Wednesday, March 2, 2011

CD-ROM-ийн тухай


Бүх төрлийн оптик хадгалууруудын ажиллагааны зарчим нь лазерийн технологи дээр үндэслэгдэж байна. Энд лазерийн цацаргыг зөөгч дээр мэдээлэл унших ба тэнд бичигдсэн мэдээлэлийг устгах зэрэгт аль алинд нь лазерийн цацаргыг ашигладаг.
CD-ROM хураагуур
CD-ROM - н байгууламж компакт дискэн дээр бичигдсэн мэдээлэлийг уншихад зориулагдсан байгууламж юм. CD-ROM - н тусламжтайгаар дараах ажлуудыг гүйцэтгэж болно. Өгөгдлийн сан дотороос мэдээлэлийг хайж олох, програм хангамжийг суулгах ба шинэчлэх, сургалтын ба тоглоомын программ суулгах, програм ажилуулах Video Flim үзэх, дуу хөгжим тоглуулах зэрэг ажилуудыг гүйцэтгэж болно. CD-ROM анх 1980 онд SONY, PHLIPS фирмүүд лазерийн цацраг ашиглаж компакт диск хийх, боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна. 1994 оноос эхлэж CD-ROM нь РС-ийн стандарт цогцолборт орсон. CD дээр мэдээлэлийн зөөгч нь ихэвчлэн хөнгөн цагаанаар хийгддэг гэрэл ойлгогч маш нимгэн давхаргыг түрхсэн рельфтэй диск юмаа. Тэндээс мэдээлэлийг унших ажилгаа нь рельфтэй давхаргаас ойсон лазерийн цацрагыг бүртгэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл гадаргуугын гэрлийг ойлгож байгаа хэсэг нь “0” дохиог гэрлийг шингээж байгаа хэсэг нь “1” гэсэн дохиог агуулаж байгаа болно. Ингэж CD дээр өгөгдөл хоёртын binary код хэлбэртэй хадгалагддаг. Венчестерүүдтэй харьцуулах юм бол CD зөөч тээвэрлэхдээ харьцангуй найдвартай байна. Нэг стандарт CD дээр агуулагдаж болох байтын хэмжээ 700-800 МВ байдаг бөгөөд тэдгээрийн ашиглалтынх нь дүрэм журамын дагуу хэрэглэсэн тохиолдолд бараг элэгдэлд ордоггүй юм.
CD-ROM - ийн байгууламжийн ажиллагааг дараах байдлаар тайлбарлаж болно. Цахилгаан механик хөдөлгүүр дискийг эргэх хөдөлгөөнд оруулана. Оптик механикийн блок уншигч толгойг дискийн радиусын дагуу шилжүүлэж дискин дээрхи мэдээлэлийг унших нөхцлийг хангана. Хагас дамжуулагчаар хийсэн лазерийн үүсгүүр бага чадлын инфро улаан цацрагыг гаргана. Тэр цацраг нь хувьсагч фризм дээр тусч улмаар толиноос ойж дискний гадаргуу дээр линзийн тусламжтайгаар фокуслагдана. Лазерийн гэрлийн долгионы урт нь ихэвчлэн 780НМ цацаргалтын чадал 0 - 0,5 МлВ байдаг. Дотоод микропроцессороос ирсэн камондын дагуу серво хөдөлгүүр өөр дээр агуулсан хөдөлгөөнт булыг компакт дискийн хэрэгтэй зам дээр гэрэл очихоор тавиж өгдөг. Дискнээс ойсон цацраг линзээр фокуслагдаж толиноос ойж улмаар хувааагч призмээр дамжиж хоёрдогч   фокуслагч линзрүү цаашаагаа цацраг нь фото датчик дээр туссанаар гэрлийн энерги цахилгаан импульс болж хувирдаг. Фото датчикаас сорорнзон цахилгаан дохио универсал декодерт (код тайлагч) очдог. Дискний гадаргууг болоод өгөгдлийг бичигч замуудыг автоматаар мөрдөгч систем нь мэдээлэлийг алдаагүй өндөр нарийвчлалтай унших нөхцөлийг хангаж өгдөг. Фото датчикаас дохио нь цуварсан импульс хэлбэрээр автомат тохируулгын системд очдог. Бид тэндээс мөрдөлтийн алдааг засах дохио гарсан. Эдгээр автомат тохируулгын дараах системүүдэд очидог.
  1. Фокус
  2. Радиал шилшилт
  3. Лазерийн цацаргалтын гадны тохируулагч
  4. Дискний эргэлтийн шугман хурдыг тохируулагч зэрэг болно.
Универсал декодер гэдэг нь CD дээрээс уншигдсан дохионуудыг боловсруулхад зориулагдсан процесор юм. Түүний бүрэлдэхүүнд 2 ширхэг декодер ба шуурхай санах байгууламж декодерыг удирдах конторлёр зэрэг байгууламж болно. Давхар декодерыг ашигласанаар 500 байт бүхий  багтаамжтай мэдээлэлийг эргүүлэж сэргээх боломжтой болдог. Шуурхай санах байгууламж нь энд  буферын санах ойн үүргийг гүйцэтгэдэг ба харин конторлёр нь алдааг засах горимуудыг удирддаг.
            Интерфейсын блок нь тоон өгөгдлийг аналог сигнал болгон хувиргах хувиргуур, комьпютертэй харилцах холбоосын интерфейсын ба нам давтамжын шүүлтүүр зэрэг байгууламжаас тогтдог. Audio тоглуулах үед DAC нь (DAC гэдэг нь тоон сегналыг аналог сигнал болгон хувиргагчыг хэлнэ) коодлогдсон өгөгдлийг аналог сегнал болгодог ба тэр нь нам давтамжын идвэхтэй шүүлтүүр бүхий өсгөгчид өсгөдөж цаашаа дууны картны оролтонд ордог. Дууны картны гаралтанд чихэвч юмуу  Speaker залгагдаж дуу авиаг гаргана.
CD-ROM - г сонгож авахдаа анхаарах  зүйл нь :
-      Өгөгдлийг дамжуулах хурд буюу (Data Transfer Rate-DTR).
-      Өгөгдлийг унших уншилтын чанар алдааны коэффициент (Error Rate).
-      Хандалтын дундаж хугацаа - AT (Access Time). Энэ нь CD-ROM - ийн байгууламж CD дээр байгаа аливаа өгөгдлийг хайж олох гарцаагүй хугацааг мил секундээр илэрхийлж хэлнэ.
-      Буферын санах ойн багтаамж. Энэ нь CD дээр бичигдсэн мэдээлэлд хүрч хандах хугацааг багасгахад ашигладаг СD-ROM – ийн санах ой юм.
-      Гэмтэлгүй ажилах дундаж хугацаа. Энэ параметрыг цагаар илэрхийлдэг. CD-ROM - ийн гэмтэлгүй ажиллах дундаж хугацаа нь 50-12500 цаг эсвэл тасралтгүй 6-14,5 жил байдаг

