Friday, April 27, 2012

Их газрын чулуу



Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговь-иос зүүн урагш 80 километрт оршдог.
Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай. Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу 2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.
Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт ургамалтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум


Тус сум нь Хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдан 1923 онд Өвөр-угтаал гэдэг газар байгуулагдсан 84 жилийн түүхтэй.

Улаанбаатар хотоос 275 км, аймгийн баруун хойд хэсэгт 114 км-т өөрийн аймгийн Адаацаг, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-овоо, Төв аймгийн Дэлгэрхаан, бүрэн, Баян-өнжүүл, Өвөрхангай аймгийн Сант, Баян-өндөр сумдтай хил залган оршдог.
735.1 мян. га нутаг дэвсгэртэй. Үүний 99.4% нь ХАА-н эдэлбэр газар буюу 730.6 мян.га нь бэлчээрийн талбай эзэлдэг. Далайн түвшнээс 1835 м-т өргөгдсөн тал хээр, говь хосолсон өргөн уудам нутагтай.
Агаарын температур өвөлдөө -36.80 С, зундаа +34.9 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалтай.
2008 оны эцсээр нийт 1794 өрх, 6566 хүн амтай байна.
Сүүлийн 3 жилд цаг агаарын тааламжтай байдал, малчдын шаргуу хөдөлмөрийн дүнд мал сүргээ өсгөж 2008 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 335401 толгой мал үүний дотор тэмээ 1215, адуу 12393, үхэр 8331, хонь 158470, ямаа 154992 тоолуулж малаа 4 төрөл дээр өсгөсөн ба улсын хэмжээнд малынхаа тоо болон хониныхоо тоогоор 1-р байранд ордог бөгөөд ямааны тоогоор 3-р байрыг эзэлсээр ирлээ. Сумын хэмжээнд малтай өрх 1422 байгаагаас үүнээс жилийн 4 улиралд байнгын мал малладаг 1322 өрх байна.
ЕБС-ийн 11 жилийн сургууль, Сум дундын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, холбоо, ХААН банкны салбар, “Монгол шуудан банк”-ны салбар, Далай хөгжил хоршоо, Дэлгэрэх -Өнгөт хоршоо, Жирмийн сүлжээ хоршоо, Ахмадын сувилал, спорт заал зэрэг төсөвт боон аж ахуйн нэгж 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Сумын ЗДТГ нь 23 албан хаагч, ажилчидтай Төрийн захиргааны албан хаагчдын 90% нь дээд боловсролтой боловсон хүчнээр хангагдсан, 85% нь Төрийн захиргааны академийн сургалтад хамрагдан ажиллаж байна.
ЕБС-ийн 11 жилийн сургууль нь 52 багш, 40 гаруй ажилчинтай, 1250 сурагч суралцдаг. Тус сургууль 2003 онд “аймгийн тэргүүний сургууль”, 2005 онд “Хүүхдэд ивээлтэй сургууль”, 2006 онд “улсын тэргүүний сургууль” болжээ.
Хүүхдийн цэцэрлэг нь 18 багш, 8 ажилчинтай, 2-7 насны сумын хэмжээний нийт 646 хүүхдийн 200 хүүхдийг ердийн бүлгээр, 50 хүүхдийг ээлжийн бүлгээр, явуулын сургалтад 150 хүүхдийг хамруулж, сумын цэцэрлэгийн насны хүүхдийн 85.2% нь СӨБ-д хамрагддаг. Цэцэрлэг нь 2005 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” болсон.
