Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Баянжаргал сумын тухай




Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны Их догшин отгыг Хан-хэнтий аймгийн оцол сансрын уулын хошуу Баянжаргалан уулын сум нэртэйгээр 1925 онд байгуулж тулгын чулуугаа тулж гал голомтоо бадраасан түүхтэй. Сум энх байгуулагдахад 200 гаруй өрх, 1000 шахам хүн амтай 40-д мянган толгой малтай, засаг захиргааны нэгж нь 5 багтайгаар зохион байгуулагдаж уулын жасын их усны дэргэд хашаа шийрлэж сумын захиргаа үйл ажиллагаагаа хэлжээ. Тус сум нь үе үеийн нийгмийн хөгжлөө дагаж өргөжин тэлж боржигон зан заншлаа өвлөн хадгалж ирсэн түүхэн уламжлалтай өвгөдийн өлгий билээ. Тус сум нь одоо 328.9 мян. км2 газар нутагтай, 2 баг, 385 өрх, 1250 хүн амтай. Жонш, чулуун нүүрс,төмрийн хүдрийн орд уурхайд ААН-д үйл ажиллагаа явуулж сумын хөгжил дэвшил ард түмний аж амьдралд нөлөөлж ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулж байна.
Боржигончууд өөрийн гэсэн өвөрмөц уртын дуу, урлахуйн ухаан түгэн дэлгэрсэн нутаг. Боржигон найр, боржигон хуур, боржигон байшин, боржигон эмээл гэсэн зан заншил соёлтой өв тэгш ард түмэн.
Боржигон уртын дууч Нэрэпунцаг, Ширчинжунай, Хандсүрэн, Шануу, Шинэбаяр, нар боржигон уртын дууг үе үеэсээ өртөөлөн өнөө үеийнхэндээ өвлүүлсэн билээ. Энэ сумын хүүхдүүд эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн түүх соёл урлаг уртын дуугаа өвлөн авч монголдоо төдийгүй тив дэлхийд дуурсгаж явна.
Өсвөрийн дуучин бүжигчин Б.Цогтбаяр, Б.Адьяадаш, Д.Эрдэнэтогтох, О.Цэрэнжаргал, Н.Гантөгс зэрэг олон арван авьяастан нутгийнхаа нэрийг дуурсгаж явна. 1940 онд байгуулагдсан сумын сургуулиас Монгол улсын шатрын 6 удаагийн аварга, шатрын олон улсын хэмжээний мастер Ж.Лхагваа, яруу найрагч агсан Р.Түмэнжаргал, ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дүгэрлхам, Б.Дандар, Л.Лоохууз гэсэн ахмад дунд үеийн төлөөлөгчид төрөн гарсан билээ. Өдгөө тус 9 жилийн сургууль нь 150 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж орчин үеийн компьютер, интернетээр дэлхий дахинаа харилцаж боржигоны хүүхдүүдэд эрдмийн түлхүүр атгуулах үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Тус суманд урлаг спорт хөгжиж залуу үеийн гоо зүйн болон бие бялдрын хөгжилтэй болгоход сумын засаг даргын зүгээс ихээхэн анхаарч жил бүр сумын цолгүй бөхчүүдийн барилдаан зохион байгуулж сумын заан цол олгож байгаагийн зэрэгцээ Боржигоны алдарт уяач Борнойн удамт уяачдаа жил бүр шалгаруулан алдаршуулдаг болсон айна. Сумандаа нутгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч спонсор байгууллага, ААН-тэй хамтран сургалтын төлбөрийг даан санхүүжүүлж сургууль төгсөөд ирэхэд нь орон сууц амьдрах орчинг нь хүртэл бэлтгэх таатай орчин бүрдүүллээ. Их догшин отгоос төрсөн ловон лам Агваанданзаннямын мэлмий гийсний 120 жилийн ойг өргөн дэлгэ ёслон тэмдэглэж түүний нэрэмжит суварга босгож нутгийн лам Чогсомын Ишдондонгийн санаачилгаар сумандаа хурал номын газартай болж сүсэгтэн олондоо 15 жил үйлчилж байна. Сумын соёлын төв 1945 онд шаваа тавьж өнөөдөр мэргэжлийн 4 орон тоотой, 20 гаруй ардын авьяастантай үйл ажиллагаагаа явуулж ард иргэддээ соёл урлагаар үйлчилж байна.
1938 онд 1 санитартай үүдээ нээсэн сумын эмнэлэг 20 гаруй орон тоотой орчин үеийн оношилгоо, чийрэгжүүлэлтийн техник хэрэгслээр зохих хэмжээнд хангагдаад ажиллахын зэрэгцээ эрүүл монгол хүн хөтөлбөр гэх мэт бусад олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж сум, аймгийн тэргүүний ажиллагааны хэмжээнд хүрч ажиллаж байна.
1930 оноос мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий мал эмнэлэг байгуулагдаж малын гоц халдварт олон төрлийн өвчнийг устгаж өнөөдөр хувьчлагдан 2 хувийн мал эмнэлэг мал сүргээ эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж явна.
1960 оноос үүдээ нээсэн хүүхдийн цэцэрлэг өнөөдөр Хүүхэд хөгжүүлэх төв болон өргөжиж цэцэрлэгийн шинэ байртай болж, 3 бүлэгт 60 хүүхэд хүмүүжиж байна.
Боржигончууд дээр үеэс айраг, цагаан идээ хийх талаараа гайхамшигтай ард түмэн билээ.
Түүний нэг тод илрэл нь аймгийн брэнд бүтээгдэхүүн Боржигон ааруул энэ сумаас шалгаран гэрчилгээ авч өнөөдөр Баянжаргаланчууд болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд боржигон ааруулаа амталж байна.
Сум газар нутгийнхаа 40 орчим хувийг тусгай хамгаалал тандаа авч онгон дагшин байгалиа хамгаалах ард иргэдийн хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдон гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдан ХААН банк онлайн сүлжээнд холбогдон сумын засаг даргын тамгын газрын бүх албан хаагчид компьютераар хангагдан мужаан цех, авто засварын цех, оёдлын цех зэрэг хүн рүү хандсан үйлчилгээ өргөжсөөр байна.
Говь хээр талын бүсэд багтах өгөөд Их залаа, Хараат, Баянцогт, Баянгийн уулс,
Араг бичигтийн боржин цохио зэрэг нутагтаа нэртэй өндөрлөг, Нэмнээ, Хөөт, Энгэрийн улааны зэрэг говиудтай, Мөрт, Булаг элгэн, Хар толгой, бүрд, Сэрвэн, Аргатай гээд 40 шахам урсгал булагтай.
Өвдөг худаг, Хөөтэйн чанар сайтай чулуун нүүрс, Хараатын уран, Шилийн хар өндрийн Төмөрийн хүдэр, оюутны цагаан тугалга, Мануулт, Сүүл өндрийн жонш, Хөөтийн занар гээд газрын арвин баялагтай билээ.

