Саяхан 1938 онд улсын их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн цэргийн Баясгалан нь Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Дандарын Баясгалан мөн болохыг тогтоон цолыг баталгаажуулж, үр хүүхдүүдэд нь цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, малгайг нь нэхэн олгов. Энэ бөхийн талаар сум орон нутгаас нь олон сонирхолтой баримт бүрдүүлэн ирүүлснээс заримыг нь Бөх сонин уншигчдадаа хүргэж байна.
Д.Баясгалан начны намтарт ийн бичжээ: "Дандар овогтой Баясгалан 1911 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг "Монгол" хэмээх газар төржээ.
1935 онд цэрэгт татагдаж Замын-Үүдийн 34-р ангид байлдагч, 1938-1942 онд химийн мэргэжилтэн, химийн албаны дарга, 1942-1945 онд Матадын 8-р хорооны 32-р морьт хороонд химийн албаны дарга, Хэнтийн 6-р морин хорооны химийн албаны дарга, хуягт бригадын химийн албаны даргаар тус тус ажиллаж байгаад 1946 онд бэлтгэл офицер орон тооны илүүдлээр халагдсан. Д.Баясгалан нь цэрэгт алба хааж байхдаа 1938 онд Замын-Үүдийн цэргийн ангиас улс хувьсгалын 37 жилийн ойн баяр наадамд барилдах томилолт аваад Булган аймгийн 2 цэргийн хамт Улаанбаатар хотод ирж улсын наадамд барилдан 5 давж улсын начин цолонд хүрч зургаагийн даваанд Архангай аймгийн харьяат "босоо" хэмээх улсын арслан Банзарт унасан байна. Харамсалтай нь цэрэг хүн нас залуу байсан учир цолны үнэмлэх, бичиг баримтаа олж авч чадсангүй. Сүүлд сумандаа ирээд орон нутгийн наадмуудад барилдаж байсны жишээ нь 1950 оны Өндөршил сумын наадамд Буянт-Овоо сумын уугуул, Данаагийн Түмэн түрүүлж, Өндөршилийн улсын начин Д.Баясгалан үзүүрлэв.

Эх сурвалж: http://www.sonin.mn/
0 Сэтгэгдэл:
Post a Comment