Сум дундын эмнэлэг нь 9 их эмчтэй, нийт 40 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. 2007 онд хүн эмнэлэг нь “Тогтвортой амьжиргаа төсөл”-ийн хүрээнд оношилгоо эмчилгээний 9.0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 20.0 сая төгрөгийн эмнэлгийн зөөврийн рентген аппарат, лабораторийн жижиг оврын автоклав байршууллаа. Эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжиж гүний худаг гарган, Солонгос улсын ус цэвэршүүлэх байгууламж суурилуулан эмнэлгийн ажилчдад зориулсан боловсон зөөврийн бие засан газартай боллоо.
Соёлын төв нь мэргэжилтэй 4, туслах ажилчин 4 орон тоотойгоор ажиллаж байна. 2007 онд соёл урлагийн ангийн 950.0 мянган төгрөгийн санхүүжилтээр номын сангийн эд аж ахуйг шинэчлэн, хөгжмийн зэмсгийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтаар морин хуур, шанз, ятга, лимбэ зэрэг 1010.0 мянган төгрөгийн үндэсний хөгжмийн зэмсэг, тайзны гэрэлтүүлэг зайны микрофон, гэрлийн фильтр бүгд 400.0 мянган төгрөгийн техник хэрэгслийг өөрийн давсан орлогоос авч соёл урлагийн ажиллагаандаа хэрэглэж байна.
Тус сум нь Арвайхээр-Мандалговийн чиглэлийн шилэн кабелийн шугам холбогдсон бөгөөд өөрийн хүч хөрөнгөөр малчин өрхийн харилцаа холбоог сайжруулахын тулд 24 м өндөртэй антеныг сумын орчинд суурилуулан сумын төвөөс 40-50 км радиуст холбоо барих боломж бүрдүүлсэн бөгөөд үүний үр дүнд малчин өрхийн мобикомын хэрэглэгч 582, Скайтелийн хэрэглэгч 60, жи-мобилийн хэрэглэгч 24 ба “Төрийн сан”, ХААН, “монгол шуудан” банкнууд онлайн сүлжээнд холбогдон виза картны үйлчилгээ нэвтэрч, малчид 5 сувгийн телевиз үзэж байна.
Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд 2007 онд 170.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “спорт цогцолбор”-ын барилга ашиглалтад орж, Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгөөр 105.0 сая төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн барилга барьж байгаа бөгөөд соёлын төвийн барилгын гадна талын засвар ажил улсын төсвийн 15.0 сая төгрөгийн хөрөнгөөр засварлаж, Наранцацралт сангийн хандив 6.1 сая төгрөгөөр ЗДТГ-ын барилгын өргөтгөлийн гал командын машины граж, складын барилга , халаалтын зуухны өрөө зэрэг өргөтгөлийн ажлыг ажилчдын хүчээр хийж гүйцэтгэсэн байна.
Сумын уугуул иргэдийн дотроос Хөдөлмөрийн баатар 5, Төрийн соёрхолт 1, гавьяат цолмон 13, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 4, эрдэмтэн докторууд 19, улсын аварга малчид болон улсын сайн малчид 20 шахам, цэргийн дээд цолтонгууд 30 гаруй, Монгол улсын “Алдарт уяач” 1, улсын цолтой бөх 3 төрөн гарсан явдал нь Эрдэнэдалай хан бид бүхний бахархал.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сум


