Thursday, November 15, 2012

Монгол Улсын гавьяат жүжигчин Цогт-Очирын Өлзий-Орших

МУГЖ Тойн овогт Цогт-Очирын Өлзий-Орших нь 1952 оны 5 сарын 7 нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Өвөр Зүлэгтий гэдэг газар Д.Цогт-Очирын удаах хүү болон мэндэлжээ. 1961 онд дунд сургуульд , 1969 онд АДБЧуулгын дуулаачийн дамжаанд суралцжээ. Дуулаачийн дамжааны захирал гавьяат дуучин Ж.Дорждагва байжээ 1969 оны 9 сарын 30нд МРТУХ-ын цахилгаан хөгжмийн чуулгын (Баянмонгол чуулга)  анхны тоглолтонд орж уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. 1972 онд цэргийн алба хааж, 1974 оны 3 сард Ардын армийн зэвсэгт хүчний жанжин штабын “Соёмбо” чуулгад дуучнаар оров. 1981 оны 1 сарын 10наас АДБУЧуулгад (өнөөгийн ҮДБЭЧ) гоцлол дуучнаар ажиллаж байна. 1970 онд Польшд, 1981 онд ЗХУ-д, 1989 онд Японд, 1990ь1991,1992,1993 онд БНХАУ-д, 2007 онд Энэтхэгт тоглолт хийжээ. Радиогийн алтан фондонд 300 орчим дуугаа бичүүлжээ. Үүнээс “Арав дахь хавраа үдье”, “Сургууль минь баяртай”, “Учран золгохын ерөөл”, “Үүлэн цэнхэр хангай”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Би чамд хайртай”, “Чандмань эрдэнэ”, “Гэгээн наранд ойрхон өслөө”, “Энх мэндийн жаргал”, “Хүсэх алсын гялбаа” зэрэг 70 орчим дуу нь олон түмний дунд “Хит” болж ард түмний  дуулагдсаар байна.
Эх сурвалж:http://mongol.undesten.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com