Monday, May 9, 2011

Аймаг маань шинэ театртай болно гэнэ шүү




Дуу хуурын орон Дундговьд тавиад онд баригдсан Соёлын ордон хуучирснаас мэргэжлийн урлагийн энэ том байгууллага кино театрын хуучин  байранд толгой хоргодоод арав гаруй жил болжээ. Харин дуу хуураар овоглосон энэ аймаг улс орны хэмжээнд загвар дууриал болохуйц театртай байх ёстой гэж үзсэн хэсэг уран бүтээлч  театрын шинэ барилгын зураг төслийг зохиожээ.  Зургаан тэрбум шахам төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ордон нь орчин үеийн соёлт хүн төрөлхтний оюуны эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн байхаас гадна хот төлөвлөлт,хүн ардын амарч зугаалах, алжаал ядралаа тайлах сэлүүн чөлөөтэй, байгалийн унаган төрхөөрөө ногоон орчин бий болгохоор төлөвлөсөн байна. Аймгийн удирдлагын төлөвлөж байгаагаар ирэх оны төсөвт наад зах нь тэрбум төгрөг тусгуулан барилгын ажлаа эхлүүлэхийг зорьж байгаа юм.
эх сурвалжийг www.guren.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com