Tuesday, September 6, 2011

Л.Болдбаатар-Босоо хийморьтой эр хүн


Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан
Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Танан цагаан гэртээ хойморь дүүргэн налайсан
Тагнайд уусам айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо
Өнийн цэнхэр говио уртын дуугаараа аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Сонсох:

Р.Чойном Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Thursday, August 4, 2011

Дундговь аймгийн 70 жилийн ойн их баяр наадамд Аймгийн арслан А.Алтанхуяг түрүүлэв.

Ардын хувьсгалын 90 жил, дуу хуурын өлгий Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт  70 жилийн ой, Амгалан төрийн ажнай шарга азаргын их ёслол, наран доторх наадам 3 хоног үргэлжилж, өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ, Монгол улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, Ц.Улаанхүү, Г.Олзгэрэл, Х.Түвшинсанаа нарын тэргүүтэй  улс аймгийн алдар цолтой болон залуу 256 хүчтэн зодоглон барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг түрүүлж хурц арслан боллоо. Нутгийнхаа дэвжээнд түрүү бөхөөр тодорсон А.Алтанхуяг арсланд "Алтай халиун групп"-ээс хоёр өрөө байр, "Мон уран ХХК"-ийн захирал Б.Наранхүү Land criuser 200 маркийн авто машинийг тус тус бэлэглэв.

Хүчит бөхийн барилдааны үзүүрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав шалгарав.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн заан Бадамсүрэн, Өмнөговь аймгийн харъяат залуу бөх Э.Нямаа нар шалгаран үлдэж, залуу бөх  Э.Нямаа аймгийн харцага болсон бол Дэрэн сумын харъяат Г.Баяржавхлан тав давж аймгийн начин цол хүртлээ.

Мөн Сайхан-Овоо сумын харъяат МУ-ын начин Улаанхүү нутгийнхаа түүхт ойгоор зодог тайллаа. Улаанхүү начинд нутгийн зөвлөлөөс 5 сая төгрөг гардуулав.











ТАВЫН ДАВАА

    
у.г Ж.Бат-Эрдэнэ ( ГА.Цээл сум )
а.н Ч.Цогтбаатар ( . )
    
у.з Д.Амгаланбаатар ( ТӨ.Аргалант сум )
с.з Г.Баяржавхлан ( ДУ.Дэрэн сум )
    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
с.з С.Дашдондов ( . )
    
у.н Ц.Цогтжаргал ( БУ.Гурванбулаг сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
у.н Г.Олзгэрэл ( ДУ.Цагаандэлгэр сум )
а.х Б.Бат-Эрдэнэ ( ДУ.Сайнцагаан сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.з Ц.Бямбадорж ( .Хөвсгөл аймаг )
    
а.а Т.Энх-Амгалан ( .Дундговь аймаг )
а.а Д.Дэлгэрбат ( ДУ.Эрдэнэдалай сум )
    
а.з Т.Занданбат ( ДУ.Говь - Угтаал сум )
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )





ЗУРГААГИЙН ДАВАА

    
у.г Ж.Бат-Эрдэнэ ( ГА.Цээл сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
а.х Б.Бат-Эрдэнэ ( ДУ.Сайнцагаан сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.а Т.Энх-Амгалан ( .Дундговь аймаг )
    
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )
с.з Г.Баяржавхлан ( ДУ.Дэрэн сум )





ДОЛООГИЙН ДАВАА

    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
с.з Э.Нямаа ( ӨМ.Ноён сум )
    
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )
а.з Б.Бадамсүрэн ( ЗА.Алдархаан сум )





НАЙМЫН ДАВАА

    
у.х Л.Пүрэвжав ( ДУ.Дэлгэрцогт сум )
а.а А.Алтанхуяг ( ДУ.Эрдэнэдалай сум )