Цагаандэлгэр сум Монголын Дорнод талын их мужийн ухаа гүзээт талын дэд мужид оршино.
Хойд, зүүн хойт талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, зүүн урд талаараа Говь-Сүмбэр, баруун урд талаараа Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн сумдтай хиллэн аймгийнхаа зүүн хойд талд байрладаг.
Сумын төв Хараат нь Улаанбаатар хотоос 200 км, Чойр хотоос 63 км аймгийн төвөөсөө 148 км зайтай оршдог.
Тус сум нь 340.4 мян.га дэвсгэр нутгийг эзэлнэ. Байгалийн баялагаас ихээхэн тархсан нь хужир, шүү байх ба Шар шороотын шороон будгийн орд, Цагаан эргийн пералитын орд, шохойн чулуун төрөл бүрийн барилгын материал нарийн шавар янз бүрийн болор, цахиур, боржин, нүүрс ,төмрийн хүдэр элбэгтэй.
Үнэг, хярс, тарвага, мануул, дорго зэрэг ан амьтадтай. Харин сүүлийн жилүүдэд хар сүүлт,ц агаан зээр орж ирэн нутагших төлөвтэй байгаа.
Тогоруу, галуу, ангир, элээ, болжмор, бор шувуу, ятуу, ногтруу, хэрээ, харцага зэрэг жигүүртэн шувууд нүүдлээр байнга оршин амьдардаг.
1994 онд өндөр хүчдэлийн шугамд холбогдсон.
Засаг захиргааны нэгж 4 багтай. Тус сум нь 9 жилийн дунд сургууль, Хүн эмнэлгийн салбар, Мал эмнэлэг, соёлын төв, ХААН банк, шуудан холбоо болон 5 ААН ажил үйлчилгээ эрхлэн явуулж байна.
Тус сум нь 2008 оны байдлаар 1261 хүн амтай, 64252 мян.толгой малтай. Үүнд:
Тэмээ 453
Адуу 2951
Үхэр 968
Хонь 28900
Ямаа 30980 тоологдсон.
10 гаруй “Мянгат малчин”-тай
2007 онд “Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Д.Буджав захиралтай “Хайрхан хонгор” ХХК нь Баянтал, Говь-Сүмбэр, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр гэсэн маршрутын дагуу авто засварын төвийг шинээр байгуулж 3.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7.5 метр хэмжээтэй засварын барилга байгууламж байгуулан,мужааны цех авто сэлбэгийн дэлгүүр нээн ажиллуулж ард иргэдэд үйлчилж байгаа нь ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ болоод байна.
1995 оноо эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Б.Пүрэвдорж захиралтай “Дулаан билэг” хоршоо нь эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн 10 хүнийг ажлын байртай болгож үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэн зэргэлдээ сумд боон Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулан ажиллаж байна.
Тус суманд өрхийн үйлдвэрлэл явуулдаг иргэд нилээд бий болж ард иргэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэн үр дүнтэй ажиллаж ажлын байрын тоо нэмэгдэж байна.
Жи-мобайл 6-р сард, Мобиком-ийн сүлжээнд 9-р сард холбогдсоноор мэдээ мэдээллийг шуурхай хүртэх боломжтой болсон.
Бэлчээрийн менежмент, усны менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2007 онд нийт 5 худгийг засварлан бэлчээр хаших таримал ургамал тарих эхлэл тавигдсан. Мөн халуун усыг хэвийн ажиллагаатай болгож, шуудан холбооны барилгыг шинээр ашиглалтад орууллаа. 2008 онд ХААН банкны барилга, интернэт төвтэй болохоор зорилго тавин ажиллаж байна.

