Tuesday, February 8, 2011

Засаг дарга сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв




Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ,

"Эрхэм хүндэтгэлт  азай буурлууд аа, энхрий ялдам бяцхан үрс, хүүхэд багачууд аа, Миний Дундговийн иргэд, малчид аа , Та нартаа ирж байгаа “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн амар амгаланг эрэхийн ялдамд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил төрөл тань өөдрөг байхын ерөөл дэвшүүлж алд цагаан хадгаа дэлгэн мэндчилье, Өнгөрч байгаа барс жил манай Дундговьчуудын хувьд 2,4 тэр бум төгрөгийн ихээхэн ажлыг амжууллаа. Аймгийн төвдөө хүүхдийн парк шинээр байгуулан ирэх зургадугаар сарын нэгэнд нээлтийг хийхээр бэлдэж байна. Өнгөрсөн 2010 оны эхээр  манай аймагт хатуухан өвөл хавар болж мал аж ахуйд ихээхэн хохирол амссан боловч малдын гайхамшигт хөдөлмөрийн дүнд сар шинийн босгон дээр Улсын сайн малчин гурав, аймгийн сайн малчин найм төрж шагналаа хүлээн авлаа.

     Хоёр хамт олон тэргүүний хамт олноор шалгарч зуун гуч гаруй хүн аймгийнхаа шагналыг хүлээн авлаа,
     Манай аймаг ирж байгаа цагаагчин туулай жилд  зургаан үндсэн зорилт дэвшүүлсний дотор “Ногоон хөгжил-Дундговь”  хөтөлбөр хэрэгжүүлэх, Оюунтай толгойгоор хөгжих, үүний тул аймагтаа техник технологийн улсын олимпиадыг аймагтаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг олшруулах, аймгийн 70 жилийн ойгоо угтаж далан бүтээлч ажлыг сум, байгууллага, айл өрх, иргэн бүр хийх зорилттой ажилдаа ороод байна.

          Туулай жил Дундговийн хувьд их ойн жил, өрнүүн ажлын жил байх болно,  Ингээд айл өрх бүр ажилтай амьдралтай,  иргэн бүр олзтой омогтой байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

     Даага далантай,  бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй “ гэж Дундговь  аймгийн Засаг дарга Д.Чандмань ард түмэндээ хандсан мэндчилгээндээ онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.news.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com