Дундговь аймгийн баяр наадам

    Мэдээ нийтлэх    Дуу хуурын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Монгол төрийн наадамд зургаантаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азарганы их ёслол, наран доторх наадам 7-р сарын 28-30-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Наадмын өглөө буюу 28-ний 6 цаг 30 минутаас нутгийн удирлагын ордныхоо өмнө босгосон Г.Чагдаржавын хөшөөний нээлтийг хийснээр баяр наадам эхэлсэн бөгөөд түүний дараагаар алдарт Амгалан төрийн ажнай шарга азарганы хөшөөний нээлтийг хийж, Улаанбаатар хотоос 600 морин хуурч, 600 лам залж очсон нь сүр дуулиантай болсны томоохон илрэл байлаа. Шарга азарганыхаа гэрэлт хөшөөг наран ургах зүгрүү харуулан морь барианы газрынхаа хойморь талд нь сүндэрлүүлсэн бөгөөд Амгалан төрийн ажнай шарга азарга маань хөшөөнийхөө нээлтэнд очиж олныг хошууруулж байлаа. Тэнд цугларсан хүмүүс ёстой л амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг "шарга азаргыг амьдаар нь хардаг юм байжээ", "аргагүй л тэнгэрийн хүлэг юм даа" гэхчилэн дор бүрнээ гайхан шагшиж байсан бөгөөд Б.Наранхүү уяач шарга азаргандаа зориулж "Амгалан төрийн ажнай шарга" хэмээх дуу бүтээлгэж нутгийнхаа залуу дуучин Э.Төрмандахаар дуулуулж олны хүртээл болгов. Шарга азарганы хөшөөг тойруулаад зургаан насны түрүү морины бай болох цагаан өнгийн "Ланд 200" машиныг байрлуулсан нь бүр ч ихээр сүр нэмж байв. Ийнхүү шарга азарганы хөшөөний нээлтийг хийсний дараагаар адуун сүргийн манлай азарга гарааны зурхайруу хөдөлсөн юм.

Азарга: Нийт 155 бүртгүүлснээс 150 азарга гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Д.Сүхбаатарын буурал азарга тод магнай торгон жолоо өргүүлэв. Буурал азарга нь Адаацаг сумын ААУяач Д.Хуягбаатарын хурдан буурал азарганы төл бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж өнөө жил наадмын өмнө сумынхаа наадамд түрүүлчихээд иржээ.

2. Дундговь аймгийн Өндөршил сумын уяач С.Дашнямын хүрэн азарга. Хүрэн азарга нь өөрийн унаган адуу бөгөөд сумынхаа наадамд түрүүлчихээд иржээ.

3. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран ХХК"-ийн захирал, ААУяач Б.Наранхүүгийн хээр азарга. Хээр азаргыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр уясан бөгөөд өнгөрсөн жил Хотгойдын хурд хангайн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилд зургаад хурдлаад байсан билээ.

4. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран ХХК"-ийн захирал, ААУяач Б.Наранхүүгийн ембүү зээрд. Зээрд азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулгын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Түмэнцогт сумын наадамд түрүүлж, өнөө жил Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаан болон АХ-ын түүхт 90 жилийн ойд тус тус түрүүлээд байсан билээ.

5. Дундговь аймгийн Адаацаг сумын ААУяач Г.Бүдсүрэнгийн хонгор. Хонгор азарга аймгийнхаа баяр наадамд 2 түрүүлж, 2 айрагдаад байгаа бөгөөд өнөө жил Дундговь аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил ИХ ХУРД уралдаанд 14-т хурдалсан хурдан хүлэг билээ.

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул УИХ-ын гишүүн, ААУяач Р.Рашийн буурал. Буурал азарга нь хүүхэдгүй түрүүлсэн бөгөөд хуулийн дагуу 5 ухарч 6-д баригдсан. Улсын их баяр наадамд 6, 7-оор хоёр удаа хурдалж, өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Өнөө жил улсын их баяр наадамд 12-т хурдалсан энэ цагийн хурдан хүлгүүдийн нэг билээ.

7. Дундговь аймгийн Адаацаг сумын ААУяач Д.Хуягбаатарын саарал. Саарал азарга нь өөрийн унаган адуу бөгөөд энэ жил 6 настай хавчиг азарга. Д.Хуягбаатар уяачийн унаган буурал азарга энэ наадамд түрүүлсэн.

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Н.Бямбасүрэнгийн зээрд халзан. Халзан азарга нь Сүхбаатар аймгийн Асгат сумын ААУяач Шаравжамцын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадамд соёолон насандаа түрүүлсэн.

9. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Доржхоролын хээр. Хээр азарга нь өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж, Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд айрагдаж байсан хурдан хүлэг билээ.

10. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, аймгийн засаг дарга Д.Чандманийн хонгор. Хонгор азарганы уяа сойлгыг Луус сумын МУМУяач Д.Эрдэнэчулуун тааруулжээ.

Их нас:  215 их нас бүртгүүлснээс 207 их нас гараанд гарлаа
1. Төв аймгийн Бүрэн сумын уугуул, TV5 телевизийн захирал Х.Улам-Өрнөхийн бор морь. Бор морь нь МУТМУяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд Д.Онон манлай уяа сойлгыг нь тааруулжээ.

2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, "Инэл ХХК"-ийн захирал С.Мөнхбатын хүрэн. Хүрэн морь нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу бөгөөд 2010 онд улсын наадамд 10-т хурдалсан билээ. Луус сумын МУМУяач Д.Эрдэнэчулуун уяа сойлгыг нь тааруулжээ.

3. Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Б.Эрдэнэтогтохын хонгор ухаа. Ухаа морь нь өөрийн унаган адуу бөгөөд бэсрэг уралдаануудад олон түрүүлж, айрагдсан хурдан хүлэг билээ.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны хээр. Хээр морь нь 2009 онд Атрын 50 жилд айрагдаж байсан бөгөөд өнөө жил АХ-ын 90 жилд 555 морьноос магнайдаа тоосгүй хурдалж, түмэн эхээр цоллуулсан хурдан хүлэг билээ.

5. Ховд аймгийн Алтай сумын уугуул, "Торгоны зам ХХК"-ийн захирал Ц.Гантөмөрийн бор. Бор нь өнөө жил Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдээд байсан билээ. Бор морины уяа сойлгыг Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраа тааруулжээ.

6. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач С.Энхжаргалын хонгор. Хонгор морь нь өнөө жил Өвөрхангай аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн.

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач С.Цэнбэлийн хээр. хээр морь нь 2007 онд шүдлэн насандаа "Боржигон 2007" төвийн бүсийн уралдаанд айрагдаж байсан билээ.

8. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Б.Хадбаатарын хонгор. Хонгор морины уяа сойлгийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Ө.Шинэтулга тааруулжээ.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач О.Мөнхтулгын зээрд. Зээрд морь нь 2007 онд Говь шанхын хурдад айрагдаж байсан хурдан хүлэг билээ.

10. Төв аймгийн Баянцогт сумын уяач Цэвээнжавын халтар



Соёолон: 140 соёолон бүртгүүлснээс 140 соёолон гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Хулд сумын уяач Ш.Батбаатарын ягаан халзан. Халзан үрээ нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ААУяач Энхтүвшингийн унаган адуу бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр уяжээ.

2. Ховд аймгийн Алтай сумын уугуул, "Торгоны зам ХХК"-ийн захирал Ц.Гантөмөрийн хомоол хүрэн. Хүрэн үрээ нь 2008 онд даагандаа Алтан овооны наадамд аман хүзүүдэж, 2009 онд Очирвааний хурдад түрүүлж, өнгөрсөн жил Эрдэнэтийн төвийн бүсд зургаад хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилээр айрагдаад байсан билээ. энэ цагийн идэрхэн хурдуудын нэг.

3. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уяач М.Алтанхуягийн зээрд. Зээрд үрээний уяа сойлгыг МУТМУяач Э.Эрдэнэчулуун тааруулжээ.

4. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Г.Мөнхбаярын хул.

5. Ховд аймгийн Дуут сумын уяач Б.Даваанямын халтар.

6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын МУМУяач Ж.Содномпилийн хар.

7. Улаанбаатар хот БГД-ийн уяач Д.Гантулгын бор

8. Улаанбаатар хот БГД-ийн уяач Д.Гантулгын хонгор

9. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Ц.Чулууны хээр

10. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ө.Адъяагийн сартай хүрэн

Тод: Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Б.Хадбаатарын шарга соёолон түрүүлсэн ч шүдээр хасагдсан.

Хязаалан: нийт 111 бүртгүүлснээс 100 хязаалан гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Доржхоролын зээрд халзан. Эцэг тал нь Говь-Угтаал сумын ААУяач тэрлэг хэмээх Баяраагийн унаган адуу бөгөөд эх нь өөрийн унаган адуу. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж улмаар 2 түрүүлж, 2 аман хүзүүдсэн бол өнөө жил Төв аймгийн Бүрэн бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын наадамд тус тус түрүүлээд байсан билээ.

2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул УИХ-ын гишүүн, ААУяач Р.Рашийн хүрэн

3. Төв аймгийн Сэргэлэн сумын МУМУяач А.Батсүхийн хул. Хул үрээ нь өнгөрсөн жил өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жил АХ-ын 90 жилд 10-т хурдалсан билээ.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач П.Одонбаатарын зээрд. Зээрд үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

5. Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач С.Мөнхнасангийн халтар

6. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Батсүхийн бор

7. Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Б.Шатарын цэгээн

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Баяраагийн будан

9. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Ш.Гантөмөрийн бор халзан

10. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Баатарчулууны хул

Тод: Төв аймгийн Баянцагаан сумын ААУяач Ш.Төмөрхуягийн уясан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говийн багш О.Тагарваа хувилгааны хээр үрээ аман хүзүүдсэн хэдий ч баяр наадмын дүрэм зөрчсөн гэсэн шалтгаанаар хасагдсан.

Шүдлэн:  нийт 140 бүртгүүлснээс 140 шүдлэн гараанд гарлаа

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Баяраагийн зээрд халзан.

2. Төв аймгийн Батсүмбэр сумын уяач С.Лувсанбалдангийн зээрд. Зээрд үрээ нь өнгөрсөн жил улсын наадамд 7-д хурдалж, өнөө жил АХ-ын 90 жилд айрагдсан хурдан үрээ.

3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул "Одкон холдинг ХХК"-ийн захирал Л.Мөнхбатын буурал. Буурал үрээний уяа сойлгийн Сүхбаатар аймгийн Халзан сумын МУАУяач У.Эрдэнэбилэг тааруулдаг бөгөөд өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жил Дархан-Уул аймгийн 50 жилд түрүүлчихээд иржээ.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны борлог.

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Ганболдын хонгор. Үрээ нь битүү үрээ бөгөөд МУТМУяач Д.Онон уяжээ. Д.Онон манлайгийн унаган адуу.

6. Дундговь аймгийн Хулд сумын уяач Н.Батжаргалын хонгор халзан

7. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ц.Базаррагчаагийн сартай хүрэн

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ч.Адъяабазарын хул. Хул үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Б.Өлзийбарярын хонгор. Хонгор үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Ихбаяр тааруулжээ.

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Ц.Онолбатын зээд. Зээрд үрээ нь өнгөрсөн жил Дундговь аймгийн баяр наадамд түрүүлсэн Ц.Онолбатын цагаан азарганы төл бөгөөд О.Тагарваа хувилгааны унаган адуу.

Даага: нийт 135 бүртгүүлснээс 129 даага гараанд гарлаа

1. Булган аймгийн Гурванбулаг сумын МУАУяач Д.Хишигжаргалын шарга. Шарга даага нь МУТМУяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд энэ жил АХ-ын 90 жилд аман хүзүүдсэн билээ.

2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Г.Гансүхийн хээр. Хээр даага нь Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд Сэлэнгэ аймгийн 80 жилд зургаад хурдалсан билээ.

3. Хэнтий аймгийн Галшар сумын уяач Төрмөнхийн бор халзан.  Халзан даага нь энэ жил АХ-ын 90 жилд 9-өөр хурдалсан бөгөөд бэсрэг уралдаанд хоёр түрүүлсэн.

