Sunday, July 23, 2017

Их номч Бандида Зава Дамдины мэлмий гийсний 150 жилийн ойнд зориулсан баяр наадмын хөтөлбөр


ИХ НОМЧ БАНДИДА ЗАВА ДАМДИНЫ МЭЛМИЙ ГИЙСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

7-р сарын 28-ны өдөр

07.00-09.00 Эрлийз дээд насны морьдын уралдаан
09.00-1100 Шагайн харваа /БТСГ-ын заланд/
10.00-12.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан
11.00-12.30 Шагайн харвааны нээлт
13.00-15.00 Эрлийз дааганы уралдаан
15.00-16.00 Эрлийз дээд, дунд, эрлийз дааганы уралдаанд түрүүлж айрагдсан
морьдыг цоллож шагнал гардуулах
16.00-19.00 Баярын хурал, хүндэтгэлийн концерт /ТХДЖТеатрт/

7-р сарын 29-ны өдөр

07.00-10.00 Азарганы уралдаан
10.00-11.00 Баяр наадмын нээлт
11.00-13.00 Хүчит бөхийн барилдааны 1-ийн даваа
11.00-14.00 Сурын харваа /Сурын талбайд/
11.00-14.00 Шагайн харваа /Шагайн харвааны талбайд/
11.00-13.00 Соёолон насны морьдын уралдаан
12.00-13.00 Сурын харвааны нээлт
13.00-14.00 Завсарлага
14.00-15.00 Хүчит бөхийн барилдааны 1-ийн давааны үргэлжлэл
14.00-16.00 Хүүхдийн барилдааны 1, 2-ын даваа
15.00-17.00 Шүдлэн насны морьдын уралдаан
15.00-15.30 Шагайн харвааны баг тамирчдад шагнал гардуулах
15.00-18.00 Хүчит бөхийн барилдааны 2-ын даваа
17.00-18.00 Азарга, Соёолон, Шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлж
айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах
20.00-21.30 Баяр наадмын концерт /ТХДЖТеатрт/

7-р сарын 30-ны өдөр

07.00-10.00 Их насны морьдын уралдаан
09.00-10.30 Хүчит бөхийн барилдааны 3-ын даваа
09.00-14.30 Сурын харваа
10.30-12.30 Хүчит бөхийн барилдааны 4, 5-ын даваа
10.30-12.30 Хүүхдийн барилдааны 3, 4-ын даваа
11.00-13.00 Хязаалан насны морьдын уралдаан
13.00-14.00 Завсарлага
14.00-16.40 Хүчит бөхийн барилдааны 6-ын даваа
15.00-17.00 Дааганы уралдаан
15.30-16.00 Хүүхдийн барилдааны 5-ын даваа
16.00-16.30 Сурын харвааны шагнал гардуулах
17.00-18.00 Их нас, Хязаалан, Дааганы уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг
цоллож шагнал гардуулах
18.00-18.30 Хүүхдийн барилдааны 6-ын даваа
18.30-19.00 Хүчит бөхийн барилдааны 7-ын даваа
19.00-19.30 Хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн
бөхчүүдэд шагнал гардуулах
19.30-20.00 Баяр наадмын хаалт
19.00-21.00 Д.Төрбатын зохиол С.Ариунбямбын найруулга “Хүүхэн засуулч”
хошин жүжиг /ТХДЖТеатрт/
22.00-00.00 Баяр наадмын шоу арга хэмжээ /Г.Чагдаржавын талбайд/


БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


Их номч чойрын хийдийн гэгээтэн Бандида Зава Дамдин


Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ.
           Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан.
     
     Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм. Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ.
       
1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. 

           Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг.Зава Дамдин гэгээтэний хойд дүр болох Лувсандаржаа гэгээтэн бий бөгөөд Одоо Дэлгэрийн Чойрын хийдийг 2005 оноос сэргээн босгосон билээ.

