Friday, April 27, 2012

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр

ЖИЛИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ТАЛААР

ЗЭЭЛИЙН ШАЛГУУР

     -Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол улсын иргэн байна.
     -Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
   -Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
      -Хөтөлбөрт оролцогч арилжааны банкнаас тавих бусад шалгуурыг хангасан байна.

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, НӨХЦӨЛ
   -Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулагдана.
     -Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2-аас дээшгүй.
     -Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл.
     -Зээлийн хүү: Тогтмол бөгөөд жилийн 6 хувь.
     -Зээлийн хугацаа: 20 хүртэл жил.
    -Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь.       

    -Барьцаа: Зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц.

ЗЭЭЛ ОЛГОХ ҮЕ ШАТ

     Нэгдүгээр үе шат:

 Зээл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлж Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргана:

       1. Хүсэлт (ОССК-ийн www.ossk.mn вэб хаягаар орж татаж авна)
    2.Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа
       3. 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ ОССК нь дээрх материалуудыг хянаж үзээд анх удаа орон сууц авч байгаа болон ‘100 мянган айлын орон сууцны жагсаалт”-д багтсан, 55м2-аас дээшгүй талбайтай орон сууц захиалах буюу худалдан авахаар гэрээ байгуулсан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.

     Хоёрдугаар үе шат:

      • Зээл хүсэгч иргэн нэр, материал нь хуваарилагдсан банкин дээр очиж зээлийн судалгаанд хамрагдана.
     • Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны шаардсан материалуудыг бүрдүүлэх ба банк нь иргэдийн материалыг судлаж, зээлийн шалгуур хангаж буй эсэхээс хамааран зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ЛИНКҮҮД ДЭЭР ДАРАХ БУЮУ 1907, 98771907 УТСАНД ХОЛБОГДОЖ АВНА УУ.
 Эх сурвалж: http://www.ossk.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com