Thursday, November 22, 2012

"Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам" Бодо Шефер


Германы саятан, бизнесмэн Бодо Шеферийн амьдрал олон талаараа гайхал төрүүлдгийн нэг нь 30 настайдаа саятан болж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн явдал юм. Тэрээр үүнийг ямар нэгэн гайхамшиг эсвэл азаар хийгээгүй бөгөөд хэн ч, хаана ч давтан дуурайж болохоор тийм л аргаар бүтээсэн.
Түүний бичсэн ном, бичлэгүүд болон телевизийн ярилцлага, лекцүүд нь түүнд “Европын мөнгөний багш” гэсэн эрхэм алдарыг хайралсан ба хамгийн их шуугиан тарьж уншигчдын таашаалд хүрсэн нь “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэсэн ном юм. 1998 онд худалдаанд гарсан даруйдаа буюу жил хүрэхгүй хугацаанд сая илүү хувь борлогдож хамгийн гүйлгээтэй номоор шалгарсан байдаг. Түүний энэ номны чухал хэсгүүдийг агуулсан 15 цуврал хичээлийг орууллаа. Энэ цувралын агууллагад санхүүгийн ухаан, дэлхийн мөнгөний урсгал, дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын тухай, САЯ ДОЛЛАР ХИЙХ арга замууд зэрэг сэдвүүд багтана.

Нэгдүгээр бүлэг: Та мөнгийг сонгож байна уу? буюу суурь мэдлэг

1. Таны туйлын хүсэл юу вэ?
2. Хариуцлага
3. Сая гайхамшиг гэж үү?
4. Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ?
5. Мөнгөний талаарх таны үнэн бодол юу вэ?

