Дундговь аймаг
ТӨРИЙН АЛБА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ИРГЭДЭЭС АВСАН
САНАЛ АСУУЛГЫН НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЛААРХ
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
САНАЛ АСУУЛГЫН НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЛААРХ
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Тус аймагт иргэдээс авсан санал асуулгад 558 иргэн хамрагдав.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн сургалт, сурталчилгаа орон нутагт хэр зэрэг
явагдаж байгаа талаар иргэдээс санал асуухад иргэдийн 27.77-48.74 хувь нь хангалттай буюу бүрэн
хангалттай , 3.58-17.03 хувь нь төдийлөн хангалттай бус, хангалтгүй гэсэн хариулт өгчээ.
Харин иргэдийн 2.87 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.Түүнчлэн хууль тогтоомжийн
хэрэгжилт хэр зэрэг байгаа талаар санал асуухад иргэдийн 34.94-43.90 хувь нь хангалттай, бүрэн
хангалттай гэж хариулсан, 13.98-4.48 хувь нь төдийлөн хангалттай бус, хангалтгүй гэж хариулжээ.
Үүнээс үзэхэд тус аймагт хууль тогтоомжийн сургалт сурталчилгааны ажил сайн хийгдэж, хууль
тогтоомжийн хэрэгжилт тус аймагт сайжирч, байгаа нь харагдаж байна.
Хууль хяналтын байгууллагуудын хэр зэрэг шударга ажиллаж байгаа байдалд иргэдийн 29.21-
46.23 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, 15.23-6.27 хувь нь төдийлөн хангалттай бус, хангалтгүй
гэж үнэлсэн бол, 3.0 хувь нь мэдэхгүй байна гэж хариулжээ. Дээрх үнэлгээнээс үзэхэд тус аймагт
хууль хяналтын байгууллагууд шударга ажиллаж, үйл ажиллагааных нь ил тод байдал сайн байгаа нь
хариултаас харагдаж байна.
Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд тус аймгийн иргэдийн өгсөн үнэлгээнээс харахад
37.27-47.31 хувь нь хангалттай, бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өгсөн бол 9.31-3.41 хувь нь төдийлөн
хангалттай бус гэсэн үнэлгээг өгчээ.Энэ үнэлгээнээс үзэхэд өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд
тус аймгийн иргэд сайн гэсэн үнэлгээг илүүтэй өгч байгаа нь харагдаж байна.
Ядуурлыг бууруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний чанар хүртээмжийн талаар иргэдийн 36.02-48.38 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,
9.85-3.94 хувь нь төдийлөн хангалттай бус, хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байдлаас харахад тус
аймагт ядуурлыг бууруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээний чанар
хүртээмжид иргэд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна.
Бизнесийн шинэтгэлийн жилийн ажлын үр дүнд тус аймгийн иргэдийн 39.60-41.21 хувь нь
хангалттай, бүрэн хангалттай гэж хариулсан бол 1.79-14.33 хувь нь төдийлөн хангалтай бус
хангалттгүй, 3.04 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Дээрх хариултаас үзэхэд тус аймгийн иргэдийн олонх нь бизнесийн шинэтгэлийн жилийн ажлын
үр дүнд сайн гэсэн үнэлгээ өгсөн байна.
Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд дараах
дөрвөн чиглэлээр иргэдээс санал асуулга авч үнэлгээ өглөө.
Ай маг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн
байдал хэр зэрэг байгаа талаар асуухад иргэдийн 38.17-40.32 хувь нь хангалттай, бүрэн
хангалттай,3.22-16.66 хувь нь төдийлөн хангалтай бус, хангалттгүй гэсэн үнэлгээ өгчээ.
Уг хариултаас үзэхэд аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн
зорилтын хэрэгжилтэд иргэд сэтгэл ханамжтай байдаг нь харагдаж байна.
2010 онд дэвшүүлсэн “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалт”-ын жилийн ажлын үр дүнд иргэдийн
39.42-37.63 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,4.65-15.59 хувь нь төдийлөн хангалтай бус хангалтгүй
гэж хариулсан байдлаас үзэхэд тус аймагт “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалт”-ын жилийн ажил үр
дүнтэй болж өнгөрснийг харуулж байна.