4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уяач Амарсанаагийн бор. Бор даага нь энэ жил АХ-ын 90 жилд 9-өөр хурдалсан 30 хэдээр хурдалсан.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Батжаргалын хээр

6. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уяач ............. бор


 Эх сурвалж: www.hiimori.mn

Saturday, May 21, 2011

ТӨРИЙН АЛБА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ИРГЭДЭЭС АВСАН САНАЛ АСУУЛГЫН НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

 
Дундговь аймаг 

ТӨРИЙН АЛБА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ИРГЭДЭЭС АВСАН
САНАЛ АСУУЛГЫН  НЭГДСЭН ДҮНГИЙН ТАЛААРХ 
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

  Тус аймагт иргэдээс авсан санал асуулгад 558 иргэн хамрагдав. 
Хууль  тогтоомж,  Засгийн  газрын  шийдвэрийн  сургалт,  сурталчилгаа  орон  нутагт  хэр  зэрэг
явагдаж  байгаа  талаар  иргэдээс  санал  асуухад  иргэдийн 27.77-48.74 хувь  нь  хангалттай  буюу  бүрэн
хангалттай , 3.58-17.03 хувь нь төдийлөн хангалттай бус, хангалтгүй гэсэн хариулт өгчээ.
Харин  иргэдийн 2.87 хувь  нь  мэдэхгүй  гэж  хариулсан  байна.Түүнчлэн  хууль  тогтоомжийн
хэрэгжилт  хэр  зэрэг  байгаа  талаар  санал  асуухад  иргэдийн 34.94-43.90 хувь  нь  хангалттай,  бүрэн
хангалттай  гэж  хариулсан, 13.98-4.48 хувь  нь  төдийлөн  хангалттай  бус,  хангалтгүй  гэж  хариулжээ.
Үүнээс  үзэхэд  тус  аймагт  хууль  тогтоомжийн  сургалт  сурталчилгааны  ажил  сайн  хийгдэж,  хууль
тогтоомжийн хэрэгжилт тус аймагт сайжирч, байгаа нь харагдаж байна.
  Хууль хяналтын байгууллагуудын хэр зэрэг шударга ажиллаж байгаа байдалд иргэдийн 29.21-
46.23 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,  15.23-6.27 хувь нь төдийлөн хангалттай бус,  хангалтгүй 
гэж үнэлсэн бол, 3.0  хувь нь мэдэхгүй  байна гэж хариулжээ. Дээрх үнэлгээнээс үзэхэд  тус аймагт
хууль хяналтын байгууллагууд шударга ажиллаж,  үйл ажиллагааных нь  ил тод байдал сайн байгаа нь
хариултаас харагдаж байна.
  Өнөөгийн  Засгийн  газрын  үйл  ажиллагаанд  тус  аймгийн  иргэдийн  өгсөн  үнэлгээнээс  харахад
37.27-47.31 хувь нь хангалттай, бүрэн хангалттай гэсэн үнэлгээг өгсөн бол 9.31-3.41 хувь нь төдийлөн
хангалттай бус гэсэн үнэлгээг өгчээ.Энэ үнэлгээнээс үзэхэд өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд
тус аймгийн иргэд сайн гэсэн үнэлгээг илүүтэй өгч байгаа нь харагдаж байна.
  Ядуурлыг  бууруулж  өрхийн  орлогыг  нэмэгдүүлэх  талаар  Засгийн  газраас  хэрэгжүүлж  байгаа
арга хэмжээний чанар хүртээмжийн талаар иргэдийн 36.02-48.38 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,
9.85-3.94  хувь  нь  төдийлөн  хангалттай  бус,  хангалтгүй  гэсэн  үнэлгээг  өгсөн  байдлаас  харахад  тус
аймагт  ядуурлыг  бууруулж  өрхийн  орлогыг  нэмэгдүүлэх  талаар  авч  байгаа  арга  хэмжээний  чанар
хүртээмжид иргэд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна.
  Бизнесийн  шинэтгэлийн  жилийн  ажлын  үр  дүнд  тус  аймгийн  иргэдийн 39.60-41.21 хувь  нь
хангалттай,  бүрэн  хангалттай  гэж  хариулсан  бол 1.79-14.33 хувь  нь  төдийлөн  хангалтай  бус
хангалттгүй, 3.04 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
  Дээрх хариултаас үзэхэд тус аймгийн иргэдийн олонх нь бизнесийн шинэтгэлийн жилийн ажлын
үр дүнд сайн гэсэн үнэлгээ өгсөн байна.
  Аймаг,  сумын  Засаг  даргын  үйл  ажиллагааны  хөтөлбөрийн  хэрэгжилтийн  байдалд  дараах
дөрвөн чиглэлээр иргэдээс санал асуулга авч  үнэлгээ өглөө.
  Ай маг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн
байдал  хэр  зэрэг  байгаа  талаар  асуухад  иргэдийн 38.17-40.32 хувь  нь  хангалттай,  бүрэн
хангалттай,3.22-16.66 хувь нь төдийлөн хангалтай бус, хангалттгүй гэсэн үнэлгээ өгчээ.
  Уг  хариултаас  үзэхэд  аймаг,  сумын  Засаг  даргын  үйл  ажиллагааны  хөтөлбөрт  дэвшүүлсэн
зорилтын хэрэгжилтэд иргэд  сэтгэл ханамжтай байдаг нь харагдаж байна.
 2010 онд  дэвшүүлсэн “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалт”-ын жилийн ажлын үр дүнд иргэдийн
39.42-37.63 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,4.65-15.59 хувь нь төдийлөн хангалтай бус хангалтгүй
гэж  хариулсан  байдлаас  үзэхэд  тус  аймагт “Хүүхдийн  төлөө  бүтээн  байгуулалт”-ын  жилийн  ажил  үр
дүнтэй болж өнгөрснийг харуулж байна.
Тус  аймагт “Жижиг  дунд  үйлдвэрлэл ” хэр  зэрэг  хөгжиж  байгаа  талаар  иргэдээс  асуухад
иргэдийн 38.70-40.86 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, 4.12-13.26 хувь нь төдийлөн хангалтай бус
хангалтгүй,гэж үнэлсэн байдлаас үзэхэд жижиг дунд үйлдвэрлэл тус аймагт зохих ёсоор хөгжиж байгаа
нь харагдаж байна.
Сүүлийн нэг жилд орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын
чанартай  ажлууд  хэрэг  зэрэг  чанартай  хийгдсэн  талаар  асуухад  иргэдийн 38.88-37.81 хувь  нь
хангалттай,  бүрэн  хангалттай, 3.40-17.56 хувь  нь  төдийлөн  хангалтай  бус  хангалттгүй,  гэж  хариулт
өгчээ.
Дээрх  хариултаас  үзэхэд  сүүлийн  нэг  жилд  орон  нутгийн  хөгжилд  нэмэр  болохуйц  бүтээн
байгуулалт,  хөрөнгө  оруулалтын  чанартай  ажилд  тус  аймгийн  иргэд  нааштай  үнэлгээ  өгч  байгаа  нь
харагдаж байна.
Аймаг  сумын  Засаг  даргаас  иргэдэд  үзүүлж  байгаа  төрийн  үйлчилгээний  чанар  хүртээмжийн 
талаар иргэдээс 7 чиглэлийн гол асуудлаар санал асууж үнэлгээ өглөө.
Төрийг  байгууллагуудад  ил  тод,  шударга  байдал  хэрхэн  хангагдаж  байгаа  талаар  асуухад 
иргэдийн 38.17-38.53 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, 5.01-14.87 хувь нь төдийлөн хангалтай бус
2