       Дэлгэрийн Чойрын хийдийн түүх нэн сонин гайхалтай бөгөөд Тэртээх 1918 онд тухайн үеийн гүн ухаантан, эрдэм төгөлдөр Зава Дамдин нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт Дэлгэрийн чойрын хийдийг нүүлгэн байгуулсан гэдэг. Уг хийдийн үйл ажиллагаанд баримтлах жаяг, дэгээс харахад /Анхлан Зава Дамдин түвд хэлээр туурвиж, улмаар хуучин монгол бичигт хөрвүүлэгдсэн/ тухайн үедээ нилээд утга төгөлдөр, цогц, Бурханы шашны винайн ёс, аливаа зан үйл, уламжлалд яв цав нийцүүлсэн байдаг нь Зава Дамдины эрдэм оюунтай шууд холбоотой гэж үздэг. Тэрбээр буддын гүн ухааны таван ботийг нарийн судалснаас гадна яруу найраг, зурхайн ухаан, дуун ухаан, анагаах ухааны өргөн мэдлэгтэй хүн байсан аж.
       Дэлгэрийн чойрын хийд ид цэцэглэн хөгжиж байх үе буюу 1930-аад оны эхээр тэнд 500-600 лам шавилан сууж, их бага арван ухаанд шамдаж байсан тухай судлаачдын дурдсан байгаагаас үзэхүл хүн ам цөөтэй байсан тэр үед Дайчинбээсийн хошууны эрдэм, соёлын цогцолбор төв байсныг гэрчилнэ.

Мөн Зава Дамдин хувраг нь их сэтгэгч төдийгүй Буддын философийн томоохон төлөөлөгч бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн аж. Зава гэдэг нь түүний цол хэргэм нь үндсэн гэсэн утгатай түвд гаралтай үг юм байна. 

1.Унасан газар угаасан ус
Заваа Дамдин Түшээт хан аймгийн үйзэн гүний хошууны (Дайчин бэй­сийн хошуу) Ахай сумын нутаг Дарцагтын Эмээ­лийн Цагаан хадны буу­цанд эцэг Шагдар, эх Сод­номпил нарын гэрт мэн­дэл­жээ. Одоогийн Дундговь айм­гийн Дэлгэрцогт сумын нутаг юм. Машид гар­сан хэмээгч XҮ жарны Гал туулай жилийн цагаан сарын шинийн гуравны өлзий учрал бүрдсэн сайн өдөр мэндэлсэн байна. Энэ нь нийтийн тоол­лын 1867 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр тохиожээ. Дайчин бэйсийн хошууны сүүлчийн ноён Мөнх-Очирын үед Зава Дамдин амьдарч байсан юм. Зава Дамдин төрсөн нутгийнхаа уул Дар­цаг­тын сан тахилгыг түвд хэлээр зохиож бичжээ. Зава Дамдины эцгийн ах лам Лув­санжинба нь Цахиуртын жа­сын хурлын гэсгүй байв. Зава Дамдины эх нь одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэр сумын гаралтай байна.

2.Шавийн эрдэм багшаас, Зулын гэрэл тосноос 
Дайчин бэйсийн хошууны Хорины хамба лам гэж ал­дарш­сан Лувсанбал­дансан­жаажав нь Зава Дамдиныг хүүхэд байхад сан тавьж угаасан бөгөөд түвд цагаан толгойн үсэг заасан анхных нь багш юм. Энэ Лувсанбал­дансанжаажав Түвдийн XII далай лам Пэрэнлэйжамцын үед Түвдийн Балдан брайбүн хийдэд очиж Буддын гүн ухаан судлаад Равжамба мяндаг хүртэж байв. Түвдийн Үйзангийн олон нандин газ­руудад эргэл мөргөл хийж Энэтхэгийн Доржданд хүрч бурхан багшийн гэгээрлийн хутаг олсон газар Жадамбыг айлдсан гэж шавь нар нь ярьцгааж байсан. Хожим нь Зава Дамдин гуай өөрийнхөө ачит багш Лувсанбалдансан­жаажавын намтар солдивыг зохиосон юм. 