Тус аймагт “Жижиг дунд үйлдвэрлэл ” хэр зэрэг хөгжиж байгаа талаар иргэдээс асуухад
иргэдийн 38.70-40.86 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, 4.12-13.26 хувь нь төдийлөн хангалтай бус
хангалтгүй,гэж үнэлсэн байдлаас үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл тус аймагт зохих ёсоор хөгжиж байгаа
нь харагдаж байна.
Сүүлийн нэг жилд орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын
чанартай ажлууд хэрэг зэрэг чанартай хийгдсэн талаар асуухад иргэдийн 38.88-37.81 хувь нь
хангалттай, бүрэн хангалттай, 3.40-17.56 хувь нь төдийлөн хангалтай бус хангалттгүй, гэж хариулт
өгчээ.
Дээрх хариултаас үзэхэд сүүлийн нэг жилд орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц бүтээн
байгуулалт, хөрөнгө оруулалтын чанартай ажилд тус аймгийн иргэд нааштай үнэлгээ өгч байгаа нь
харагдаж байна.
Аймаг сумын Засаг даргаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн
талаар иргэдээс 7 чиглэлийн гол асуудлаар санал асууж үнэлгээ өглөө.
Төрийг байгууллагуудад ил тод, шударга байдал хэрхэн хангагдаж байгаа талаар асуухад
иргэдийн 38.17-38.53 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, 5.01-14.87 хувь нь төдийлөн хангалтай бус
2
хангалтгүй, гэж хариулт өгсөнөөс үзэхэд тус аймагт төрийн байгууллагуудын ил тод, шударга байдал
зохих ёсоор хангагдаж байна гэж үзэж болохоор байна.
Та хүссэн үедээ эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авч чадаж байна уу гэсэн
асуултанд иргэдийн 38.88-36.91 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, гэж хариулсан байдлаас үзэхэд
тус аймгийн иргэдийн олонх нь хүссэн үедээ эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авч
чадаж байгаа гэсэн үнэлгээ өгчээ.
Боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс асуухад иргэдийн 36.37-37.63
хангалттай, бүрэн хангалттай, гэсэн үнэлгээ өгсөн байдлаас үзэхэд тус аймгийн иргэд боловсролын
үйлчилгээний чанар хүртээмжид сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна.
Нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмж ямар байгаа талаар иргэдээс асуухад ирэгдийн
37.09-47.67 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, гэж хариулсан байдлаас үзэхэд тус аймагт нийгмийн
халамж, үйлчилгээний чанар хүртээмжид өгч байгаа сайн гэсэн үнэлгээ давамгайлж байгаа нь
харагдаж байна.
Сумдын төвийн ариун цэвэр, соёлжилт, тохижилтын талаар иргэдээс асуухад иргэдийн 34.40-
39.06 хувь нь хангалттай, бүрэн хангалттай гэж хариулсан байна.
Дээрх хариултаас үзэхэд сумдын төвийн ариун цэвэр, соёлжилт, тохижилт сүүлийн жилүүдэд
сайжирч байгааг харуулж байна.
Аймаг, сумын ЗДТГ-ын ажилтнуудын ажил хэрэгч шуурхай байдал хэр зэрэг хангагдаж байгаа
талаар иргэдээс асууж үзэхэд иргэдийн 75.26-74.72 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,гэж үнэлжээ.
Иргэдийн санал өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж эргэж хариу өгөх ажил аймаг, сумын
ЗДТГ-ын түвшинд ямар байгаа талаар иргэдээс санал асуухад 67.8-68.8 хувь нь хангалттай, бүрэн
хангалттай, гэж хариулсан байна.
Иргэн та төрийн үйлчилгээг авахыг хүссэн үедээ төрийн албан хаагчид авлига өгөх явдал гардаг
уу гэж асуухад 57.7 хувь нь огт үгүй, 33.1 хувь нь үгүй байх гэж хариулсан байдлаас үзэхэд тус аймагт
иргэд төрийн үйлчилгээг авахыг хүссэн үедээ төрийн албан хаагчид авлига өгөх явдал гардаггүй гэсэн
үнэлгээ тус аймагт давамгайлж байна.
Аймгийн 70 жилийн ой угтаж аймаг орон нутгийнхаа хөгжлийг урагш ахиулахын тулд ямар
ажил хйигээсэй гэж та хүсч байдаг вэ гэсэн асуултад иргэд дараах хариултыг илүү
давтамжтэйгаар өгсөн байна.