Нэг удаагийн бичлэг хийдэг CD-R, CD-WORM ба
олон удаагийн бичлэг хийдэг CD-RW

Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
CD-ROM (Compact Disk- Read Only Memory). CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дїрс, текст, дууг зєвхєн уншихаас ямар нэг юм бичих боломжгїй. Дууны CD -гээс дууг зєвхєн сонсохоос, дуу нэмж бичих боломжгїй байдаг. Сїїлийн їеийн бїх компьютерїїд CD-ROM тєхєєрємжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 50x зэрэг байдаг.1х гэдэг нь єгєгдєлд хандах хурд нь секундэд 150 килобайт юм. 2х нь секундэд 300 килобайт, 4х - 600Kb гэх мэт.
Компакт диск нь 120 мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ нь 650 Mb бєгєєд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото зураг, дїрс багтах боломжтой юм.
Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зєвхєн дууны CD-ч биш, текст,зураг, атлас, хєдєлгєєнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхїйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах CD (англи, герман хэл сурах г.м), тоглоомын болон ном сэтгїїлїїдийг CD дээр бичиж гаргахаас гадна видео киног ч бичсэн байдаг.
CD-R (Compact Disk - Recordable). Єгєгдєл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM тєхєєрємж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгїїрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургын аппаратаар авсан зургын хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROМ дискэн дээр хуулж бичдэг байна. Энэ компакт диск дээрх зургуудийг CD-ROM бїхий компьютерээс харж болохоос гадна компьютергїй хїн Кодакийн Photo CD тоглуулагчийг телевизэд залган телевизээр харж болдог юм байна.
CD-RW (Compact Disk - ReWritable). Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хїмїїст зориулсан.
WORM disk (Write Once, Read Many disk). Энэ дискэнд мэдээллийг зєвхєн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Їїнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com