3.Тойн хувраг болсон нь 
Зава Дамдин долоон на­сандаа өөрийн хошуу нутгийн Цахиуртын жаст сууж лам хувраг болжээ. Цахиуртын жасын гэсгүй ах лам Лувсан­жинбаар уншлага заалгуул­сны дээр ловон багш Лув­сан­балдансанжаажаар түвд хэл бичиг заалгуулж Их хү­рээ­ний уншлагын аймгийн номуудыг бүрэн цээжилсэн байна. Анх­лан шавилан сууж лам бол­сон хийд Цахиуртын жас нь Дайчин бэйсийн хо­шууны Эрдэнэ-Ахай сумын нутагт Халх-Өөлдийн дайн самууны үед өндөр гэгээний ар гэр, ахан дүүс, хүрээ хийд нь Бага газрын чулууны ор­чим нүүж суурьшиж байсан түүхтэй. Тэр үед өндөр гэ­гээний авай ээж Цахиуртын жасыг үндэс­лэн байгуулсан юм. Өндөр Гэгээний түүхтэй салшгүй холбоотой Авай ээжийн жас, Далай ээжийн жас Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Адаа­­цаг сум, Төв айм­гийн Баянбараат сумдын ну­тагт байна. Авай ээжийн жас буюу Цахиуртын жасын түвд нэр нь Дорждамба гэдэг байв. Зава Дамдин гуай анх лам болж хуралд хурсан газар гэж хо­жим хойноо Цахиуртын жас дээр олон дахин морилж бай­сан байна. 

4.Их хүрээнд ном үзсэн нь 
Өөрийн багш Лувсанбал­дан­сан­жаажавын зөвлөсний дагуу Их хүрээний гүн ухааны ном судалдаг гол сургуулийн нэг Гунгаачойлин дацанд ша­ви­лан суусан юм. Их хүрээ­ний Тойсамлингийн аймагт сууж Гунгаачойлин дацанд цанид чойрын гүн ухааны ном судалсан. Их хүрээний ху­вил­гааны аймгийн цорж Жиг­жидээр учир шалтгааны ухаа­ны үндэс болсон Дүйрааг заалгасан байна. Их хүрээнд байхдаа гавж Лувсандаш, гавж Балдандорж нараар учир шалтгааны ухаан, билиг барами­дийн гүн ухааныг хөтлүүлэн заалгажээ. Амдо нарын аймгийн Агваанринчин, Эрхэмийн аймгийн аграмба Минжүүрдорж, Боржигон Жамц, Жаддүвдандар аграм­ба нарын зэрэг их хүрээний алдартай номын мэргэдээр гүн ухааны номыг хөтлүүлэн заалгаж суралцсан байна. 1905 онд их хүрээний Гун­гаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж болсон байна. 1904 оны луу жил XIII Далай лам Түвдэнжамц их хүрээнд морилоход бараал­хаж номын абшиг хүртсэн юм. Гавж болсны дараа Их хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж сургаж байв. 

5.Ном зохиол туурвисан нь
Зава Дамдин гавж Төвд хэлээр 17 боть ном зохиосон юм. Түүний зохиолуудын дотор учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааны зохиолууд байна. Зава Дам­дин гуай “Хорчойнжун” хэ­мээх түүхийн зохиолоо бичи­хийн өмнө бэлтгэл болгож хураангуйлсан “Номын лавай мишээсний дуун эгшиг” хэ­мээх үндэс зохиолоо туур­вижээ. Энэхүү үндэс зохиол­доо тулгуурлан “Хорчойнжун” зохиолоо 1931 онд бичиж дуусгасан байна. Энэхүү “Хорчойнжун” номыг гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг юм. Түүний зохиолуудын нэг болох “Их нигүүлсэхүйн магтаал” гэдэг номыг XIҮ Далай лам үзэж, болгоон таалж сайшааж бай­жээ. 

6.Дэлгэрийн Чойрыг байгуулсан нь 
Дайчин бэйсийн хошууны гол хийд болох Их жасын чойрын дацангийн лам нар салж нүүн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Хө­шөөн тал, Сэнжит халтарын ууланд түр суурьшиж байсныг Зава Дамдин гавж 1918 онд Дэлгэрцогт уулын энгэрт газар сонгож нүүлгэн шинээр цогцлоон байгуулсан юм. Орон нутагтаа Дэлгэрийн чойр гэж алдаршсан Даш­чойжир­лон хийдийг ҮIII Богд Живзундамбад айлтгасан Чойеинодсэллин гэдэг нэр хайрлаж мөрдөж явах жаяг зохиож өгсөн байдаг. Зава Дамдин гавжийн төрөлх нутаг­таа үндэслэн байгуулсан Дэлгэрийн чойрын хийд 1937 он хүртэл 20 шахам жилийн дотор өргөжин тэлж буддын гүн ухаан судалдаг цанид чойрын дацан, тарнийн гүн ухааны онолыг судалдаг жүд дацан, зурхайн гүн ухааныг судалдаг зурхайн дацан зэрэг олон эрдэм ухааны чиглэлээр сургалт явуулдаг дацангууд бүхий томоохон хийд болт­лоо хөгжсөн байна.