Хоёрдугаар бүлэг: Эхний саяд хүрэх практик удирдамж

6. Өр
7. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ?
8. Хэмнэлт буюу өөртөө хөрөнгө оруулалт хийх
9. Хүүгийн хүүгийн гайхамшиг
10.Хувьцаа - Мөнгө үржүүлэх зам
11.Бусдаар мөнгөө өсгүүл - Хөрөнгө оруулалтын сан
12.Санхүүгийн эрх чөлөө
13.Сургагчид ба мэргэжилтнүүдийн сүлжээ
14.Та мөнгө тариалж чадна
15.Одоо тэгээд яах вэ?
 Та бүхэндээ зарим хэсгийг нь танилцуулъя.
- Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? Алдахгүйн тулд тоглох, хожихын тулд тоглох Хоёрын хооронд том ялгаа бий.
- Хариуцлага гэж юу вэ? Хэнд та бурууг тохно Түүнд эрх мэдлээ алдана,
- Сая гайхамшиг гэж үү? Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг атлаа 10 жилд хийж чадах зүйлээ ямагт дутуу үнэлдэг
- Мөнгөний талаарх таны үнэн бодол юу вэ? Хүний одоогийн бодит байдал нь түүний итгэл үнэмшлийн тусгал юм.
Бодо Шефер
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам
Таны туйлын хүслэн юу вэ?
                        Чи их удаан эрлээ
                        Одоо эрлээ орхиод олж сур
                                                   Хайнз Көрнер, Ёохаанес
- Мөнгө гэж бидний түүнд өгч буй үнэлэмжийн хэмжээгээр үнэ цэнэтэй байх бөгөөд, санхүүгийн асуудалд орсон тэр л үед дэндүү их утга учиртай болдог,
- Бидний үзэл бодол, зорилго хоёр нь хоорондоо тохирохгүй бол бид байрнаасаа хөдөлж чадахгүй,
- Өөдрөг үзэл юмсын давуу, сайн талыг харуулдаг бол өөртөө итгэх итгэл нь юмсын сүүдэртэй талыг ч даван туулах үнэмшлийг өгдөг.
- Өөрийн үнэ цэнийг мэдэх буюу өөртөө итгэх гэдэг нь өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас өөрийн хүч чадлыг мэдэрч, түүндээ тулгуурлаж чаддаг болохыг хэлнэ, Өөртөө итгэлтэй хүн юунд ч баригдаж сааталгүй, ямар ч эсэргүүцлийг дийлж гарахаа мэддэг, мөн түүнийгээ ч өөртөө олон удаа нотлон харуулсан байдаг.
- Таны сэтгэн бодох хэв маяг чинь таныг өнөөдөр ийм л хэмжээнд байлгаж байна, Ийм нэгэн хэвийн сэтгэлгээ нь таныг дуртай байхыг хүсдэг тэр газарт чинь хэзээ ч хүргэхгүй,
- Амжилт бол өөрийн авьяас, боломжийнхоо хязгаарт хүрч хамгийн шилдэг нь байхыг хэлнэ. Харин аз бол хэн болсон чинь таньд таалагдахыг хэлнэ,
- Санхүүгийн салбар дахь бэрхшээл нь амьдралын бусад бүх салбаруудад сүүдрээ тусгадаг,
- Та өөрийгөө бүх л амьдралынхаа турш мөнгөний машин болгох уу, эсвэл өөрийн мөнгөний машинтай болох уу гэдгээ шийд,
- Өөрийн хамгийн дуртай хоббиг сонгон авч түүгээрээ мөнгө хий,
- Хэн бүхэл өдөржингөө ажиллана, түүнд мөнгө хийх цаг олдохгүй,
- Аль үзэл бодолдоо хөтлөгдөх эсэх талаар ухамсартай шийдвэр гаргасан тэр үед л өөрийнхөө амьдралыг хяналтандаа авч чадна.
- Та амьдралдаа юу ч хийлээ гэсэн үр дүн нь юуны түрүүнд таны мөрөөдөл, зорилго, үзэл бодол, стратеги дөрвөөс л хамаарах ба энэ дөрвийн зохицлыг бүрдүүлээгүй байхад ямар ч хатуу зарчмуудыг баримтлаад тус болохгүй, 
Хариуцлага гэж юу вэ?
                     Хэнд та бурууг тохно
                    Түүнд эрх мэдлээ алдана,
                                 Доктор Вэйн Дер
- Таньд тохиолдсон үйл явдал бүрт та хариуцлага хүлээх бус, зөвхөн тэр тохиолдлыг хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл хийснийхээ төлөө л хариуцлага хүлээнэ,
- Хэнд буруугаа бусдад тохно, тэр түүнд эрх мэдлээ алддаг,
- Таны өчигдөр гаргасан шийдвэр өнөөдрийг тань тодорхойлно. Харин өнөөдөр гаргах шийдвэр чинь таны ирээдүйг тодорхойлно,
- Юу хүсэхээ бид шийдэх учраас хожим юутай байхаа ч мөн бид шийднэ.
- Бидэнд хяналтын хүрээгээ тэлэх 4 боломж байна.
1. Тухлаг бүсээс гарч бай,