- Сум, орон нутагаа тохижуулах.
- Мод тарьж цөлжилтөөс хамгаалах, ил задгай хог хаяхыг зогсоох
- Байгаль газар усаа тахиж, хур бороо оруулах
- Суманд жижиг дунд үйлдвэрлэл бий болгож, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах
- Аймгийн сонингийн захиалагчдын тоог нэмэгдүүлэх
- Юуны түрүүнд аймгийн төвийн замыг бүрэн засварлах
- Чанартай бүтээн байгуулалт их хийх
- Аймгийн 70 жилийн ой угтсан бүтээлч ажлуудыг ажил хэрэг болгох.
- Гудамж талбайгаа гэрэлтүүлэгтэй болгох
- Улаанбаатар- Мандалговийн хатуу хучилттай замыг хурдан дуусгах
- Халуун ус байгуулах
- Малчдыг фермер байгуулахад тусалж зээл тусламж олгох
- Аймагтаа барилгын материалын үйлдвэртэй болох
- Сумдаддаа нэг хэлбэрийн наадмын талбайтай болмоор байна
- Сумдад интернет, G-mobile сүлжээг оруулах
“Монгол мал ” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлэхийг хүсч
байна вэ гэсэн асуул тавьж хариулт авахад:
- Малгүй өрхийг малжуулах төсөлд хамруулах
- Бэлчээр, газар хаших тор хийх тоног төхөөрөмжтэй болох
- Мах, сүүний чиглэлээр малаа өсгөх, малаа цөөлөх
- Малчдад өвс тэжээл хямд үнээр газар дээр нь өгөх
- Малчин бүртээ хүрч ажилладаг байх
- Нэгдсэн журмаар өвс хадлан тэжээл бэлдэх ажил зохион байгуулах
- Малын ашиг шим болох цагаан идээ арьс шир боловсруулах түүхий эдийн үйлдвэрийг
аймагтаа бий болгох
- Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Тэмээ, үхэр сүргийг өсгөх талаар түлхүү анхаарах
- Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах
3
- Мал үржлийн ажлыг сайжруулж, сайн үүлдрийн эцэг мал авчирч хээлтүүлэгт оруулах,
зохиомол хээлтүүлэг хийх
4. “Ногоон Дундговь ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд ямар ажил хийх саналтай
байна вэ.
-Хүнсний ногоог айл бүрээр тариулах, хашаан дотор нь зүлэгжүүлэлт хийлгэх
- Ойжуулах аян өрнүүлэх
- Бүх байгууллага, айл өрх бүрээр мод тариулах, мод сөөг тарьсан иргэдийг урамшуулах
- Суманд ногоон байгууламжийг сайн хиймээр байна
- Сумдын ард иргэдийг ногоо тариалах сургалтад өргөн хамруулах
- Бэлчээрийн ургамал тариалах
- Сум болгонд чацаргана тарих төсөл хэрэгжүүлэх
- Цөлжилтийг сааруулах бодитой арга хэмжээ авах
5.Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ
аваасай гэж та үздэг вэ.
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар иргэдээ дэмжиж ажиллах, ажилгүй иргэдэд сургалт
явуулж, ажлын байрыг ямар нэг аргаар бий болгох
- Сонгуулийн амлалтаа ажил хэрэг болгох ажлыг түргэвчлэх
- Ард иргэдтэйгээ тулж, санал бодлыг нь байнга сонсож, төрийн үйлчилгээг зохих эздэд нь
түргэн шуурхай хүргэдэг байх
- Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жижиг төсөл жинхэнэ эзнээ олдоггүй
дутагдлыг засах
- Сургууль төгссөн хүмүүсээ ажлын байраар хангах
- Иргэн бүрт тэгш хандаж ажиллах
- ЭМД төлдөг иргэд эмнэлгийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна
- Хуулиа биелүүлж үнэн ч шударга ажиллах
- Шат шатны мэдээллийг ил тодоор шуурхай хүргэж мэдээлж байх
САНАЛ АСУУЛГЫН ДҮНГ НЭГТГЭСЭН
ХШҮ-НИЙ ТАСГИЙН МЭРГЭЖИЛТЭН : Б.ЖАРГАЛНЯМ

0 Сэтгэгдэл:
Post a Comment