаа, цаашид байх болно гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаад аймгийн Засаг даргад сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

“Эрдэм боловсролтой -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт эмнэлэгийн эмч ажилтнуудын боловсрол, чадварын талаар илүүтэйгээр хөндөж ярилцлаа. Дундговь аймгийн хувьд Дорноговь аймгийн ЭМШУИС-ын харьяа сургуулиас эмч, сувилагч бэлдэж авдаг. Энэ нь учир дутагдалтай байгааг мөн энэ үеэр онцолсон юм. “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт байгалийн баялагийг ашиглахтай холбоотойгоор үүдэн гарч байгаа хор хөнөөл, эрсдлийн талаар болон сүүлийн жилүүдэд хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байгааг ярилцсан бол “Ажил орлоготой- Монгол хүн” хэлэлцүүлэг аймгийн хэмжээнд 800 хүн ажилгүй байгаа гэсэн статистик гарсан хэдий ч ажилд орох боломж, орчин нөхцөл тааруу байгааг хэлж байсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн Ардчилсан намын “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэг энэ хүрээд өндөрлөж, түүнд зориулсан урлагийн тоглолт нутгийн залуусыг нэг үдэш доргиогоод авсан. Тоглолтонд СТА Эрдэнэтунгалаг, залуу дуучин Чулуунчимэг, Одончимэг, Анхбаяр, Lumino, Lemons хамтлагууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлгийг 2011 оны туршид бүх сумдад үргэлжлүүлэн зохион байгуулж, Дундговь аймгийн иргэн бүрийн саналыг сонсох болно гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хаоилцах хэлтсээс мэдээллээ.
эх сурвалжийг www.tulhuur.com

Дундговь аймгаас Монголын 147 дахь генерал төрсөн нь 37 настай, хамгийн залуу нь

      Дундговь аймгаас Монголын 147 дахь генерал төрсөн нь 37 настай, хамгийн залуу нь. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Бямбасүрэнгийн Баярмагнайн тухай фото цомгийг сонирхуулж байна. Мандалговийн элстэй гудамжинд бөмбөг өшиглөж, цэргийн дарга болж тоглон өссөн, аймгийнхаа”Эрдмийн далай” цогцолбор сургуулийг 1990 онд дүүргэсэн энэ нутгийн унаган хүү аймгийнхаа түүхэнд гурав дахь, Монголын одоо байгаа генералуудын хамгийн залуу генералын фото цомог уншигч нарт сонин байх болов уу. Монгол улсын Ерөнхийлөгчөөс Бригадын генерал цол гардсаны дараа



Д.Сосорбарам гавьяат Задгай театрт тоглоно

Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Догмидын Сосорбарам саяхан Дундговь аймагт тоглолтоо хийх үеэр  тус аймгийн 70 жилийг ойг тохиолдуулан байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуун дахь Задгай театрт  “Үлэмжийн чанар” концертоо бүрэн хөтөлбөрөөр нь тоглохоор аймгийн Засаг дарга Д.Чандмань,  ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож нартай тохиролцлоо.

Энэхүү тоглолт нь говийн  ноён хутагт Данзан Равжаа “Саран Хөхөө” жүжгээ задгай театрт тоглуулж байсныг санагдуулам өвөрмөц сонин тоглолт болох бөгөөд аймгийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээний нэг томоохон хэсэг болно гэж хоёр тал төсөөлөн энэ шийдвэрт хүрсэн байна.
эх сурвалж News.mn

Дуутай, хууртай Дундговийн ирээдүй

Адуутай, айрагтай, найрагтай, аялгуу, урлаг соёлын гэгээн тэнгэртэй уудам тал, говь нутгийн хөдөлмөрч түмний сэтгэл, зүтгэл шингэсэн дуу хуурын өлгий Дундговь аймгийн соёл урлагийн өдрүүд эх орны нийслэл Улаанбаатар хотод ид өрнөж байна. Бид Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоожтой уулзаж,  тус аймаг үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын болон соёл урлагий цэцэглэлтийн 70 бүтээлч ажлынх нь талаар ярилцсан юм.

