Monday, June 19, 2017

Ардын уран зохиолч, Төрийн соёрхол зохиолч Сормууниршийн ДАШДООРОВ

Сормууниршийн Дашдооров  нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн билээ. Дэлгэрхангайд бага, Мандалговьд дунд сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. 
      Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж 1969 онд төгссөн.
               1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор, 1980-1982 онд Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан,  1983-1995 онд утга зохиолын “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байв. 1969 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.
Бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн юм. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн.
        Уран зохиолын амтанд орж, зохиол бүтээлээ зөвхөн шүлэг, өгүүллэгээр хязгаарлалгүй тууж, роман, найраглал, жүжиг, кино, дуурь зэрэг бүх төрлөөр бүтээл гаргаж байснаараа ховор онцгой авъяас билигтэн байлаа.

Уран бүтээл

1.Шүлгийн түүврүүд:
  • Миний ард түмэн (1965)
  • Говийн магтаал (1966)
  • Талд татсан солонго (1967)
  • Хүлэг (1972)
  • Тал бид хоёр (1979)
  • Монгол (1981)
  • Миний нутгийн алаг толгод (1983)
  • Ерөөл дагуулсан зам (1985)
  • Цагийн хур (1990)
  • Мөнгөн шөнийн анир (1997)

2. Өгүүллэгийн түүврүүд:
  • Талын гэрэл (1956)
  • Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд (1960)
  • Улайран байгаа тэнгэрийн хаяа (1967)
  • Энх улирал ханхлахад (1981)
  • Хөдөөгийн мөнгөн сар (1987)
  • Бидний хорвоо (1991)
  • Нуур нуурын шувууд (1990)

3. Туужууд:
  • Өндөр ээж (1967)
  • Талын цуурай (1968)
  • Холын цэнхэр уулс (1968)
  • Айлын хүүхэн Алигэрмаа (1969)
  • Улаан гэрийн Юндэн (1971)
  • Саруул талын ерөөл (1984)
  • Дуут хонгор манхан
  • Урт намар

4. Роман:
Говийн өндөр
     1-р дэвтэр (1961)
     2-р дэвтэр (1970)









5.Найраглал:
  • Өглөө (1957)
  • Хүлэг (1967-68)
  • Монгол
  • Орос тосгон (1970)
  • Гүн Галуутай (1971)
  • Ам цагаан хулгана жил (1980)
  • Казбек (1981-82)
  • 45 оны намар (1981-1982)
  • Миний сулин хээр (1982 )
  • Тангараг (1982)

6. Кино бүтээл:
  • Өндөр ээж
  • Эх бүрдийн домог
  • Нар хиртсэн жил
  • Хайрхан өндөр хаана байна (Чехословак улстай хамтран)
  • Тэнгэрийн муухай арилдаг
  • Их замын эхэнд
  • Саруул талын ерөөл
  • Чимгээгийн төрсөн өдөр
  • Алаг тууж (1996, Дамбын Төрбат хамт)

7.Видео кино:
  • Алаг тууж (1996)  (Төрбаттай хамтарсан)

8. Дуурь
  • Амарсанаа (Донровын Намдагтай хамт)
  • Марко Поло
  • Ариунзул

9. Дуу
  • Анхны хайр (Мартагдашгүй намар киноны дуу)
  • Хөдөөгийн баясгалан киноны дуу
  • Зам дээр гээгдсэн цэцэг

Эх сурвалж: http://http://www.dashdoorov.com/

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com