7.Судар бичгийн хүрээлэнд ажилласан нь
Богд Хаант Монгол Улсын үед Монголын түүх бичиг зохиох эрдэмтдийн дунд Зава Дамдин гавж уригдан ирж ажиллаж байв. 1921 онд үндэс суурь нь тавигдсан Судар бичгийн хүрээлэнд Зава Дам­дин гавжийг урьжээ. 1924 онд Судар бичгийн хүрээлэнд сул гишүүнээр Зава Дамдиныг сонгож байсан байна. Тэр үеийн Судар бичгийн хүрээ­лэнг толгойлж байсан Он­ходын Жамъян гүн, Сэцэн ханы Бат-Очир бичээч, Сутай уулын Мишиг абугай нарын зэрэг олон эрдэмтэдтэй хамт ажиллаж байв. 1924 онд Бүгд Найрамдах улс байгуулж Үндсэн хууль батлах үед Зава Дамдин гавжийг урил­гаар оролцуулж байж. Монгол Улсын төрийн сүлд, далбааг хэлэлцэж батлахад Зава Дам­дин гавжийн саналыг үндэс­лэж төрийн туг, сүлдэнд Ал­тан соёмбо үсэг оруулсан юм гэдгийг надад Мянгадын гэвш Сандаг гуай хуучилж байсан. 

8.Гадаад, дотоодын эрдэмтэдтэй харилцаж байсан нь
Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар гуайтай Судар бичгийн хүрээлэнд байхдаа танилцаж А.Амар гуай хүндэтгэн биширч шавь орсон байдаг. А.Амар сайд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байхдаа өөрийнхөө жасааг Зава Дамдин зэрэг лам нараар уншуулдаг бай­сан тухай Даяанч багш дурс­даг байв. Оросын монголч эрдэмтэн Владимирцов эр­дэм шинжилгээ судалгааны ажлаар 1920-иод оны үед хүрээнд ирж Цэвээн­жамс­ранов зэрэг Судар бичгийн хүрээ­лэнгийн эрдэмтэдтэй уулзах үед Зава Дамдин гавжтай танилцсан байна. Оросын дорно дахин судлаач, гүн ухаан­тан Шербатскотой Зава Дамдин гавж судар ном со­лилц­дог өргөн харилцаатай байсан бөгөөд Шербатс­ко­тойн шавь Тубянский Судар бичгийн хүрээлэнд 1930-аад оны үед ажиллаж байхдаа Зава Дамдин гавжтай дотно харилцаа тогтоон “Север­вений Монголия” сэтгүүлд Зава Дамдины түүхийн зохио­луудын талаар судалгааны өгүүлэл хэвлүүлсэн юм. 1920-иод оны үед Түвдээс ирсэн Дарма Лочинлхаа­рам­ба­тай танилцаж ном эрдмийн харилцаатай байв. Буриадын Агваан лхаарам­батай ном эрдмийн нягт хол­боотой бай­сан бөгөөд Зава Дамдины түүхийн зохиол “Хор­чойнжун” номонд гарч байгаа зарим зүйлийг тод­руулж асуусан баримт бай­даг. Зава Дамдин гавж Да хүрээнд сууж байхдаа хүрээний гавж аг­рамба нарт дуун ухаан гэж алдаршсан эртний Энэтхэ­гийн санскрит хэлний зүй зааж байжээ. 

