Monday, February 21, 2011

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМ

Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр нь 1920-иод оныг хүртэл Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу болон Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдаж байгаад 1921 оны ардын хувьсгал ялсны дараа засгийн газраас Орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчилэн зохион байгуулж Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар одоогийн Хулд сумаас баруун урд байдаг Гүн ус гэдэг газар 2 гэртэйгээр байгуулсан. Анхны сумын засаг дарга нь тус сумын харьяат М.Самдан болж байсан. 1931 оноос Өмнөговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдах болсноор Дундговь аймгийн Хулд сум гэж нэрлэгдэх болсон. Хулд сум нь үүсэн байгуулагдснаасаа хойш цаг уурын хүнд нөхцлөөс болж 1923-1930 онд Гүн усанд, 1930-1939 Довд, 1939-1940 онд Олдохын хийдэд, 1942-1948 онд Довд, 1948-1957 онд Могойтод, 1957-1958 онд Луусын Зодоход тус тус нүүдэллэн төвлөрсөөр 1958 онд татан буугдаж нэг жил болоод нэгдэлжих хөдөлгөөн үүссэнтэй холбогдон 1960 оноос одоогийн Улаанжирэмд төвтэйгээр шинэчилэн зохион байгуулагдсан,
эх сурвалжийг: http://www.mongoldoo.net

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com