Monday, June 19, 2017

Урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын зураач Цэрэнжавын Доржпалам

Цэрэнжавын ДОРЖПАЛАМ /1923/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. УДТ-ын Ерөнхий зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1964-09-01. №153/.УХДТ, УДТ, “Монгол кино” үйлдвэр, УАДБЧ-д насны тэтгэвэрт гартлаа зураачаар ажилласан. С.Гончигсумлаагийн “Ганхуяг”, Ш.Цэрэнгийн “Будамшуу”, 
Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Хамзаагийн “Баян барлаг”, Д.Лувсаншаравын “Шивээ Хиагт” зэрэг олон жүжиг, дуурь, бүжгэн жүжиг, концертын тайз засал, хувцас чимэглэлийг бүтээжээ. “Өвгөн”, “Зураач Гүрдорж” гэх мэт хөрөг, “Д.Сүхбаатарын морин цэрэг” хэмээх уран зураг зэрэг олон бүтээл туурвижээ.



Урлагийн гавъяат зүтгэлтэн, кино зураглаач Ойдовын Уртнасан

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 1929 онд малчин ард Ойдовын гутгаар хүү болон төрж өсжээ.  1937онд сумынхаа бага сургуульд орж 1941онд төгсөөд  Маршал Чойбалсангийн нэрэмжит арван жилийн нэгдүгээр дунд сургуульд шилжин суралцаж 1947 онд 10-р ангиа төгсжээ. 
     Дарма ахыг нь Уран Сайхны Хүрээлэнгийн дарга байхад нь орлогчоор нь ажиллаж байсан хожмоо цэргийн сурвалжлагч болсон найз Дэчингунгаа нь  О.Уртнасан хүүгийн сонирхлыг гадарлаж Улсын Кино зургийн Хороонд оруулахаар зураглаач Д.Жигжидтэй уулзуулж өгсөн нь О.Уртнасанг алс хэтийн өлзийтэй замд нь оруулсан эхлэл болжээ. 10-р анги төгсөхдөө ЗХУ-д Усны дээд сургуульд суралцах хувиар авсан ч хэдийний танил болсон Д.Жигжид, Б.Дэмбэрэл, Э.Ювуухүү нарын залгамж халаа болохоор Д.Жигжид гуайн туслахаар ажиллажээ. 1952 онд Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд зураглаачийн мэргэжлээр суралцуулахад тэрээр 1957 онд онц сайн дүнтэй төгсөж, Монголкино үйлдвэрийн дээд мэргэжил эзэмшсэн хоёрдахь зураглаач болсон юм. Төгсөх ангийн оюутан О.Уртнасан 1956 оны Улсын баярын тухай “Наадам” гэдэг баримтат киногоор дипломын ажлаа хийсэн нь мэргэжлийн ур чадварын дээд үнэлгээ авсны дээр 1957 онд Москвад болсон Олон улсын оюутан залуучуудын киноны үзлэгт нэгдүгээр байр эзэлж хамгийн хүндтэй шагналыг гардан авсны гадна тэр бүтээл нь олон жилийн турш хойч үеийн оюутнуудын сургалтанд үлгэрлэн үзүүлэх шилдэг бүтээлийн жагсаалтанд орж чадсан юм.
         
О.Уртнасан бол манай бурхан үеийнхний төө зайгүй залгамж, хойч үеэ өлгийдөн авсан өнөд дурсагдах бууршгүй ачтан, түүхэнд мөнхрөх гавьяатан юм. 1959 онд ”Ардын элч”, 1961 онд “Алтан өргөө”, 1962 онд Хөхөө гэрлэх дөхлөө”, 1964 онд “Тус биш ус”, 1968 онд ”Өглөө”, 1971 онд ”Тэмцэл”, 1985 онд “Их замын тоос”, 1993 онд  Өв,  1993 онд “Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан. О.Уртнасан 1965 оноос байгаль, ан амьтны төрөлжсөн сэдэвтэй цуврал кинонуудыг хийж эхэлсэн нь нэн сонирхолтой бөгөөд манай баримтат кино урлагийн шинэтгэл болсон юм. О.Уртнасангийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1965 онд Алтан гадас одон,1971 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол,1985 онд Төрийн шагнал, хүндэт тэмдгийн хамт хүртээснээс гадна Ардын хувьсгалын 40.50.60 жилийн ойн хүндэт медалиар шагнасан.
       1974 онд Байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн, 1997 онд Гоо марал шагналтан болжээ. Зураглаач О.Уртнасан Москва хотноо болдог Олон  улсын  кино  наадмын шалгаруулах комиссын гишүүнээр хэдэн удаа уригдан ажиллаж Монгол кино үйлдвэрийн алдрыг дэлхийд хамт өргөсөн баримтат киноны түмэнд алдартай нэрт найруулагч, зураглаач билээ.