2. Бэрхшээлийг боломж гэж хар, нөгөөтэйгүүр:
“Энэ бэрхшээлд дахин орохгүй байхын тулд би ямар нөхцлийг бүрдүүлэх ёстой вэ?” гэж өөрөөсөө асуу.
3. Өөртөө зөв асуулт тавьж сур.
4. Хувийн ертөнцөө байнга
тохируул, таны хяналтын хүрээ ч мөн адил тэлнэ.
   - Нас ахих тусам хүн хийж чадахгүй бүхнийхээ хойноос харамсах болдог.
   - Хариуцлагагүй амьдрах нь өөрийгөө хүчин мөхөсдсөн золгүй золиос болгон харуулдаг: Ингэснээр та үргэлж бусдын тоглоомыг бөмбөг болж, бусдын бичсэн ном, дүрмийн дагуу амьдрах болно.
   - Хариуцлагыг зоригтой хүлээж ав. Хариуцлагыг хүлээж байгаа цагт бидний буруу сэтгэлийн хөдлөл, муу чанарууд хүчээ алддаг.
   - Ирэх долоон жилд хичнээн мөнгө хуримтлуулах нь өөр хэний ч бус, гагцхүү таны хариуцлагаас л шалтгаална. 
Сая гайхамшиг гэж үү?
                        Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг
                        атлаа 10 жилд хийж чадах зүйлээ ямагт дутуу үнэлдэг
                                                 Жиим Роон. Эрмэлзлийн хүч
- Сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүд бүх таван түвшинд явагддаг. Үйлдэл, арга техник, хувийн зан чанарын хөгжил, ертөнцийг үзэх үзэл, өөрийн адилтгал.
- Та нэг бол боломж дотроос эрсдэлийг харж чадна, эсвэл эрсдэл дотроос боломжийг харж бас чадна.
- Саятан хүн саятай хүнээс илүү гайхамшгийг бүтээхэд бэлэн байдаг.
- Өөрийн үнэлэмж багатай хүмүүс ямар ч эрсдэлгүй байхад ч өөрсдийгөө хамгаалсаар байдаг.
- Гайхамшгийг бүтээхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн бай.
-  Хэрэв та ямар нэгэн алхам хийхийн өмнө ямарч айдас төрөхгүй байгаа бол энэ нь таны хийхээр төлөвлөж байгаа алхам танд нэг размераар багадаж байгааг илтгэнэ.
-  Азыг нарийн авч үзэх юм бол ихэнх тохиолдолд олон жил бэлтгэсний үр дүнгээс өөр юу ч биш.
- Бид хир азтай байх нь бидний хариуцлагаас хамаарна. Бас амьдралдаа хир олон гайхамшгийг  бүтээх нь мөн л бидний хариуцлагаас хамаарна. 
Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ?
Алдахгүйн тулд тоглох, хожихын тулд тоглох
                     Хоёрын хооронд том ялгаа бий.
- Том зорилтууд нь жижгээсээ хамаагүй бодиттой байдаг.Ямар ч бэрхшээл түүний үзэгдэх хүрээг халхалж үл чадна.
- Амжилттай яваа хүмүүс өөрийгөө “Би ЁСТОЙ!”  төлөвт оруулах хэрэгтэй гэдгийг үргэлж ойлгодог. Тэд зорилгодоо хүрэхгүй л бол хэзээ ч аз жаргалтай болохгүй.
- Хэрэв та өөртөө хязгаар тавих юм бол тэр хязгаартаа тулах нь гарцаагүй.
- Та зөвхөн бүтэлгүйтлийнхээ төдийгүй, мөн амжилтынхаа төлөө ч хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та оргил үр дүнгээ давтагдашгүй зүйл гэж өөртөө ятгах юм бол өөрийн үнэлэмж хийгээд боломжоо хорлон сүйтгэгч нь та өөрөө байх болно.
- Хэн өөрийгөө 110% дайчилна, түүнд ямарч шалтаг тавих шааардлагагүй бөгөөд тэрээр гарцаагүй амжилт олно.
- Таны авьяас чадварыг өөрийн туршлагаар ил гаргах сургагч танд хэрэгтэй.
- Өөрийн сул тал дээр түрүүлж төвлөрдөг хүн баялгийг бүтээж чадахгүй.
- Олонхи хүмүүс өөрийн сул талаа устгах гэж итгэл муутай оролдсоор, амьдралын дур хүслээ алдаж, баялагт хүрэх боломжоо үрэн таран хийдэг.
- Чинээлэг аж байдлын төлөө таны төлөх үнэ бол цаг юм. Гэвч энэ нь чинээлэг байдалд хүрсний дараа танд олдох цагтай харьцуулахад өчүүхэн зүйл. Чинээлэг байдал нь танд амьдралынхаа утга учрыг санаа зовох зүйлгүй, тайван бодож эрэгцүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.  
Мөнгөний талаарх таны үнэн бодол юу вэ?
                    Хүний одоогийн бодит байдал нь түүний
                    итгэл үнэмшлийн тусгал юм.