хангалтгүй, гэж хариулт өгсөнөөс үзэхэд тус аймагт төрийн байгууллагуудын  ил тод, шударга байдал
зохих ёсоор хангагдаж байна гэж үзэж болохоор байна.
Та  хүссэн  үедээ  эрүүл  мэндийн  анхан  шатны  тусламж,  үйлчилгээг  авч  чадаж  байна  уу  гэсэн
асуултанд иргэдийн 38.88-36.91 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, гэж хариулсан байдлаас үзэхэд
тус  аймгийн  иргэдийн  олонх  нь  хүссэн  үедээ  эрүүл  мэндийн  анхан  шатны  тусламж,  үйлчилгээг  авч
чадаж байгаа гэсэн үнэлгээ өгчээ.
Боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс асуухад иргэдийн 36.37-37.63
хангалттай,  бүрэн  хангалттай,  гэсэн  үнэлгээ  өгсөн  байдлаас  үзэхэд  тус аймгийн  иргэд  боловсролын
үйлчилгээний чанар хүртээмжид сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна. 
Нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмж ямар байгаа талаар иргэдээс асуухад ирэгдийн
37.09-47.67 хувь нь хангалттай, бүрэн хангалттай, гэж хариулсан байдлаас үзэхэд тус аймагт нийгмийн
халамж,  үйлчилгээний  чанар  хүртээмжид  өгч  байгаа  сайн  гэсэн  үнэлгээ  давамгайлж  байгаа  нь
харагдаж байна.
Сумдын төвийн ариун цэвэр, соёлжилт, тохижилтын талаар иргэдээс асуухад иргэдийн 34.40-
39.06 хувь нь хангалттай, бүрэн хангалттай гэж хариулсан байна.
Дээрх  хариултаас  үзэхэд  сумдын  төвийн  ариун  цэвэр, соёлжилт,  тохижилт  сүүлийн  жилүүдэд
сайжирч  байгааг харуулж байна.
Аймаг, сумын ЗДТГ-ын ажилтнуудын ажил хэрэгч шуурхай байдал хэр зэрэг хангагдаж байгаа
талаар иргэдээс асууж үзэхэд иргэдийн 75.26-74.72 хувь нь хангалттай, бүрэн хангалттай,гэж үнэлжээ.
Иргэдийн санал өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж эргэж хариу өгөх ажил аймаг, сумын
ЗДТГ-ын  түвшинд  ямар  байгаа  талаар  иргэдээс  санал  асуухад 67.8-68.8 хувь  нь  хангалттай,  бүрэн
хангалттай, гэж хариулсан байна.
Иргэн та төрийн үйлчилгээг авахыг хүссэн үедээ төрийн албан хаагчид авлига өгөх явдал гардаг
уу гэж асуухад 57.7 хувь нь огт үгүй, 33.1 хувь нь үгүй байх гэж хариулсан байдлаас үзэхэд тус аймагт
иргэд  төрийн үйлчилгээг авахыг хүссэн үедээ төрийн албан хаагчид авлига өгөх явдал гардаггүй гэсэн
үнэлгээ тус аймагт давамгайлж байна.
 

Аймгийн 70 жилийн ой угтаж аймаг орон нутгийнхаа хөгжлийг урагш ахиулахын тулд ямар
ажил  хйигээсэй  гэж  та  хүсч  байдаг  вэ  гэсэн  асуултад  иргэд  дараах  хариултыг  илүү
давтамжтэйгаар өгсөн байна.
- Сум, орон нутагаа тохижуулах.
- Мод тарьж цөлжилтөөс хамгаалах, ил задгай хог хаяхыг зогсоох
- Байгаль газар усаа тахиж, хур бороо оруулах 
- Суманд жижиг дунд үйлдвэрлэл бий болгож, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах
- Аймгийн сонингийн захиалагчдын тоог нэмэгдүүлэх
- Юуны түрүүнд аймгийн төвийн замыг бүрэн засварлах
- Чанартай бүтээн байгуулалт их хийх 
- Аймгийн 70 жилийн ой угтсан бүтээлч ажлуудыг ажил хэрэг болгох. 
- Гудамж талбайгаа гэрэлтүүлэгтэй болгох 
- Улаанбаатар- Мандалговийн хатуу хучилттай замыг хурдан дуусгах 
- Халуун ус байгуулах
- Малчдыг фермер байгуулахад тусалж зээл тусламж олгох 
- Аймагтаа барилгын материалын үйлдвэртэй болох 
- Сумдаддаа нэг хэлбэрийн наадмын талбайтай болмоор байна
- Сумдад интернет,  G-mobile сүлжээг оруулах 