9.Таалал төгссөн нь 
Зава Дамдин гавжийн бие лагшин 1936 оны үеэс чи­лээрхсэн юм. Энэ үедээ Да хүрээнд байсан Дайфу хэ­мээх хятад эмнэлэгт биеэ үзүүлж сувилуулдаг байв. Нэг удаа Гандан хүрээнд Майдар эргэж байгааг дуулаад бараа бологч нартаа хэлж би энэ удаагийн Майдарт мөргөх ёстой юм шүү гэж. Их хүрээ­ний Майдар уламжлалаараа эргэж байх үед Зава Дамдин гавж тосон хадаг өргөн дөхөж ойртоход Хүрээ Майдар түр зогсож Зава Дамдин гуай Майдар бурханд мөргөж “Дон­ба лана” уншин адис авсны дараа Майдар эргэж явсныг түүний шавь нар дурсан ярьц­гаадаг. Мөн өөрийн дотны бараа бологч шавь нартаа ярихдаа Сүнгийн анги лам бид хоёр Майдарын оронд төрөх ерөөлийг их тавь­сан, би удахгүй явах цаг болсон гэж байв. Шадар бараа бологч нартаа гэрээслэн захисан нэг үг байдаг юм. Намайг өнгөрс­ний дараа миний цогцсыг миний байгуулсан хийд Дэл­гэ­рийн чойрын баруухантай байдаг Цамын-Ус гэдэг газар би залуу цагтаа тэнд дөрвөн хүнийг гэлэн болгосон юмсан, тэнд тавьж хайлна бизд ээ гэж айлджээ. Гэрээс ёсоор тэмээ тэргэнд шарилыг нь ачаад шавь нар нь авч явсан үед Дотоод яамнаас баривчла­хаар ирсэн байдаг. 

10.Зава Дамдины байгуулсан Дэл­гэрийн Чойр дахин сэргэсэн нь 
1990 оны эхээр хуучин Дэлгэрийн чойр дээр хэсэг лам хув­рагууд Чойрын суу­рин дээр хурлаа дахин сэр­гээн гарга­сан юм. Энэ өвгө­чүүлийн дотор уран Гэнпил, уран Мятав нар голлон хөө­цөлдөж хурлаа сэргээсэн байдаг. Зава Дамдин гавжийн өргөө гэр, ном судар, бусад зүйл­сийг Гэнпил уул хаданд нууж байснаа хуралдаа гаргаж тавьсан байна. 1990 оны эхээр хөдөө орон нутагт ху­рал ном дахин сэргэх үед хамгийн анх Дэлгэрийн чойрт Майдар эргэсэн юм. Одоо Зава Дамдин гуай зарлиг но­мыг сонсож явсан настай хоёр, гуравхан хүний нэг Дэлгэрцогт сумын иргэн, эдү­гээ 90 гаран насыг зооглож яваа Дагвадорж гуай юм.

11. Зава Дамдины зохиол бүтээлийн судалгаа 
Монголын түүхий сур­валж бичгүүдийн дотор нэ­лээд алдартай түүхийн ном “Хорчойнжун” судрыг 1940, 1950-иад оны үед түвдэч Ишсамбуу, гавж Цэвэгийн Дорж нар монгол хэлнээ ор­чуул­сан байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ака­демич Ш.Бира гуай Зава Дамдины “Хорчойнжун” суд­рыг шинжлэх ухааны үүднээс судалж 1960-аад оны эхээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. Энэ бол Монголын эр­дэмт­дийн дотроос Зава Дам­дины “Хорчойнжун” зохиолыг судалсан анхны тохиолдол. Орос хэлнээ Зава Дамдины “Алтан дэвтэр” хэмээх номыг 1960 оны эхээр хэвлүүлжээ. 1990-ээд оны эхээр сэтгүүлч До.Чулуунбаатар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дэлгэрийн чойрын суу­рин дээр очин Гэнпил гуай­гаас ярилцлага авч Монгол телевизээр нэвтрүүлж бай­сан. 1996 онд Дундговь айм­гийн Дэлгэрцогт сумын уугуул М.Бум-Аюуш, Л.Мөнх-Очир, Н.Даариймаа, Адаацаг сумын уугуул Х.Нямбуу, Дорнодын Матад сумын Г.Аким нарын хамт мөхөс миний бие “Зава Дамдин сан”-г байгуулж 1997 онд Дундговьд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглүүлж байв. Энэ ойд зориулж миний бие Зава Дам­дины намтрыг түвд хэлнээс орчуулж гаргасан. 

12.Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ой
Ой угтсан ажлын хүрээнд 1996 онд Зава Дамдины но­мын мөрөөр тойрон аяллыг “Зава Дамдин сан”-гаас зо­хион байгуулж Дундговиор явсан. 1997 оны 8 сарын эхээр Дундговь аймгийн төвд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. 

13.Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ой
Монголын гүн ухаантан нэрт түүхч Зава Дамдины түмэн өлзий гийсний 140 жи­лийн ойг 2007 онд тэмдэглэсэн. 


         Алтан дэвтэр /Зава Дамдин Лувсандаян/



Эх сурвалж: GoGo.mn, Budda.mn

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com