Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Луус сум


Дундговь аймгийн Луус сум 1924 онд байгуулагдсан, нийт хүн ам 2084, 544 өрхөөс хөдөө 382, сумын төвд 155 өрх амьдарч байна.

Сум 2008 оны эцсийн байдлаар 121799 толгой мал тоологдсоны дотор: Тэмээ 268, адуу 6814, үхэр 2261, хонь 56882, Ямаа 55574 байна. Сумын хэмжээнд малын хашаа 238, энгийн уурхайн худаг 143, инженерийн хийцтэй 27 худаас сумын төвийн ундны усанд гүн өрмийн 2 худаг ажиллаж байна.
Тус сум нүүрс, шатдаг хий, занар, төмрийн хүдэр, алт төрөл бүрийн шохойн будаг зэрэг байгалийн нөөцтэй, хайгуулын лиценз эзэмшигч ААН 3, ашиглалт явуулж буй нэгж ондоогоор айхгүй. Засаг захиргааны анхан шатны нэгж 2 багтай. Наран баг сумын төвд, Суварга баг хөдөөд байршилтай.
Багийн засаг дарга нар албаны мотоциклтой, үүрэн телефон болон нэг багт багийн холбоо суурилагдсан. Сум аймгийн төвөөс 55 км, Улаанбаатар хотоос 320 км-т оршдог, өндөр хүчдэлд холбогдсон.
Суманд үүрэн телефоны Мобиком, Жиг-Мугалиг 2 сүлжээ орсон нийт 350 гаруй гар утас ашиглагдаж байна. Малчин өрхийн 95.6 хувь буюу 320 гаруй өрх нарны зайн эх үүсгүүрээр хангагдсан. Сумын хэмжээнд автомашин 120, мотоцикл 200, өөрөө явагч механизм 8 ашиглагдаж байна.
Сумын ЗДТГ нийт 7 ажилтан үйлчилгээний 4 бүгд 11 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тамгын газрын ажилтан нар 100 хувь компьютертай, дотоод сүлжээнд холбогдсон. Төрийн сан Онлайн нэгдсэн сүлжээнд холбогдсон. Тамгын газар өөртөө туслах аж ахуйн 44 малтай 2003 оны УАЗ-469 машинтай, 4 ортой Өргөө зочид буудал, 20 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай цайны газартай, Мэдээлэл сурталчилгааны төв, Чийрэгжүүлэлтийн танхимтай, 1 ээлжид 5 хүнд үйлчлэх хүчин чадалтай халуун устай, орон нутагтаа телевизийн нэвтрүүлэг явуулах сувгийн антен, видео камер, приставкатай, сард 2 удаа телевизийн мэдээлэл хүргэж байна.
Сумын төв ойн зурваст 1220 ш мод ургаж байгаа гудамжиндаа 13 ш гэрэлтүүлэгтэй 3 га газар ногооны нэгдсэн талбайтай цахилгаан дамжуулах шугам татсан.
Холбооны салбар 2 орон тоотой тоон системд шилжсэн сумын төв 108 телевиз, 35 телефон ашиглагдаж Шуудангийн салбар үйл ажиллагаагаа явуулж аймгаас суманд 7 хоногт 1 удаа, Улаанбаатар хотоос 2 удаа шуудан явж хөдөлмөрчдөд үйлчилдэг.
9 жилийн сургууль 243 сурагчидтай мэргэжлийн 16 багш, үйлчилгээний 15 хүн ажиллаж дотуур байранд 50 хүүхэд амьдарч тэдний ая тухтай суух нөхцөл бүрдсэн. Үйлдвэр сургалтын танхим, Компьютерийн танхим, Номын сан, Багш хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн төвтэй, спорт заал, Олимп сурталчилгааны танхимтай өөрийн нөөц бололцоог ашиглаж интернетэд холбосон. Дотуур байрны гал тогоог цахилгаан хэрэгсэлээр хангасан цахилгаан хөгжим аппаратуртай, хичээлийн төв байр, дотуур байрыг бага оврын 2 зуухаар халаадаг өөртөө туслах аж ахуйтай мал гахай үржүүлдэг.
80 хүүхдийн цэцэрлэгт 75 хүүхэд хүмүүжиж 2007 онд шинэ барилгад орсон анги бүлэг бүр хичээлийн, унтлагын тусгай танхимтай цэцэрлэгт соёлын танхим байгуулсан, гал тогоог иж бүрэн цахилгаан хэрэглэлээр хангаж, компьютер, Ямаха хөгжим, телевиз зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан “Аймгийн тэргүүний хамт олон”
Цэцэрлэгт 6 багш, 5 үйлчилгээний нийт 13 хүн ажиллаж байна.
Сумын Хүн энэлэг 10 ортой их эмч 1, бага эмч 3, сувилагч 4, лаборант 1, үйлчилгээний 8 нийт 17 хүн ажиллаж байна. 2004 оноос ашиглагдаж эхэлсэн дуудлагын УАЗ-469 машинтай 2 багийн бага эмч албаны мотоцикл вакцины 1 нийт 3 мотоцикл ашиглагдаж байна. Төрөхийн өмнөх байр 3 ортой, лаборатори, Хүүхдийн үзлэг сурталчилгааны, өвчтөний алжаал тайлах өрөөтэй, Чийрэгжүүлэлтийн танхимтай. Компьютертай ариутгал болон хүчилтөрөгчийн аппарат ашиглагдаж байна.
Соёлын төв 4 орон тоотой одоогоор мэргэжлийн хүнгүй учир Бүжгийн багш ажиллуулаагүй, 200 хүний суудалтай хурлын болон концертын заал, бүжгийн заал, номын сан, уншлагын танхим, номын фонд 20 гаруй мянган номтой, хөгжим бүжгийн танхим зэрэг өрөө бүхий 2 давхар барилгатай. Үндэсний хөгжим 12 ш, цахилгаан хөгжим 1 ш, том жижиг 2 аппарат ур, телевиз, приставка, CD тоглуулагч, Ямаха мотор, суурин кино аппарат 2, компьютер 2, принтер 1 ш зэрэг техник хэрэгслээр бүрэн хангагдсан, цахилгаан уурын халаагуур ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг.
Суманд ХААН банк, Шуудан банкны 2 салбар ажилладаг ХААН банк өөрийн барилгатай, шуудан банк түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн сан 5.3 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тусгай байртай, аж ахуйн дотоод тооцоонд ажиллан эмээр хангаж Төрийн мэдлийн 4 айлын 7 сууцтай.
Хүнсний барааны 6 дэлгүүртэй, хоолны газар 3 ажил үйлчилгээ явуулж ШТС-ын 2 цэг ажиллаж байна. Суманд эсгий, гутал гутал засвар, Гэр ахуйн модон эдлэл, Бургасан хана, Оёдол, Үсчин, Зурагчин зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний хувийн хэвшлийн цех салбарууд ажиллаж жилдээ 20 гаруй нэр төрлийн 14-16 сая төгрөгийн үйлдвэрлэл борлуулалтын ажил гүйцэтгэж байна.
Сум 2004 онд “Аймгийн Түшиц загвар сум “ болж батламжаа гардаж авсан.
Сүүлийн 6 жилд аймагтаа 1 байрт 2 удаа, 2-р байрт 2 удаа, 3-р байрт 2 удаа тус тус шалгарсан 2006 онд Засаг даргын тамгын газар “Тэргүүний хамт олон” өргөмжлөл цом хүртсэн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com