Thursday, November 15, 2012

Дундговийн брэнд морин хуур



Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг-дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Энэ аймгийн нэг бренд нь морин хуур. Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн морины нь жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой  сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.
Аймгийн музей иргэдийн гар дээр байгаа гоёмсог урласан морин хуурын үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энд эрт, эдүгээгийн гуч гаруй морин хуур тавигдсаны дотор Монгол улсын гавьяат жүжигчин Н.Дагийранзын өөрийн урласан ширэн цартай хуур, Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт уртын дуучин Г.Дадьсүрэнгийн урласан тэмээн толгойтой шанаган хуур, МСҮТ-ийн хан хуур олны сонирхлыг татаж байна.
Дундговь аймаг  жил бүр “Аймгийн алдарт морин хуурч” цолыг шилдэг авьяастнуудад олгодог бөгөөд энэ хүндтэй цолыг Монгол улсын гавьяат жүжигчин Н.Дагийранз, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн, аймгийн Хан хуурч Г.Цэрэндорж, ардын авьяастан Ё.Нэргүй, А.Доржпалам нарын арав гаруй хүн хүртэж аймгийн сүлд дүрсэлсэн том медалион, дипломын эзэн болжээ.

 С.ПҮРЭВСҮРЭН
 Эх сурвалж:http://news.niigem.mn/

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com