Төрийн шагналт, УГЗ, кино зураглаач - Ойдовын Уртнасан

О.Уртнасангын  зураглаач, найлуулагчаар  ажилласан баримтат киноны жагсаалт:

1. Ардын хувьсгалын – 30н жилийн ой – 1951 он
2. ДЗО-3-р фестиваль  – 1951 он
3. Солонгосын жүжигчидын тогтлолт – 1952 он
4. Анхаар №1 – 1956 он
5. Эрхэм хүндэт зочин Воршелов –
6. Парис – 1957 он
7. МАХН- 13-р их хурал – 1958 он
8. БНУУ-н ЗГ-н төлөөлөгчид Улаанбаатрт хүрэлцэн ирсэн – 1958 он
9. Монголд газар хөдлөв – 1958 он
10. Гадаадад зориулж товчлол хийсэн нь – 1958 он
11. Ардчилсан орон кино мэдээнээс -1958 он
12. Өөрөө өөринйхөө хулгайч – 1959 он
13. Сайн санааны айлчлал- 1958 он
14. Анд нөхдийндөө – 1960 он
15.  Цэнгэлийн дуу – 1962 он
16. Найрамдлын хэлэлцээр – 1963 он
17. Александрын Ансамблын концерт – 1965 он
18. Майлын хаан – 1965 он
19. Говьд – 1967 он
20. Хангайд – 1967 он
21.Ан – 1967 он
22. Эртний нутгийн солонго – 1966 он
23. 19-р олимп – 1968 он
24. Ангийн зөрчил -1969 он
25. Таны төлөө- 1969 он
26. Мөнхйин дүр -1970 он
27. Намын 16-р их хурал – 1971 он
28. Дэлхийн ан агнуурын үзэсгэлэн – 1972 он
29. Хар ус нуур – 1973 он
30. Нэг өвлийн 3н тэмдэглэл- 1974 он
31. аргал угалз – 1974 он
32. Мянган дурсгалт Орхоны хөндий – 1974 он
33. Хар хөрсний булаг – 1976 он
34. Дэлхийн 21-р олимп – 1976 он
35. Ю.Цэдэнбал дарга ЗХУ-д – 1976 он
36. Цэдэнбал тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчилсан нь – 1978 он
37. Их говийн дархан газар – 1978 он
38. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид Болгар улсад айлчилсан нь – 1979 он
39. БНБАУ-д болсон Монголын соёлын өдрүүд -1979 он
40. Цагаан зээр – 1979 он
41. Миний янзага – 1980 он
42. Арын сайхан Хангай – 1983 он
43. Ардын дуу Бүжгийн чууулгын жүжигчид Итали орноор – 1984 он
44. БНМАУ-60 жил -1984 он
45. Хавтгай – 1984 он
46. Ээж хайрхан – 1985 он
47. БНПАУ-н нам төрийн төлөөлөгчид манай оронд – 1986 он
48. Бүү мартахтүн – 1986 он
49. Хан хэнтий нүцгэрхүү -1987 он
50. Камбуж орноор манай жүжигчид – 1987 он
51. Камбуж орноор – 1988 он
52. Монгол бөхөм – 1988 он
53. БНМАУ-н соёлын өдрүүд БНСВУ-д
54. Богд хаан уул минь – 1989 он
55. Малаа хэн маллах вэ – 1989 он
56. Рашаан булаг минь ариун байг – 1989 он
57. Найрамдлын гэрээ – 1990 он
58. Аян замын тэмдэглэл – 1990 он


Эх сурвалж: http://mongol-kino.mn, https://youtu.be/czIqsdPi9-Y


Ардын уран зохиолч, Төрийн соёрхол зохиолч Сормууниршийн ДАШДООРОВ

Сормууниршийн Дашдооров  нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. 
      Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.
               1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, 1980-1982 онд Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан,  1983-1995 онд утга зохиолын “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. 1969 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.
Бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн юм. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн.
        Уран зохиолын амтанд орж, зохиол бүтээлээ зөвхөн шүлэг, өгүүллэгээр хязгаарлалгүй тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг бүх төрлөөр бүтээл гаргаж байснаараа ховор онцгой авъяас билигтэн байлаа.