-Дуутай хууртай Дундговь аймгийн соёл урлагийн өдрүүд танай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиож байгаа юу?
- Тэгэлгүй яахав. Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтаж, манай аймгийнхан 70 бүтээлч ажил зохиох юм. Энэ 70 бүтээлч ажлын нэг томоохон арга хэмжээ нь эх орны нийслэлд зохион байгуулж байгаа "Дуу хуурын өлгий-Дундговь" соёл урлагийн өдрүүд юм. Аймгийн 70 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссоос 70 бүтээлч ажлын жагсаалт гаргаж, ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлуулан, өндөр бүтээлийн 540 хоногийн аян өрнүүлэн ажиллаж байна. Баргари лам Дамчигдоржийн мэлмий гийсний 230 жилийн ой, говийн бүсийн "Их мандал хурд" наадам гээд гурван том арга хэмжээ давхцаж байгаа юм.
-Та Баргари лам Дамчигдоржийн тухай жаахан тодруулахгүй юу? Эрдэмтэн, шашны зүтгэлтэн, лам хүн байсан юм уу? 
- Тиймээ. Энэ түүхт хүн бол 5, 6 дугаар Богдын болон говийн догшин, ноён худагт, соён гэгээрүүлэгч Данзанравжаа, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Заваа Дамдин гүн нарын багш  нь байсан.
- Монголын ард түмнээс танай аймгийг "Дуу хуурын өлгий-Дундговьчууд" гэсэн эрхэм сайхан алдар цолыг хайрласныг хэн хүнгүй мэднэ. Аймгийнхаа соёл, урлагийн өв соёлыг хөгжүүлэх, хадгалах талаар ямар ажил үйлс өрнүүлж байна вэ? 
- "Дундговь нутгийн өв соёл" үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна. "Дуу хуурын өлгий-Дундговь" нэгдсэн концерт бол ажилчин малчин, хүүхэд, хөгжимт драмын театрын авьяаслаг уран бүтээлчид, эх орны нийслэлд ажиллаж амьдарч буй манай аймгийн уугуул урлаг соёлын алдартнууд оролцсон том уран бүтээлийн чуулганаа бид нийслэлчүүддээ өргөн барьж байгаа юм. Дундговь бол уртын дууны эх орон. Иймд уртын дууг өсвөр, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэх, ахмад уртын дуучид, морин хуурчдын урын сангаас залууст эзэмшүүлэх зорилгоор жил бүр уртын дуучид, морин хуурчдын уралдаан зохион байгуулж, аймгийн алдарт уртын дуучин, морин хуурчийг шалгаруулан сайхан медаль, мөнгөн шагнал гардуулж байна. Энэ нь  өсвөрийн болон залуу уран бүтээлчдийг хөглөсөн том хөшүүрэг болдог.
-Дундговь аймгийн ХДТ-ын ирээдүй ямар замаар хөгжих хэтийн төлөвтэй байна вэ?
-Дундговь аймгийн ХДТ нь удахгүй төв халхын дуулалт жүжгийн том театр болох ирээдүй алс биш ойрхон байна. Хуучин театрын байр аргагүй гологдож байгаа юм. Энэ байдлыг бид иш үндэс болгож, аймгийнхаа түүхт 70 жилийн ойн өмнө Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгыг 88,5 сая төгрөгийн төсвөөр давтагдашгүй сайхан зураг төсөл батлуулж, 5,7 тэрбум төсөвт өртгөөр барьж байна. ТХДЖТ нь 800 хүний суудалтай, соёл урлагийн байгууллагуудын цогцолбор байх юм. Энд театр, музей, номын сан, урлан өрөөнүүдтэй байхаар бодолцож зураг төслөө зохиосон.   Энэ бол дуу хуурын алтан өлгий Дундговьчуудаас аймаг байгуулагдсаны 70 жилийн ойдоо өргөн барьж байгаа том бүтээн байгуулалт мөн.
-Өөр ямар бүтээн байгуулалт өрнөж байна вэ?
