Monday, June 19, 2017

Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач Цэрэнжавын Доржпалам

Цэрэнжавын ДОРЖПАЛАМ /1923/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. УДТ-ын Ерөнхий зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1964-09-01. №153/.УХДТ, УДТ, “Монгол кино” үйлдвэр, УАДБЧ-д насны тэтгэвэрт гартлаа зураачаар ажилласан. С.Гончигсумлаагийн “Ганхуяг”, Ш.Цэрэнгийн “Будамшуу”, 
Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Хамзаагийн “Баян барлаг”, Д.Лувсаншаравын “Шивээ Хиагт” зэрэг олон жүжиг, дуурь, бүжгэн жүжиг, концертын тайз засал, хувцас чимэглэлийг бүтээжээ. “Өвгөн”, “Зураач Гүрдорж” гэх мэт хөрөг, “Д.Сүхбаатарын морин цэрэг” хэмээх уран зураг зэрэг олон бүтээл туурвижээ.



3 Сэтгэгдэл:

Unknown said...

энэ хүний төрсөн дүү миний өвөө с.шарав уб хотын 1р сургуулийн математикийн багш хүн байсан. Жил бүр одоо болтол нэрэмжит олимпиад нь болж, нэрэмжит сан нь байгуулагдсан

Bat-Orgil.B said...

Дүү нь Шарав гэдэг хүн байгаагүй

Unknown said...

дүүгүй ахтай байсан шүү.

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com