Thursday, March 3, 2011

Тэжээлийн блок



Power supply
Бvх цахилгаан хэрэгсэл цахилгаан тэжээлийн vvсгvvрийг хэрэглэдэг бөгөөд vvнийг тэжээлийн блок хангаж өгнө. Тэжээлийн блок нь vндсэн хэд хэдэн хэсгээс бvрдэнэ.
Үvнийг доорхи зурагт харууллаа.
Vvнээс бууруулагчид ихэвчлэн трансформатор (transformer) ашиглана. Харин шулуутгагчид хагас гvvрэн болон бvтэн гvvрэн схемийг ашигладаг. Шvvлтvvрэнд конденсатор, ороомог, RC, RL, LC филтерvvдийг хэрэглэдэг.
Тэжээлийн блок нь өндөр потенциальтай хvчдэлийг бууруулж тогтмол хvчдэл болгодог төхөөрөмж юм. Орчин vеийн электроникийн төхөөрөмжvvд нь маш цэвэр тогтворжуулсан тогтмол хvчдэлийг хэрэглэхийг шаарддаг.


Компьютерын тэжээлийн блок нь хоёр хvчдэлийн тvвшинтэй.
+12V-ийн тvвшин нь компьютерийн CPU-ын (хөргөх) сэнс, хатуу болон уян диск төхөөрөмж, компакт дискны төхөөрөмжинд ашиглана.
+5V-ийн тэжээл нь CPU, motherboard, chip болон туслах төхөөрөмжvvдийг тэжээнэ.
Дээрх диаграммд электроникийн тэжээлийн хувиргууруудын байж болох төрлvvдийг харууллаа.
Үvнд:AC-DC нь хувьсах хvчдэлийг тогтмолд хувиргах шулуутгагч
DC-DC нь тогтмол хvчдэлийг тогтмол хvчдэлд хувиргах конвертер
DC-AC нь тогтмол хvчдэлийг хувьсах хvчдэлд хувиргах инвертер зэрэг төхөөрөмжvvд байна.
Тэжээлийн блокын энгийн зарчмын схемийг дээрх зурагт харууллаа. Зургаас харахад хvчдэлийн хоёр сэжимд шулуутгасан нэмэх хасах хvчдэл өгөгдөнө. Уг схемийн гол онцлог нь ачааллаас хамаарч хэлхээг залгах vгvйг шийддэг юм. Схемд D-стабилизатор нь хvчдлийг тогтворжуулах vvрэгтэй ба С-конденсатор, L-ороомог нь харин хvчдэлийн лугшилтыг арилгах зориулалтай тавигдсан.
UPS (Uninterruptible Power Supply)
Энэ төхөөрөмжийг бид тог баригч гэж нэрлэдэг. Үүний гол үүрэг нь цахилгаан тасарахад богино хугацаанд компьютерийг тэжээлээр тэтгэж, ажиллаж байсан нээлттэй файлуудыг хадгалж хаах, компьютерийг унтраах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломж олгодог. Цахилгаан тасарсаны дараа тодорхой хугацааны туршид тогоор компьютерийг тэжээснээр хадгалж амжаагүй байсан файлаа алдах, гэнэт унтарснаас болж компьютерт эвдрэл гарах зэрэг хор уршгаас хамгаалдаг.
Мөн тогны их бага хэлбэлзлээс болж цахилгаан бараа эвдрэхээс хамгаална. UPS нь дотроо батерейтай байдаг. Батерейны хүчин чадлаас хамаарч хэдэн төхөөрөмж, компьютерийг хэр удаан хугацаагаар барих нь өөр өөр байдаг. Мөн UPS ажиллаж эхлэнгүүт нээлттэй байгаа файлуудыг сануулах, нөөцлөх үйлдлүүдийг гүйцэтгэдэг программ хангамж байдаг байна.



0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com