Friday, April 27, 2012

Иргэн бүрт 1072 хувьцааны талаархи мэдээлэл

Өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас шийдвэр гаргаж, засгийн газрын тогтоол батлагдан Эрдэс таван толгой төрийн өмчит компани байгуулагдсан. Тус компанийн нийт хувьцааны 10 хувийг ард иргэдэд эзэмшүүлэхээр болсон билээ. Эрдэс таван толгой төрийн өмчит компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 1,5 тэрбум ширхэг хувьцааг иргэд үнэгүй эзэмших юм. 1,5 тэр бум хувьцааг 2, сая 700 мянган иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдогдоно. Харин УИХ-аас тодотгол хийснээр монгол улсын нэг иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшихээр боллоо. Гэвч үүнтэй холбоотой журмууд батлагдаагүй учир одоогоор иргэн та брокер деллерийн компани дээр очиж хувьцаа эзэмших дансаа нээлгэхэд 536 ширхэг эрдэс таван толгойн хувьцаа эзэмших эрх үүснэ. Ингэхдээ 2011 оны гуравдугаар сарын 31 –ээс өмнө төрсөн монгол улсын иргэн эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцааг үнэгүй эзэмших юм. Харин 2011 оны дөрөвдүгэр сарын нэгээс хойш төрсөн хүүхдүүд монголын баялагаас үнэгүй хүртэж чадахгүй бололтой. Эрдэс таван толгойн хувьцааг эзэмших хүсэлтэй бол өөрийн мөнгөөрөө худалдан авч болно гэсэн үг. Өнөөдрийн хүртэл олон хүн эрдэс таван толгойн хувьцаа эзэмших данс нээлгэснээрээ нь чухам мөнгө авах юмуу төрийн өмчит компаниас ашиг хүртэх хэрэг үү гэдгээ сайтар ойлгоогүй явж байна. Манай улсын иргэд ингэж ТӨК-ийн хувьцаа эзэмших эрхтэй болно гэдэг бол төр ардуудаа хөрөнгөжүүлж байна гэсэн үг. Гэтэл бид өнөөдрийн хүртэл хэдэн төгрөгний үнэтэй, ямар хэмжээнйи хөрөнгөтэй болж байгаагаа мэдэхгүй явна. УИХ, Засгийн газраас эрдэс таван толгой компанийн нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөгний үнэтэйг тоогтоож байж дараа нь зах зээлийн үнэ гардаг аж. Гэтэл монгол улсын төр байгалийн баялагаа хэдээр үнэлж байгаагаа мэдэхгүй ард иргэддээ өгөөд байдаг нь учир битүүлэг л юм. Одоо эзэмших гэж байгаа 1072 ширхэг хувьцаанаасаа ашиг хүртээд суух, хэрэгтэй үедээ арилжиж хэрэглэх гээд али ч эрх бидэнд алга. Төр ямархан хэмжээний хишиг түгээж байгаагаа тодорхой болгочих л хэрэгтэй. Манай аймгийн 76 мянган хүн амын 30 гаруй мянга нь Монсек брокер диллерийн компанид дансаа нээлгэн хувьцаагаа эзэмшээд байна. Үүнд Ажил орлоготой иргэд ирж данс нээлгэх нь бага байна. Харин өндөр настан, нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эрдэс таван толгойн хувьцаа эзэмших дансаа идэхитэй нээлгэж байгаа гэнэ лээ. Эрдэс таван толгойн данс нээлгэхэд иргэний үнэмлэх дансны хураамж 5000 төгрөгтэй байхад өөр ямар нэгэн хүндрэл учрахгүй. Мөн албан байгууллагууд хүсэлт гаргавал Монсек Брокер диллерийн компани байгууллага дээр нь очиж үйлчилж болох юм гэж байв

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com