 “Монгол мал ” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлэхийг хүсч
байна вэ гэсэн асуул тавьж хариулт авахад:

- Малгүй өрхийг малжуулах төсөлд хамруулах 
- Бэлчээр, газар хаших тор хийх тоног төхөөрөмжтэй болох
- Мах, сүүний чиглэлээр малаа өсгөх, малаа цөөлөх
- Малчдад өвс тэжээл хямд үнээр газар дээр нь өгөх
- Малчин бүртээ хүрч ажилладаг байх
- Нэгдсэн журмаар өвс хадлан тэжээл бэлдэх ажил зохион байгуулах 
-  Малын  ашиг  шим  болох  цагаан  идээ  арьс  шир  боловсруулах  түүхий  эдийн  үйлдвэрийг
аймагтаа бий болгох
- Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Тэмээ, үхэр сүргийг өсгөх талаар түлхүү анхаарах
- Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах 
3

-  Мал  үржлийн  ажлыг  сайжруулж,  сайн  үүлдрийн  эцэг  мал  авчирч  хээлтүүлэгт  оруулах,
зохиомол хээлтүүлэг хийх

4. “Ногоон Дундговь ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд ямар ажил хийх саналтай
байна вэ.

-Хүнсний ногоог айл бүрээр тариулах, хашаан дотор нь зүлэгжүүлэлт хийлгэх 
- Ойжуулах аян өрнүүлэх 
- Бүх байгууллага, айл өрх бүрээр мод тариулах, мод сөөг тарьсан иргэдийг урамшуулах 
- Суманд ногоон байгууламжийг сайн хиймээр байна
- Сумдын ард иргэдийг ногоо тариалах сургалтад өргөн хамруулах
- Бэлчээрийн ургамал тариалах
- Сум болгонд чацаргана тарих төсөл хэрэгжүүлэх 
- Цөлжилтийг сааруулах бодитой  арга хэмжээ авах
5.Төрөөс  иргэдэд  үзүүлж  буй  үйлчилгээг  сайжруулах  чиглэлээр  ямар  арга  хэмжээ
аваасай гэж та үздэг вэ.

- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар иргэдээ дэмжиж ажиллах, ажилгүй иргэдэд сургалт
явуулж, ажлын байрыг ямар нэг аргаар бий болгох
- Сонгуулийн амлалтаа  ажил хэрэг болгох ажлыг түргэвчлэх
-  Ард  иргэдтэйгээ  тулж,  санал  бодлыг  нь  байнга  сонсож,  төрийн  үйлчилгээг  зохих  эздэд  нь 
түргэн шуурхай хүргэдэг байх
-  Өрхийн  үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд  дэмжлэг  үзүүлэх,  жижиг  төсөл  жинхэнэ  эзнээ  олдоггүй
дутагдлыг засах
- Сургууль төгссөн хүмүүсээ ажлын байраар хангах
- Иргэн бүрт тэгш хандаж ажиллах
- ЭМД төлдөг иргэд эмнэлгийн үйлчилгээг хүртэж чадахгүй байна
- Хуулиа биелүүлж үнэн ч шударга ажиллах
- Шат шатны мэдээллийг ил тодоор шуурхай хүргэж мэдээлж байх



