Wednesday, March 2, 2011

Keyboard-ийн тухай

Keyboard
Keyboard буюу гар нь хулганы адил компьютерийн оролтын тєхєєрємж юм. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг. Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илvv товчлууртай. Товчлууруудыг дараахь маягаар ангилдаг.
Үүнд:
- Үсэг болон тоот товчлуурууд
- Цэг, тэмдгийн товчлуурууд
- Тусгай vйлдлийн товчлуурууд

Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг
QWERTY ба DVORAK гэж ангилдаг.

1. QWERTY гарыг (гарны товчлууруудын дээд эгнээн дэхь эхний 6 vсгээр нэрлэжээ) 1800 онд механик бичгийн машинд зориулж бvтээсэн.
2. DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн байна. Энэ гарын давуу тал нь ажиллахад хялбар, 2-3 долоо хоног дадлага хийхэд л хангалттай хурдан бичиж сурдаг байна.

Ер нь 3 тєрлийн гар байдаг. үүнд:
1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай
2. АТ гар - 84 товчлууртай
3. Єргєтгєсєн гар - 101 товчлууртай

Эдгээр гарууд нь control, return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up, page down, home, end, insert, pause, num lock, scroll lock, break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг.
Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 3 янз байдаг:



1.DIN буюу 5 хєлтэй бvдvvн залгуур.
2.PS/2 буюу 5 хєлтэй жижиг залгуур
3.USB залгуур


Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд зориулалтын хувиргагчыг ашиглана.

Apple Macintosh компьютерт зориулсан хэд хэдэн гар байдаг. Эдгээр гар нь стандарт ба єргєтгєсєн 2 тєрлийнх байдаг ба єргєтгєсєн гар нь илvv 15 товчлууртай.
*Alt - Alternate гэсэн vгийн товчлол, хоёрдахь control товчлуурын vvрэг гvйцэтгэнэ.
*Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хєдєлгєнє.
*Backspace- Курсороос зvvн тийш байрлах тэмдэгтийг устгах ба энэ зvгт курсорыг шилжvvлнэ.
*Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бvх vсэг томоор гардаг.
*Ctrl- Control гэдэг vгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч vйлдэл хийнэ.
*Delete- Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын тэмдгvvдийг мєн идэвхжvvлсэн объектуудыг устгах боловч курсорыг зєєдєггvй.
*Enter- Командыг оруулах болон курсорыг дараахь мєрєнд шилжvvлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг.
*Esc- Escape гэдэг vгийн товчлол.Tєхєєрємжvvд рvv тусгай код илгээх ямар нэг программаас гарахын тулд хэрэглэнэ.
*Fn- Function гэдэг vгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт vйлдэл хийх ба ямар программ дээр ажиллаж байгаагаасаа хамаарч єєр єєр vvрэг гvйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зєєврийн компьютер дээр илvv ашигладаг.
*Function- F1, F2 г.м тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зєєврийн компьютер дээр илvv ашигладаг.
*Return- Enter товчлуурын єєр нэг нэр.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com