Адилбишийн Нэргүй 1956 онд Дундговь аймгийн Өлзийт
сумын Буянт-Овоо хэмээх газар Адилбишийн наймдугаар охин нь болон мэндэлсэн.
Манай аав ээж хоёр хоёулаа сайхан
дуулдаг, дуучин удамтай хїмїїс байлаа.
Анх 7 настайдаа ааваараа уртын дуу
заалгаж байсан бєгєєд бага насандаа хурдны морь унаж Зий татдаг байсан нь уртын
дуу дуулж сурахад их дєхєм болсон.
1973 онд найман жилийн дунд
сургуулийг тєгсєж илгээлтээр малчин болсон ондоо “Бүх ард түмний урлагийн
үзлэг”-т оролцон Говийн бїсээс улсад шалгарч уртын дуугаараа Алтан медаль
хїртэж байсан.
1974 онд уртын дууны 6 сарын курст
суралцан төгсөөд 1975 оны 3 сард Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга (Үндэсний Дуу
Бүжгийн Эрдмийн Чуулга)-д дуучнаар орсноор Их урлагт орох зам маань нээгдэж
байсан юм.
Тєрийн шагналт, Ардын
жїжигчин, Хєдєлмєрийн баатар, 20-р зууны Манлай уртын дуучин
Н.Норовбанзад багшаараа уртын дуу дуулах арга барилыг заалгаж, 20 гаруй жил
хамтран дуулсан бєгєєд єдгєє урлагт 37 дахь жилдээ дуулж байна.
Одоо уртын дуу дуулахаас гадна СУИС-д уртын дууны багшаар ажиллаж байна.
Тєгссєн сургууль:
1973 онд Өлзийт сумын 8 жилийн дунд сургууль
1977 онд 10-р ангиа эчнээгээр тєгссєн
2007 онд СУИС-ийн дуулаачийн бакалавр
2009 онд СУИС-ийг Магистрийн зэрэгтэй тєгссєн.
Оролцсон уралдаан тэмцээн:
1976 онд Уртын дуу дуулаачдын уралдааны “Тэргїїн
байр”
1988 онд Ардын богино дууны уралдааны “2-р байр”
1990 онд Уртын дуу дуулаачдын улсын уралдааны
Тэргїїн байр
1991 онд Тєрийн шагналт, Ардын жїжигчин,
Хєдєлмєрийн баатар, 20-р зууны Манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит
уралдаанд Айзам уртын дуугаар 2-р байр, Бэсрэг дууны тєрлєєр 2-р байр
1993 онд Морин хуур наадмын тусгай шагна
Уран бїтээл:
1991 онд “Цэцэгт хорвоогийн уянга” бие даасан уран
бїтээл
1984 онд Сїнжидмаа дуулалт жїжгийн Сїнжидмаагийн
дїрд тоглосон
1990 онд Тоорой банди дуулалт жїжгийн гол дїр
1994-1995 онд “Монгол тїмний дуу-1,2” уран бїтээлд
уртын дуугаар оролцсон.
1996 онд “Уртын дуу” нэртэй CD гаргасан.
2006 онд “Эрхэм төр” нэртэй CD гаргасан.
2001 онд “Өлгий нэгт Өлзийт гурван гавъяат” уран
бүтээлийн тоглолт
“Дуун цацал”, “Үлэмжийн чанар” зэрэг ҮДБЭЧуулгын
ээлжит шинэ уран бүтээлүүдэд оролцсоор ирсэн.
Герман, Орос, Болгар, Унгар, Чех, Польш, Итали,
Франц, Америк, Югослав, Швейцарь, Япон, Солонгос, Хятад, Тайвань,Хонг Конг,
Вьетнам, Камбож, Лаос зэрэг 20-оод орноор аялан тоглож Монгол ардын
урлагаа сурталчилсан.
Гавьяа шагнал:
1980 онд Тэргүүний залуу алтан медаль
1984 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
1993 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин
2006 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
2009 онд Ардын Жїжигчин цолоор тус тус
шагнагдаж байсан.
Өөрийн болон гадаадын тайзнаа дуулсан дуунууд
Монгол ардын
уртыан дуу:
·
Уяхан замбуу тивийн наран
·
Эртний сайхан
·
Дуртмал сайхан
·
Хэрлэнгийн баръяа
·
Алтан Богдын шил
·
Сэрүүн сайхан хангай
·
Жаргалтайн дэлгэр
·
Энх мэндийн баяр
·
Жаахан шарга
·
Бор тойрмын бялзуухай
·
Бор борын бялзуухай
·
Эрхэм төр
·
Саруул талбай
·
Дөмөн
·
Зээргэнтийн шил
· Ар
хөвчийн унага
·
Жороо баахан улаан
·
Тоорой банди
·
Урьхан хонгор салхи
·
Шар талын цэцэг
·
Оломгүй далай
·
Гөрөөс ээж
·
Нарийн сайхан хээр
·
Хүрэн толгойн сүүдэр
·
Хоёр бор
Монгол
ардын богино дуу:
·
Аргагүй амраг
·
Дөрвөн уул
·
Цэнхэрлэн харагдах уул
·
Найман мөнгөн сүйх
·
Сүнжидмаа
·
Үхэрчин хүү
·
Талын таван толгой
·
Баян Монгол
·
Соёл Эрдэнэ
·
Алсын газрын зэрэглээ
·
Гарын арван хуруу
·
Шансад Лам
·
Алиа цагаан даръяа
·
Үлэмжийн чанар
·
Алтан товруутай зодог
·
Ванчин бичээч
·
Жонхуу муутуу
·
Ширээ нуур
·
Үзэсгэлэн гоо
·
Дамбийжаа
Гадаад дуу:
·
Япон ардын дуу “Исашива”
·
Япон ардын дуу “Намбуу нутгийн үхэрчний дуу”
·
Япон зохиолын дуу “Хана”
·
Япон зохиолын дуу “Саёонара”
·
Япон зохиолын дуу “Хойд нутгийн хавар”
·
Солонгос ардын дуу “Ариран”
·
Солонгос ардын дуу “Туражи”
Зохиолын дуу:
·
Алтантуулын хөгжим, Сандуйжавын шүлэг “Санахын жаргал”
·
Буян-Оршихын хөгжим, Сүхдоржийн шүлэг “Өхөөрдөж торниулсан үр минь”
·
Хунлуйзын хөгжим, шүлэг “Хүслийн хурай”
·
Алтантуулын хөгжим, Түдэвдоржийн шүлэг “Аавын сургааль”
·
Алтантуулын хөгжим, Алтангэрэлийн шүлэг “Сэтгэлийн ариусал”
·
Балжиннямын хөгжим, Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж дэлхий хоёр”
·
Мөрдоржийн хөгжим “Дөрвөн цагийн тал”
Эх сурвалж: http://www.mongolianensemble.com
0 Сэтгэгдэл:
Post a Comment