- Орон нутагт зам шиг хэрэгтэй зүйл үгүй гэж хэлж болох. 38 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр БНХАУ-ын  "Женем инженер-констракшн" ХХК Улаанбаатар хотоос Мандалговийн чиглэлд 100 км хатуу хучилттай замыг барьж байгаа. 2012 онд дахиад 100 км хатуу хучилттай замыг барьж байгуулах гэрээ хэлцэлтэй. Мандалговиос угтуулан 16,5 км хатуу хучилттай замыг 4,5 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад өгөх юм. Үүний 3,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс,  үлдсэн 1,5 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх юм. Саяхан ерөнхий сайд С.Батболд "Говь нутаг үүцээ дэлгэж, хөгжил дэвшил, говь нутагт айсуй" гэж хэлсэн  шиг Дундговь аймагт түүхт 70 жилийнхээ ойг угтсан бүтээлч хөдөлмөр хаа сайгүй өрнөж байна. Зам дагаад хөгжил айсуй. Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ баар, зоогийн газар, зочид буудал, шатахуун түгээх станц гээд юм юм л хөгжиж сэргэнэ шүү дээ.
- Өмнөговьд Оюутолгой болон Таван толгойн нүүрсний уурхайн бүтээн байгуулалт өрнөж, Дорноговь аймгийн Сайншанд хот аж үйлдвэрийн парк болох хөгжлийн хэтийн төлөв харагдаж байна. Харин Дундговь аймагт гэвэл?
- Манай аймагт мөн л хэд хэдэн томоохон уурхай нээгдэх ирээдүйтэй болоод байна. Цагаан овоогийн хүрэн нүүрсний уурхайгаас холгүй Оюут овоо гэж төмрийн хүдрийн уурхайг нээж ажиллуулахаар БНХАУ-ын "Гоулдэн Погоди" ХХК ажиллаж эхэлсэн. Оюу товоогоос Говьсүмбэр аймаг, Чойр  хүртэл 275 км хатуу хучилттай зам тавигдах бэлтгэл ажил эхлээд байгаа юм.Өлзийт Буянтад ураны ордын нөөц тогтоогдсон. Говь-Угтаалд төмрийн орд газар удахгүй ашиглалтад орох гэж байна. Манай аймгийн Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Хулд Өлзийт Адаацаг сумдад иргэд гар аргаар жонш олборлож байна. Үүнийг үйлдвэрийн аргаар жонш олборлодог болох сайхан ирээдүй холгүй байна гэж бид бодож байгаа. Энэ бүхэн эдийн засгийн эргэлтэд орж, үр ашиг нь арвижаад ирэхийн цагт Дундговь аймагт ажилгүйдэл эрс буурч, хөгжил, дэвшил наашилж, хүн ардын аж амьдрал үлэмж дээшлэх сайхан ирээдүй байна гэж бид харж байгаа.
-Зам харилцаа, ашигт малтмал, эрдэс баялгийн тухайд ийм ирээдүйтэй юм байна. Аж үйлдвэрийн  тухайд ямар алхам хийж байна вэ?
- Манай аймгийн нэг тааруу тал бол уламжлагдаж ирсэн аж үйлдвэрийн хөгжил сайнгүй. Аж үйлдвэрийн салбарын гол үйлдвэрлэгч нь хүнсний 2 үйлдвэр, нүүрсний 3 уурхай, эрчим хүч дулаанаар хангадаг 2 компани, гөлтгөний уурхай зэрэг юм. Манай аймагт ямар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэж бодох юм бол дуу хуур, аялал жуулчлал, гүүний айраг, ингэний хоормог, малын мах, хүрэн нүүрсний үйлдвэрлэлийг аймгийн брэндээр тодорхойлон, бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож, улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барьж ажиллаж байна. Мандалговь хотод мах боловсруулах томоохон үйлдвэр барьж байгуулах талаар ХААХҮ-ийн яамаар хөөцөлдөж байна. 2011 оноос БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөс танай аймагт мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах боломж бий гэсэн нааштай хариу авсандаа баяртай байгаа билээ.
Бид Луус сумын гэрийн цагаан эсгий, Сайнцагаан сумын цагаан эсгий шаахай, морин хуурын сийлбэр, Дэлгэрхангай сумын ингэний ааруул, Хулд сумын ингэний хоормог, Дэлгэрцогт сумын улаан ээзгий, Адаацаг, Эрдэнэдалай сумын гүүний айраг, "Мандалговь-Хүнс" ХХК-ийн хонины утсан мах зэрэг үйлдвэрийн 23 нэрийн брэнд бүтээгдэхүүнд гэрчилгээ олгоод байгаа юм.