Дундговь аймгийн Хулд сум


Дундговь аймгийн Хулд сум 1923 онд байгуулагдсан 607.0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Сумын төв нь тус сумын нутаг Улаанжирэмд оршдог.

Нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Олдох, Уул, Бүлээн, Шувуутай 4 багтай. Хүн амын дийлэнх хэсэг нь Хөдөө аж ахуй дээр суурилсан мал аж ахуй эрхлэн амьдардаг.
Сумын нийт мал сүрэг 146170 мянга Үүнд: Тэмээ 2846, адуу 6508, үхэр 1241, хонь 66570, ямаа 69005 мянга нийт сүргийн 92.6 хувийг хонин болон ямаан сүрэг эзэлдэг. Суманд 4 ХХК, 9 хоршоо үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатараас сум хүртэл 343 км, аймгийн төвөөс 83 км, холбооны 48 хэрэглэгчтэй АТС-тэй, 2007 оноос телевизийн дахин дамжуулах сансрын станц тавигдаж 4 сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үздэг болсон.
Чойр-Даланзадгадын радио релений шугам, УБ-Мандалговь-Даланзадгад-Чойрын төв замууд, холбооны ган шугам дайран өнгөрдөг дэд бүтцийн давуу талуудтай.
2000 онд Төвийн эрчим хүчний системд 2006 онд Мобикомын 2007 онд Жи-Мобайлын үүрэн телефон холбооны сүлжээнд холбогдсон. Үүрэн телефоны хэрэглэгч 800 гаруй хүн байна.
Тус сумын нутаг Хулд, Тээг, Хэцүү тээг, Хөөт Баян ширээ, Барчин , Баянхошуу, Сэрвэн, Зос Могойт, Хүрэн уул, Нураач Цагаан уушиг, Шарангад, Шувуутай, Цахир зээг, Хайчин Дуулгантын хэц, Даага, Далан зэрэг уул нуруудтай. Үл олдохын хөндий, Гурван төгрөг, Хүйс, Төгрөгийн зэрэг говиудтай, мөн дотор эрхтний эмчилгээнд хэрэглэдэг Тугалын Бүлээний рашаантай. Хөөт булаг, лусын булаг, Дал Толийн булаг зэрэг задгай урсгал устай. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой Тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар сумын нутаг болон зааг нутгууд дээр оршдог.
Аргаль, янгир, чоно, үнэг, хярс, мануул, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, ногтруу, ангир,тогоруу, хулан жороо, талын бүргэд, тас, идлэг шонхор зэрэг жигүүртэн, алагдаахай, оготно, хүрэн, бозлог зэрэг мэрэгчид амьдардаг.
Алтан харгана, Заг, хайлаас, хээрийн бут, үхэр бут, зэрэг модлог ургамал, хөмүүл таана, ерхөг согоовор, монгол, хялгана, борог, цахилдаг, хазаар, улаан бор бударгана зэрэг ургамал, Юмдүүжин , зээргэнэ зээрийн ундаа, хонин болон морин шарилж, цулбуур цахилдаг, цулхир, царван, цагаан мөөг зэрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамал ургадаг.
Байгалийн цэвэр шороон будаг, шохойн чулуу, усан болон утаат болор, гартаам зэрэг ховор эрдэнийн чулуу, алт, Төмөрийн хүдэр, хүрэн болон чулуун нүүрс, шатдаг занар, жонш, уран зэрэг тогтоогдсон баялагуудтай.
Өөрийн аймгийн Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт овоо сумдтай хил залган оршдог.
Хүн ам ын нийгмийн зарим үзүүлэлт
Бүтэн өнчин 2, хагас өнчин 28, өрх толгойлсон 20 тахир дутуу 69, 8-аас дээш ам бүлтэй өрх 13, ажиллагчид 1108, ажилгүйчүүд 24 ажил эрхэлдэггүй 70 гаруй хүн байна.
Соёлын ахуйн зарим үзүүлэлт
Сумын ЕБСургуульд суралцагч 300 гаруй, сургууль завсардалтгүй, 360 хүүхдийн хичээл байр, 30 шахам хүүхэд амьдардаг дотуур байртай. 1979 онд Улсын тэргүүний сургууль болсон.
Цэцэрлэг 1990 онд улсын тэргүүний цэцэрлэг болсон.
Хүний эмнэлэг 15 ортой, их эмч , 3 бага эмч, 4 сувилагч, 3 асрагч, тогооч, нярав ажилладаг. 1987 онд улсын өндөр соёлжилттой хүний эмнэлэг болсон.
Соёлын төв эрхлэгч, номын санч, хөгжмийн багш гэсэн 3 орон тоотой ажилладаг.
Засаг даргын тамгын газар бүтэц орон тоогоор 20 шахам төрийн мэргэшсэн албан хаагч нар ажилладаг.

Дундговь аймгийн Сайнцагаан сум


Дундговь аймгийн Сайнцагаан сум нь 1924 оны 5-р сарын 3-нд Дайчин Бэйсийн Тогосын Намсрай зангитай Баруун сумын нутагт 150 өрх, 500 орчим хүн ам, 15 мянган малтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй.