Уран бүтээл

1.Шүлгийн түүврүүд:
  • Миний ард түмэн (1965)
  • Говийн магтаал (1966)
  • Талд татсан солонго (1967)
  • Хүлэг (1972)
  • Тал бид хоёр (1979)
  • Монгол (1981)
  • Миний нутгийн алаг толгод (1983)
  • Ерөөл дагуулсан зам (1985)
  • Цагийн хур (1990)
  • Мөнгөн шөнийн анир (1997)

2. Өгүүллэгийн түүврүүд:
  • Талын гэрэл (1956)
  • Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд (1960)
  • Улайран байгаа тэнгэрийн хаяа (1967)
  • Энх улирал ханхлахад (1981)
  • Хөдөөгийн мөнгөн сар (1987)
  • Бидний хорвоо (1991)
  • Нуур нуурын шувууд (1990)

3. Туужууд:
  • Өндөр ээж (1967)
  • Талын цуурай (1968)
  • Холын цэнхэр уулс (1968)
  • Айлын хүүхэн Алигэрмаа (1969)
  • Улаан гэрийн Юндэн (1971)
  • Саруул талын ерөөл (1984)
  • Дуут хонгор манхан
  • Урт намар

4. Роман:
Говийн өндөр
     1-р дэвтэр (1961)
     2-р дэвтэр (1970)









5.Найраглал:
  • Өглөө (1957)
  • Хүлэг (1967-68)
  • Монгол
  • Орос тосгон (1970)
  • Гүн Галуутай (1971)
  • Ам цагаан хулгана жил (1980)
  • Казбек (1981-82)
  • 45 оны намар (1981-1982)
  • Миний сулин хээр (1982 )
  • Тангараг (1982)

6. Кино бүтээл:
  • Өндөр ээж
  • Эх бүрдийн домог
  • Нар хиртсэн жил
  • Хайрхан өндөр хаана байна (Чехословак улстай хамтран)
  • Тэнгэрийн муухай арилдаг
  • Их замын эхэнд
  • Саруул талын ерөөл
  • Чимгээгийн төрсөн өдөр
  • Алаг тууж (1996, Дамбын Төрбат хамт)

7.Видео кино:
  • Алаг тууж (1996)  (Төрбаттай хамтарсан)

8. Дуурь
  • Амарсанаа (Донровын Намдагтай хамт)
  • Марко Поло
  • Ариунзул

9. Дуу
  • Анхны хайр (Мартагдашгүй намар киноны дуу)
  • Хөдөөгийн баясгалан киноны дуу
  • Зам дээр гээгдсэн цэцэг

Эх сурвалж: http://http://www.dashdoorov.com/

Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал (1968)

ЖАГВАРАЛ Жигмэдийн /1909-1978/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1968-06-13. №143/. 

    Бага наснаасаа мал маллаж 1937 оноос улсын бэлтгэлийн малыг 37 жил тууварласны сүүлийн 15 жилд тарга хүчний гэрээт даалгаврыг тухайн үеийн жишгээр 5000 шахам хоньтой тэнцэх хэмжээгээр давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. 

     МАХН-ын XVI их хурал, тэргүүний тууварчдын улсын II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойн медаль, Худалдаа бэлтгэлийн яамны “Тэргүүний тууварчин” тэмдгээр шагнагджээ.



Эх сурвалж: http://aldartnuud.dms.mn/


Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр (1961)

БАТТӨР Доржийн /1938/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. /1961-01-11. №14/. 

     Шаамарын тракторч-комбайнчийн дамжаа, Төмөр замын техникум, Политехникийн дээд сургууль төгсчээ. 1957 оноос Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч-комбайнч, Улаанбаатар хотод Авто засварын завод, Намын Төв Хороо, Засгийн газрын авто бааз, Төв аймгийн Баянчандмань сум дахь хөдөө аж ахуйн авто засварын газар, армийн сангийн аж ахуйд инженер, Авто тээврийн техникумд багш зэрэг ажлыг 35 жил хийжээ. 

       Ерөөгийн сангийн аж ахуйд 1958-1964 онд ажиллахдаа эзэмшсэн техникийнхээ жил бүрийн нормыг 2 илүү дахин давуулан биелүүлж, 1960 онд “ДТ-54” трактороор зөөлөнд шилжүүлснээр 2121 га атар газар хагалж боловсруулан, 526 га-гийн тариа хурааж, 9984 литр шатахуун хэмнэж өмнөх жилүүдийн амжилтаа ахиулан бататгаж гарамгай амжилт гаргажээ. Сүхбаатарын одон, ойн медалиудаар шагнагджээ.


Эх сурвалж: http://aldartnuud.dms.mn/

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com