-Мөнгөнцоож даргаа Танай аймгийн үнэмлэхүй, түгээмэл давуу тал гэвэл та юун тухай ярих бол? 
- Манай аймгийг бусад аймгуудтай харьцуулах юм бол дараах давуу талуудтай. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь зөвхөн манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Эх орны нийслэлд ойрхон учир бага зардлаар говь, тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл аялал, жуулчлалыг хөгжүүлэх ирээдүйтэй. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломж бий.
- Дундговь аймаг бол харьцангуй цөөн хүн амтай боловч урлаг, соёл, хөдөлмөр бүтээлийн алдар цуутангуудаар арвин баялаг аймаг юм биш үү?
-Дундговь аймгийн бүтээлч хөдөлмөрч, оюунлаг, авьяаслаг ард түмний дотроос улсын баатар 3, хөдөлмөрийн баатар 16, ардын цолтон 9, төрийн шагналт 10, гавьяат цолтон 120, эрдэмтэн доктор 20 гаруй, улсын цолтой уяач 8, төрийн шагналт зохиолч 11 төрөн гарсан нь манай аймгийн ард түмний бахархал юм.
- Хөвсгөл аймаг далайгаараа, Архангай Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Хэнтий Чингисийн төрсөн нутаг Дэлүүн болдог, Хэрлэн, Онон, Балжийн гол, Бурхан Халдун уулаараа гайхулдаг. Дундговь аймгийн тухайд гэвэл...
- Эртний далайн ёроолын бүтэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын болон Бага газрын чулуу зэрэг боржгин чулуун уул, Заг, хайлаасан төгөл, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг ер бусын үзэсгэлэнт гадруудтай шүү дээ.
-Та бид хоёр алтан намрын сайхан өдөр хуучилж сууна. Намар гэснээс газар, тариалан эрхлэх боломж ямар байдаг вэ? 
-Дундговь бол ер нь газар тариалангийн бүс нутаг биш. Усны асуудал бэрхшээлтэй. Энэ онд аймгийн хэмжээнд 60,3 га-д төмс, 18,2 га-д төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, 46,4 га-д малын тэжээл тариалаад байгаа нь өмнөх оныхоос 14.6 хувиар илүү байгаа юм. Энэ бүхнээ гүйцэд хурааж авахын төлөө манай тариаланчид цаг нартай уралдан ажиллаж байна.
-Өвөл өнжихгүй нь лавтай. Өнгөрсөн өвөл танай аймагт хэцүү хатуу өвөл болж, зудын хохирол ихээхэн амссан. Зудаас ямар сургамж авч энэ өвөлд хэрхэн бэлтгэж байна вэ?
- Манай аймгийн эдийн засгийн суурь үндэс нь мал аж ахуй. Өнгөрсөн өвлийн зуданд оны эхний малын 37,4 хувь буюу 800 гаруй мянган толгой мал хорогдсон. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 166 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил ид өрнөж байна. Аймгийн Засаг даргаас "Малчин түмэндээ илгээх захидал"-ыг гаргаж, малчин өрхийн тоогоор хүргүүлсэн. Малчин өрх бүр 500-1000 кг гар тэжээл бэлтгэх үүрэгтэй. Аймгийн хэмжээнд 3,5-7,0 мянган тн гар тэжээл бэлтгэх бодит боломж бий. Говь-Угтаал, Эрдэнэдалай сумдад ажилладаг улсын нөөцийн цэгүүдэд 750,0 тн өвс, 500,0 тн тэжээл нөөцөлнө.  Аймгийн нөөцөд 500,0 тн өвс, 300,0 тн тэжээл, сум бүрт 50,0 тн өвс, 50,0 тн тэжээл нөөцлөх юм. Энэ зун зуншлага сайхан байсан тул мал гайгуй сайн таргалсан. Өвлийг өнтэй даван туулахын төлөө ажилсаг хөдөлмөрч Дундговийнхон бид найман настнаас наян настнаа хүртэл борви амсхийж, бохисхийхгүйгээр хөдөлмөрлөж байна.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Дуу хуурын өлгий Дундговь аймаг цэцэглэн хөгжих болтугай.
эх сурвалжийг Mongoldoo.net