1999 онд тус аймгийн төв Мандалговь сумтай нэгтгэж одоогийн Сайнцагаан сум бий болсон. 340.6 мянган км-кв нутагтай. Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Өлзийт, Луус сумтай залгаа оршдог.
13365 хүн амтай, нийт хүн амын 55.2, нь эмэгтэй, 33.2,% нь 16-аас доош насны залуучууд эзэлдэг. Засаг захиргааны үндсэн нэгж 9 багтай үүнээс 4 нь хөдөөгийн баг, 213886 толгой малтай. Нийт малын тоогоор аймагтаа 2-рт ордог сум юм.
Сумын хэмжээнд төсвийн 42 байгууллага, 145 аж ахуйн нэгжтэй, Сумын төвд нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг 3, Театр киноны хүрээлэн, музей, номын сантай ба 53 мянган номын фондтой, жилд дунджаар 11 мянга гаруй иргэдэд 40 шахам мянган ном, хэвлэл олгон үйлчилдэг.
Улаанбаатар хотоос 270 км зайд оршдог ба Сайнцагаан сумын бүтэцэд айм аймгийн төв Мандалговь хот харьяалагддаг учир нийгэм улс төр, соёл боловсрол, нийтийн ахуй, худалдаа үйлчилгээний томоохон төв, ХАА-н цогцолбор болон хөгжиж байгаа.
Хаалганы хад, Хөрхийн хад, Алтатын цохио, мөхийн хар хад гэхчилэн хад цохиотой. Хан суман, Тогоо, Бүрэн, Баян, Борогчин гэх зэрэг цэрдийн галвын сөнөсөн галт уултай. Хаалга, Зараа, Хөрхийн хад цохио, Хонгор бэрх, Мөх, Ганжуур, Үйзэнгийн хэц, Бор өндөр гэх мэт өндөрлөгүүдтэй. Суман тогоо, Тэвш, Ихэр, Мандалын говь хөндийтэй, Наран, Даргиат, Их булаг, Хүйтэн булаг, хар нуурын зэрэг булаг даацтай. Нүүрс, өнгөт, төмөрлөг, төмрийн хүдэр гэх мэт байгалийн баялагтай. Говь хээрийн ургамалтай Говь цагаалж, таана, хүмэл, зэрэг төрөл бүрийн ургамалтай. Аргаль, янгир, үнэг, хярс, тарвага, өмхий хүрэн, мануул зэрэг ан амьтантай.
Орон нутгийн хотын амьдралыг, 893 гаруй малчин өрхийн МАА-н үйлдвэрлэлтэй зөв хослон удирдаж зохион байгуулах нь нутгийн захиргааны үйл ажиллагаа, өвөрмөц байдлын нэг онцлог юм. Мандалговь хотын төвд талх, нарийн боов, архи ундааны “Мандалговь-хүнс”” Говийн тэнгэр” гэсэн 2 томоохон үйлдвэр ажилладаг. Сумын төвөөс 28 км зайд хүрэн нүүрсний Тэвшийн говийн уурхай ажиллаж сумын хэрэгцээг бүрэн хангаж улмаар хөрш зэргэлдээ аймаг суманд үйлчилдэг. Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний гол төв.
Сумын бахархал: Сайнцагаан сум нь сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгийн 27 бүлэгт 921 хүүхэд, Ерөнхий боловсролын 5 сургуулийн 142 бүлэгт 4364 хүүхэд суралцаж боловсрол олгож байгаа нь ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх, аймаг, орон нутгийнхаа ирээдүйгээ бэлтгэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Багшлах бүрэлдэхүүнд монгол улсын гавьяат багш 2, ардын боловсролын тэргүүний ажилтан 38, хүн ажилладаг нь сурган хүмүүжүүлэх ухааны ур чадвартай шилдэг хүмүүс ажилладгийг илтгэж байна. Манай суманд дэд боловсролтой 874 иргэн байдаг.
Мана иргэд хөдөлмөрчдийн дундаас улсын сайн малчин Б.Сугар, Ш.Нармандах, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Б.Даринчулуун, С.Цээдорж, гавьяат багш А.Доржсүрэн, Н.Өлзий, З.Цэвээнравдан, гавьяат уурхайчин Н.Бадрах, гавьяат мал зүйч Л.Батсүх нарын зэрэг олон түмний бахархал болсон 100 гаруй алдартан гавьяатан төрж гарсан.