Энтони Робенс, Зарчим ба Хүч Чадал
- Ул суурьтай авч үзвэл таны өөртөө энэ зөв, энэ сайн гэж итгэсэн тэр л зүйлүүд өнөөдөр таных болсон.
- Чинээлэг байдалд суралцах хамгийн сайн урьдчилсан нөхцөл бол мөнгөтэй харьцах чөлөөтэй явдал юм.
- Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн хангалуун байдлыг сөрөг үр дагавартай холбон үзэх нь, санхүүгийн эрх чөлөөг эерэг үр дагавартай холбож үздэгтэй харьцуулахад илүү хүчтэй байдаг.
- Таны мөнгөтэй харьцах сэтгэлгээнд таны өссөн орчны санхүүгийн байдал нь өөрийн тань ажиглаж, сонсож дуулсан тэр бүх зүйлүүд шиг хүчтэй нөлөөлсөн.
- Хэрэв та өөрийн санхүүгийн байдлыг үр дүнтэй бүтэмжтэй өөрчлөхийг хүсч байгаа бол тохиромжгүй үзэл бодлуудаа өөрчлөх хэрэгтэй.
- Өөрийн итгэл үнэмшлийг мэдэхгүйгээр эсвэл өөрчлөхгүйгээр баян болохыг хүсэх нь салхины өөдөөс нулимж байгаатай адилхан.
- Хүмүүсийн танд өгч байгаа зөвлөгөө нь танд зам заахын хажуугаар бас хязгаар тогтоож байдаг.
- Зөвлөгөө нь ихэвчлэн тухайн зөвлөгөө өгөгчийн өөрийнх нь явцгүй байдлыг зөвтгөж, өнгөлөн далдалсан шинжтэй байдаг.
- Та хэрэгтэй зөвлөгөөгөө өөрийн эргэн тойрноос бус, харин өөрийн хаана байхыг хүсэж байгаа тэр газраасаа л эр.
- Таны үнэхээр хүсч байгаа зүйлүүдийг олж авахад тустай итгэл үнэмшлүүдийг хөгжүүлэх нь маш чухал.
- Ямар ч итгэл үнэмшлийг 30 минутанд өөрчилж чадна.
- Бидний хэн нь ч урьд нь өөрийн үзэл бодол, хандлагыг өөрчилж байсан. Тэр үед санаамсаргүй, эсвэл бодлогогүй болж өнгөрсөн зүйлүүд л таны итгэл үнэмшлийг төлөвшүүлж байсан бол өнөөдөр хүссэн итгэл үнэмшлийг ухамсартайгаар зориуд суулгаж болно.
- Таны итгэл үнэмшилд тавигдах шийдвэрлэх үндсэн шалгуур бол: “Энэ нь таны зорилгодоо хүрэх замд хир тустай вэ” гэсэн асуулт юм.
- Санхүүгийн зорилгодоо хүрэхэд танд дараах 3 итгэл үнэмшил хэрэгтэй:
              1, Юмс өөрчлөгдөх ёстой.
              2, Би өөрчлөгдөх ёстой
              3, Би юмсыг өөрчилж чадна.
- Ямар нэг зүйлийг “Би ЁСТОЙ!” гэж хийхэд хөшүүрэг хэрэгтэй. Хөшүүрэг гэдэг нь хэрэв та ямар нэг зүйлийг хийхгүй бол том зовлонг мэдэрч эсвэл түүнийг хийснээр маш их баяр хөөр олж авах нөхцлийг хэлнэ.
- Хөшүүргийг дараах аргаар зохиомлоор үүсгэж болно.Та зорилгодоо хүрэхгүй тохиолдлыг зовлонтой холбож, зорилгодоо хүрэх тохиолдлыг баяр баясгалантай холбож үз.
- Томоохон үйл бүтээсэн хүмүүс, өөрсдийн агуу зорилгын өмнө зогсохдоо 90 хувьд нь яагаад, үлдсэн 10 хувьд нь яаж гэсэн асуултанд төвлөрдөг байжээ.

Бодо Шефер

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com