Жижигхэн сумын томхон заал

Дундговь аймгийн Баянжаргалан сум 2006 онд 1213 хүн амтай байжээ. Түүнээс хойш хүн амын тоо өсөөгүй, харин бага зэрэг буурчээ. Нийт 3 багтай, харин сумын төвд өндөр настан, хүүхэд нийлээд 400-аад хүн оршин суудаг жижигхэн сум.
Гэтэл Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Раш 2009 онд тус сумын төвд 500 хүний суудалтай спорт цогцолбор барьж ашиглалтанд оруулжээ. Үүнд өөрийн нэрээр батлагдсан улсын төсвийн 400 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл байна.
Өнөөдөр тус спорт цогцолборт залуучууд хааяа нэг орж тоглодог, бусад цагт цоожтой голдуу байдаг гэнэ.

Thursday, March 3, 2011

Hamatchi гэж юу вэ?



За тэхээр нэгэн сүпер програмыг тавья. Ер нь PC нд зайлшгүй байх шаардлагатай програмуудын нэг шүү. ЗААВАЛ аваарай.

-> Hamatchi гэж юу вэ?
-> hamatchi бол free буюу
үнэгүй ашиглаж болох програм хангамж. Виртуаль LAN сүлжээ үүсгэх зорилготой.


-> Ямар тохиололд ашиглаж болох вэ?
-> Та дэлхийн аль нэг
өнцөг буланд буй комьпютэртэй өөрийхийгөө холбох, remote connection үүсгэх зэрэгт ашиглана.


-> С
үлжээний тоглоом тоголж болох уу?
-> Нэгэнт л та 2 (2 оос дээш хэд
үүлээ ч байж болно) дундаа холбоостой болсоноос хойш бололгүй яахав. Жишээ нь warcraft, ra, counter strike, mortal kombat юу ч байж болно.


-> Remote connection ийг нь ашиглан юу хийж болох вэ?
-> Жишээлбэл надад ийм санал нилээн ирдэг. Ээй мангасаа PC болохг
үй байна яахуу?? гэж. Надад хаа байгаа нөгөө тивийн Баагий руу очих хөрөнгө байхгүй. Энэ тохиолдолд маш хэрэг болдог. Уг програмын тусламжтайгаар нөгөө этгээдийн зөвшөөрлийн дагуу PC руу нь хандаж яг л өөрийх нь дээрээ ажиллаж байгаа мэтээр ажиллах боломжтой. Үүний бас нэг хэрэглээ нь ажлийн PC, гэрийн PC хоёроо холбон бие биенийг нь хянах, файл солилцох гэх мэт байж болно.


-> Хэргэлэхэд амархан уу?
-> Ер нь нилээн энгийн хийцтэй амархан талдаа, М
өн таныг дөнгөж суулгангуут ажиллах зааварчилгааг нь өгөх болно.


-> Ажиллах зарчим нь юу вэ?
-> Таны PC нд шинээр с
үлжээ үүсгэдэг. Мэдээж LAN card нэмэгдээгүй учираас хуурамч гэсэн үг шүү дээ. Яг л Daemon tool шиг.


-> Хаанаас татах вэ?
-> Та Official site аас нь шууд татах боломжтой

Интернетийнхээ хурдыг нэмэх арга

Интернетийнхээ хурдыг нэмэх арга

Broadband холболттой хэрэглэгч Windows Х -гийн дотоод тохиргоогоор интернэт болон сvлжээний хурдыг ихэсгэх нь: Windows XP¬ vйлдлийн систем сvлжээний bandwidth-ийн 20%-ийг далд нєєцєнд vлдээдэг.

Уг нєєцийг ашиглахын тулд:
1. Vйлдлийн системд администратор эрхтэй хэрэглэгчийн нэрээр бус, ердийн "Administrator"-оор log on хийж орно.

2. Start - Run-аас gpedit.msc гэсэн командаар Group Policy Editor-ийг ажиллуулна.

3. "Local computer policy - Computer configuration - Administrative templates - Network - QoS Packet Scheduler" гэж нэвтрээд зvvн цонхонд байгаа Limit reservable bandwidth" тохиргоон дээр хулганын зvvн товчлуураар double click.

4. Setting гэсэн tab-аас "enabled"-ийг сонгож тэмдэглэнэ.

5. "Bandwidth limit %" гэсэн нvдэнд байгаа хувийг 0 болгож єєрчлєєд Apply, OK хийж гарна. 6. Control Panel - Network connections дотроос єєрийн интернэт холболтыг идэвхжvvлээд хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгоно.

General tab доторхи жагсаалтаас QoS packet scheduler гэсэн хэсэг тэмдэглэгээтэй, enabled эсэхийг шалгана. Байхгvй бол install гэж сонгоод шинээр суулгана.

7. Шаардлагатай бол vйлдлийн системийг рестарт хийнэ.

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com