Дундговь аймгийн Өндөршил сум


Өндөршил сум 1941 онд байгуулагсдан. 484.4 мянган га нутаг дэвсгэртэй. 466 өрхийн 1640 хүн амтай, 65003 толгой малтай.

Дундговь аймгаас 186 км, Улаанбаатар хотоос 420 км алслагдсан.
Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан сум, өөрийн аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, өлзийт сумдтай хил залгаа оршдог.
Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, 8 ортой Хүн эмнэлэг, 320 хүүхэдтэй 9 жилийн сургууль, 110 хүүхэдтэй хүүхэд хөгжүүлэх төв, соёлын төв, Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг Бөхттаван-эрдэнэ ХХК, эргэлтийн эмийн сан, Холбоо, шуудан алба, ХААН болон Монгол шуудан банкны салбар, “Шилийн зоо” ХЗХ, “Мөнхдулаахан” НХХ, “ДӨ-Би-2” эд хэрэглэгчдийн хоршоо, 14 дэлгүүр, Говийн дэвшил ХХК, 3 цайны газар төрийн болон төрийн бус бусад үйлчилгээг үзүүлж байна.
Монгол улсын аварга малчнаар 14, Алтан гадас одонгоор 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1, салбаруудын тэргүүний ажилтнаар 6 хүн шагнагдан ажлын амжилтаа үнэлүүлсэн.
Өндөршил сум нь нийгэм,эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулан ажилладаг.
Авто болон дугуй засвар, гутал засвар,оёдол, нарийн боов, модон эдлэл, блокны 2 цех ажиллаж 25 хүн ажлын байртай боллоо.
Сүүлийн 3 жилд сумны төвд шинээр гэр хороолол нэмэгдэж 14 амины орон сууц, 4 дэлгүүр, халуун ус, холбоо, банк, ШТС, Эмийн эргэлтийн сангийн арилга шинээр баригдан ашиглагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
-Албан байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч ард түмэндээ чанартай үйлчилгээг үзүүлж, үүнийхээ үр дүнд аймагт ажлаараа эхний байруудыг эзэлж байна.
-Албан байгууллага бүр өөрийн гэсэн арга барилтай болж, туршлага хуримтлуулан ажилласнаар соёлын төв 2006 онд улсад 5, аймагт 1-р байр, хүн эмнэлэг, хүүхэд хөгжүүлэх төв, Дунд сургууль системийнхээ байгууллагад 5-р байранд тус тус шалгаран 2007 онд Хүүхэд хөгжүүлэх төвийн багш нарын бүтээлээр аймагт үзэсгэлэн гаргалаа.
Сумын ЗДТГ нь санал, өргөдөл, гомдол хүлээн авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь ажлын арга туршлага болон аймгийн ЗДТГ-аас гаргадаг Мэдээлэл сэтгүүлээр сурталчилагдлаа.
Тус сум нь 2007 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоноор 78 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдсан.
Бэлчээрийн менежмент, бэлчээрийн усны менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн 3 жилд 10 усыг засварлаж, 6 усыг шинээр гарган 4 га газрын бэлчээрийг хашиж бэлчээрийн таримал ургамал тарих эхлэл тавигдаж байна.

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com