Монгол улсын 20 дахь ерөнхий сайд Ж.Наранцацралт
Жанлавын
Наранцацралт (1957 - 2007 оны 11 сарын 12) нь Монголын улс төрч, Монгол
Улсын 20 дахь ерөнхий сайд байв. Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод
мэндэлсэн. 1976 онд Беларусийн Улсын их сургууль, 1981 онд Москва хотын
Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургууль
төгссөн.
Ж.Наранцацралт
1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер,
ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын
хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд
Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт,
төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд
ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх
хөрөнгийн бүртгэлийн албанд дарга, 1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий
сайд, 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын
гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
2004-2006
онд Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв. 2006 оны 1 сараас
Барилга хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байлаа. Тэрээр 2006
онд Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулалцаж 2007 оноос даргаар нь
ажиллаж байжээ. Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр
судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй. Газар зүйн
ухааны доктор. Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор, Москвагийн
Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор.
Холбоотой мэдээлэл:
Эх сурвалж: http://mongol.undesten.mn
0 Сэтгэгдэл:
Post a Comment