                      САНАЛ АСУУЛГЫН ДҮНГ НЭГТГЭСЭН
    ХШҮ-НИЙ ТАСГИЙН МЭРГЭЖИЛТЭН :                                          Б.ЖАРГАЛНЯМ

Monday, May 9, 2011

Монгол улсын гавьяат жүжигчин Цэрэнгийн ЧУЛУУНЦЭЦЭГ

Цэрэнгийн ЧУЛУУНЦЭЦЭГ Ц.Чулуунцэцэг 1962 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Сумынхаа дунд сургуульд суралцаад тухайн үеийн нам, засгийн бодлогын дагуу МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан юм. Ингээд 1979 онд болсон Нэгдэлчдийн урлагийн их наадамд авьяасаараа шалгаран оролцсоноор  урлагийн замд хөл тавьсан төдийгүй “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрд чадварлаг тоглон үзэгч олны танил болсон юм. Ц.Чулуунцэцэг  СУИС- ийг төгсч  Цэргийн дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулгад дуулж Соёл урлагийн их сургуульд багшлан уран бүтээл дээрээ өссөнөөр 2008 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.
“ӨНӨР БҮЛ”-ИЙН ЦЭРМААГААС ЭХЭЛСЭН УРЛАГИЙН ЗАМ
Талын Цэрэн.  Энэ нэр Өлзийтийхөнд дэндүү танил. Эндхийхэн  хүнийг нутаг усаар нь овоглох явдал олонтой.   Цэрэн гуайнх хүн, малтайгаа  Талын усандаа, тэндхийн бэлчээртээ дасчихсан.  Зуд турхан, ган гачиг… юү ч тохиолдсон тэндээсээ нүүнэ гэж үгүй.  Нүүвэл хүн, малгүй царай алдчихна.
Бас эдний  нутагт Уулын Нацаг гэж байх. Уул гэж нэрлэгдсэн тэр газраасаа өөр газар нутаглаж үзэлгүй анхны “Мянгат малчин” болсон.
Энд би Талын Цэрэнгийн тухай ч, Уулын Нацагийн тухай ч ярих гэсэнгүй.  Талын Цэрэнгийн авьяаслаг  гурван охин, тэдний нэг Монгол улсын гавьяат жүжигчин  Чулуунцэцэгийн  тухай энд өгүүлнэ.
Энэ нутагт “Бух Дамдингийнхан” гэж нэг ургийхан байна. Хэдэн жилийн өмнө тэд ургийн баяраа хийлээ. Талын усны зүүн дэнжид дөрвөн том цагаан гэр барьчихсан түм түжигнэж  бум бужигнаж  байлаа.
Охидоо дагаж Улаанбаатарт  суурьшсан Дашийн Цэрэн гуай  тэнд ирчихсэн инээд алдан дүнгэнэтэл яриа хөөрөө дэлгэв.  Улаанбаатарыг мань хүн “Жаргалын орон” гэж магтаад даанч нутаг орон санагдах нь жаахан  тийм. Өөр санаа зовох юмгүй гэж байлаа. Цэрэн гуайн гэргий М.Чулуубат гэж сайхан дуулдаг, үйл үртсэнд уран, ажилсаг гавшгайгаар нутгийханд гайхагдсан царайлаг хүүхэн  байсан. Одоо энэ дуучин охидыг харахаар ээж нь яг тийм хүүхэн байсан гэж бодогдоно.  Даан ч эрт хорвоог орхичихсон доо. Охид нь ч энд тэнд өгсөн ярилцлагадаа ээжийгээ л дурсаж, ээжийнхээ сайн сайхан бүхнийг өөрсөддөө шингээсэн, энэ дайтай яваагаа ээжийн минь буян гэж дурссан тааралдана.
Далаад оны дундуур “Өлзийтийн дунд сургуулийн хэдэн хүүхэд  ангиараа тэмээчин болж гэнэ”  “Баатар Цэндийн шавь тэмээчид болцгоохоор Загийн усыг зорилоо” “Өлзийтийн өргөн уудам говьд очиж тэмээ маллацгаая” гэсэн намын уриаг сумын дунд сургуулийн сурагчид ингэж хошуучиллаа” хэмээн аймаг даяар сурталчилж байлаа.  Тэдний нэг, Загийн усны тэмээчин охин өнөөдрийн Монгол улсын гавьяат жүжигчин, олны танил дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг юм.
Арван найман настайдаа Чулуунцэцэг  “Өнөр бүл” кинонд тоглох урилга авч.  Инээдмийн өнгө аястай энэ кинонд Цэрмаагийн дүрийг чадварлаг бүтээсэн нь  түүний их урлагт хөл тавих эхлэл болсон гэхэд болно.  Автобусны кондуктор Цэрмаа туфлийнхээ өсгийг санаандгүй унагасан нь үйлдвэрийн тэргүүний ажилчин, тусч цайлгахан  Гармаатай танилцах сонин тохиолдол  болсноор үйл явдал өрнөдөг энэ киноны гол дүрээр олны танил болсон тэмээчин охин Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад шалгалт өгөн тэнцэж.
Ээж нь “Ар хөвчийн унага”-ыг хачин сайхан дуулдаг байж. Ээжийгээ даган дуулсаар дуулах эв дүй, дууны ая дангийн сонголтод анхлан суралцсан нь дуучин болоход нь ч, сүүлд өөр шинэ дуу дуулахад нь ч  их дөхөм үзүүлж.  Одоо дуулах бүрдээ,  гавьяа шагнал авах бүрдээ ээж минь  харж байгаа болоосой, яасан их баярлах байсан бол гэж бодогддог гэнэ.
Чулуунцэцэг  үйл үртсэнд уран удган гэж жигтэйхэн. Бүр урлагийн хувцсаа ч өөрөө оёчихдог гэнэ. Өөрийн нь баримталдаг зарчим гэвэл эмэгтэй хүн бүр хэнээс ч дутахгүйгээр хувцас хунараа хийгээд өмсчихдөг,  ундтай устай, цай, хоол сайхан хийдэг, мал төхөөрлөө гэхэд гэдэс дотрыг нь сайхан янзалчихдаг байх ёстой гэж үздэг. Энэ бүхэнд өөрөө үлгэр жишээч гэж болно. Энэ бол ээжээсээ авсан үлгэр дууриал гэнэ. Бас түүн шигээ дүү нараа тэр жишгээр хүмүүжүүлсэн.”Алтны  дэргэдэх гууль шарлана” гэдэг шиг    нөхөр Лхагвасүрэн нь  бас эхнэрээ дагаад үйлэнд их уран болсон гэнэ.  Ээжийгээ дууриагаад хүүхдүүд нь ч эвлэгхэн дуулж байгаа. Бас юм дуулгахыг хэн байг гэхэв. Дүү Туяацэцэг, Отгонцэцэг нар нь нэр сүрээ орон даяар гаргасан дуучид боллоо. Гурвуулаа “Говь сайхан нутаг” нэртэй тайлан тоглолт хамтраад хийсэн нь Улаанбаатарыхныг ёстой хуйлруулсан. Өмнө нь нутгийн гурван гавьяат “Өлгий нэгтэй гурван гавьяат” нэртэй тайлан тоглолт хийсэн нь ч дууриал болоо биз.  .
-Өө, энэ Өлзийтийхөн чинь нэг гэрээс л гурав, гурваараа гарч ирээд мандаад байх юм. Яасан авьяаслаг ард түмэн бэ гэж гайхширсан, шагширсан хүн олон тааралдана. Арга ч үгүй биз.   Эд нар чинь цөмөөрөө  эхэнд дурьдсан “Бух”  Дамдингийн  ургийхан. Ургийн дээдэс болох “Бух” Дамдин мундаг бөх байсан гэдэг. Гэтэл энэ ургийхнаас бөх биш харин дуучид олон төрөх үүдтэй байж.
нийтэлсэн С.ПҮРЭВСҮРЭН

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com